Франц-Германы хамтарсан батлан ​​хамгаалахын компани Украинд сум, цэргийн техник үйлдвэрлэнэ
3 сарын 25. 8:101

Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлэх асуудал Европын холбооны гишүүн орнуудын дунд “хэрүүлийн алим” болоод буй энэ үед Франц, Германы хамтарсан батлан ​​хамгаалахын компани болох KNDS энэ зун гэхэд Украинд сум, цэргийн хэрэгслийн эд анги үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар хоёр орны засгийн газар мэдэгдэв.

Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус орон нутгийн цагаар 22-ны өдөр Берлин хотноо Францын Батлан ​​хамгаалахын сайд Себастьян Ле Корнут уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр "Бид Украинд зэвсэг, сум үйлдвэрлэхэд хамтран ажиллана. Украин улс сум үйлдвэрлэх тал дээр илүү бие даасан байдалтай болоход нь туслахыг хүсч байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Сайд Ле Корнут мөн "Бид Украинд KNDS-ийн охин компанийг байгуулах болно. Энэхүү шийдвэрийн эхний зорилго бол Украинд боловсон хүчнийг бэлтгэхээс гадна холбоотон орнуудын нийлүүлсэн зэвсэг техникийн сэлбэг хэрэгслийг хурдан үйлдвэрлэх явдал юм” хэмээн онцлов.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.102
   /
3 сарын 25. 11:37

Ккк тэр үйлдвэрт ганц бөмбөг хангалттай

Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10