Саран дээр амжилттай газардсан АНУ-ын хувийн компанийн судалгааны станц үйл ажиллагаагаа зогсоожээ
3 сарын 25. 14:240

АНУ-ын хувийн хэвшлийн компанийн зохион бүтээж, саран дээр амжилттай газардуулсан “Odysseus” сансрын судалгааны робот станц эрчим хүчний асуудлаас болж үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоожээ.

Орон нутгийн цагаар 24-ний өдөр France Press зэрэг хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, “Odysseus” станцыг хөгжүүлсэн Intuitive Machines компани "Эрчим хүчний асуудлаас болж бид “Odysseus” станцтай дахин холбоо тогтоох боломжгүй болсон гэж үзэж байна" хэмээн цохон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн "“Odysseus” нь хувийн хэвшлийн компанийн бүтээсэн саран дээр газардсан анхны арилжааны зорилготой судалгааны станц гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээж чадлаа" хэмээн дурджээ.

Тус судалгааны станц нь өнгөрсөн сард саран дээр газардах үедээ сарны гадаргуу дээрх овгор хэсэгт бүдрэн хажуулдан унаснаар эх биен дээр суурилуулсан зарим хавтанг нарны эрчим хүчээр цэнэглэхэд хүндрэл үүснэ хэмээн тооцоолж байсан нь ийнхүү батлагдаж буй бололтой.

Intuitive Machines компани энэ жил сарыг судлах дахин хоёр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр төслүүдээ АНУ-ын Үндэсний Аэронавтик, Сансар судлалын агентлаг буюу НАСА-гийн “Аrtemis” сарны хайгуулын төслийн нэг хэсэг болгохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10