“Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” киноны жүжигчин тус дүр карьерт нь хэрхэн сөргөөр нөлөөлснийг хуваалцжээ
3 сарын 26. 15:291

2010, 2011, 2012 онд үзэгчдийн хүртээл болсон “Diary of a Wimpy Kid” киног үзээгүй 2000 оныхон гэж бараг үгүй гэлтэй. “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” хэмээн орчуулснаар олонд танигдсан тус кино нь нэр нэгт цуврал номоос сэдэвтэй комеди бүтээл юм.

Номын хувьд нийт 20 цуврал байдаг бол дэлгэцийн бүтээл хэлбэрээр ердөө 3 анги л хийгдсэн тус киноны дөрөвдүгээр анги 2017 онд үзэгчдийн хүртээл болох тухай мэдээлэл гарахад үзэж өссөн үеийнхэн нь туйлын баяртайгаар хүлээн авч байсан.

Гэвч төдөлгүй үнэнч үзэгчдийнх нь зүгээс ундууцлаа илэрхийлэх болсон нь кино багийнхан Грег Хэффли буюу дүрсгүй жаалын ахын дүрд өөр хүнийг тоглуулсан явдал байсан билээ. Улмаар тухайн үедээ л цахим орчинд “Not my Rodrick” буюу “манай Родрик л лав биш” гэх утга бүхий пост, нийтлэлүүд ч эрчимтэй тархсан.

Diary of a Wimpy Kid Actor Says Becoming a Meme Ruined His Career

Тэгвэл саяхан “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” киноны дөрөвдүгээр анги дээр дээрэнгүй ахынх нь дүрийг амилуулсан жүжигчин Чарли Райт тус киноны дараа түүнд юу тохиолдсон талаар хуваалцжээ.

Түүний хэлснээр, “Олон нийтийн зүгээс намайг Родрикийн дүрийг амилуулж байгааг мэдэх үед бүх зүйл аль хэдийнээ болоод өнгөрсөн байсан. Кино зураг авалт аль хэдийн дууссан байсан. Улмаар би дэлхий нийт мэдэх хэмжээний meme зургийн гол дүр болсон. Гэхдээ meme зураг гол асуудал байгаагүй. Харин миний гарал үүслийг олж мэдсэнээр арьс өнгөөр ялгаварлах, амиа хорлохыг зөвлөсөн сүрдүүлэг явуулах зэргээр дургүйцлээ илэрхийлсэн нь илүү хүнд туссан.

Би бараг 3 орчим жил сэтгэл гутралд орсон бөгөөд тэр бүх үзэн ядалт миний жүжигчний замналыг үгүйхийсэн. Гэхдээ би одоо ч энд, амьд байна. Бас үнэнээ хэлбэл, би анхнаасаа жүжиглэх дургүй байсан” гэжээ.

Тийнхүү Чарлигийн зүгээс шинэ YouTube суваг нээснээ зарлаж, жүжиглэхээс илүү бичлэг хийдэг хүн болох нь түүнд таалагдаж байгаа талаар өгүүлсэн байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
20
6
8
9
53
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.143.40.144
   /
3 сарын 27. 9:58

Хөөрхөн ном, хөөрхөн кино, хүүхдүүддээ уншиж өгч, өөрсдөөр нь уншуулаарай.

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47