Joker 2 киноны анхны трэйлер цацагджээ
4 сарын 10. 16:160

Ирэх оны аравдугаар сард нээлтээ хийх Joker 2 буюу Joker: Folie à Deux киноны анхны трэйлер олны хүртээл болжээ.

Эл киноны онцлог нь дуучин Лэди Гага Жокерын найз бүсгүй болох Харли Квинний дүрийг амилуулсан юм.

Joker киноны эхний ангийн хувьд 2019 онд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Оскарын шагнал гардуулах ёслолын хүрээнд нийт 12 төрөлд нэр дэвшээд амжсан билээ. Улмаар жүжигчин Хоакин Феоникс шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг ч хүртсэн юм.

Тэгвэл саяхан цацагдсан трэйлерээс үзвэл Joker 2 кино нь jukebox musical буюу олон нийтэд аль хэдийнээ танил болсон дуунуудыг багтаасан мюзикл кино байх ажээ. Киноны төрөл жанраас үзэхэд тэд яагаад Харли Квинний дүрд дуучин бүсгүйг сонгосон нь илүү тодорхой болж байгаа юм.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47