Эрдэмтэд, шинжээчид, эмч болоод сэтгэл зүйч, сэтгэл засалч нарын зүгээс хамгийн нийтлэг зөвлөдөг зөвлөгөө бол сайн унтаж амрах байдаг билээ. Тэгвэл саяхан хийсэн нэгэн судалгаагаар нойроо хугаслах нь хүн өөрийгөө өөрийн бодит наснаас илүү хөгшнөөр мэдрэхэд нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарчээ.
Улмаар судалгаагаар хүн хоёр шөнийнхөө нойрноос хасахад л даруй 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэтээр өөрийгөө мэдэрдэг байна. Үүнээс дүгнэвэл хүн чанартай нойр авах тусам өөрийгөө илүү залуугаар мэдэрдэг ажээ.
Судалгааг зохион байгуулагчдын тайлбарласнаар, тэд судалгаанд нийт 429 хүнийг хамруулсан бөгөөд судалгаанд оролцогсод нь 18-70 насныхан байсан байна. Тийнхүү судалгааг эхлэхэд тэд хүмүүсээс өөрсдийгөө хэдэн настайгаар мэдэрч байгааг асууж, судалгааны төгсгөлд ахин асуужээ.
Үүнээс гадна судалгааны үр дүнд шөнийн цагаар нойр авдаггүй хүмүүс бусадтай харьцуулахад наснаасаа илүү хөгшин мэдрэмжтэй байдаг бол эртэч хүмүүс нойроо ялимгүй хугаслахад л илүү мэдрэг хүлээн авдаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Эх сурвалж: NY post
Хүнд нойр шиг чухал юм гэж байхгүй үнэн шүү Хоол бол 2 рт орноОдоо гээд яалтай билээ Хүүхэд төрүүлсэн эх хүн нойроо хагаслаж л үрээ өсгөдөгХүүхэд төрөх тоолонд эмэгтэй хүн оворжиж байдаг нь үнэнЭнэ бол нойртой холбоотой бай лда Хэдий тийм ч хүүхэд олныг төрүүллээ гээд богино насалдаг гэсэн үг биш харин ч эрүүлжиж байдаг байх шүү Олон хүүхэдтэй урт насалсан эмэгтэйчүүд байж л байдаг
Хүн унтаж байхдаа төлжиж байдаг
Hudlaa bitii sebtsgeegeed bai taiban bailga humuusiig ehchuud bugd hugshin hun bolohnee...yum oilgoogui zaluus setgeleeer unaj guitsehiim bn iim yum unshaad bbal
Нойр чухал л гэдгийн, нойрноос болж эрт хөгширлөө гэж сонсоогүй юм бн. Ээлжинд яваад шөний нойргүй бж гэртээ ирж 4—5цаг унтаж хэвшээд тэтгэвэртээ гарсан ханиа би хажууд нь бгагийн хувьд сайн мэднэ, одоо ч бага унтдаг, эртэч үеийнхэнээсээ хамаагүй залуу сайхнаараа бага унтсан хэвээрээ явж л байна шүү дээ, чанартай 4 цаг унтахад хүн цовоо сэргэлэн сайхан явдаг. Тэгж худлаа бичиж хүмүүсийг үймүүлээд хэрэггүй л байх,