Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
4 сарын 19. 15:340

Пүрэв гарагт Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергийн зүгээс тэд өөрсдийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ Meta AI туслахаа хэрэглээнд нэвтрүүлж байгаагаа зарлажээ.

Хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахыг хэрэглэгчид WhatsApp, Instagram, Facebook, Messenger зэрэг аппликейшнаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглэж болох бөгөөд тус туслах нь асуултад хариулж, анимейшн бүтээж, зураг ч зохиох юм.

Марк Закербергийн танилцуулснаар тэд хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа Meta Llama 3 гэх хэл дээр хөгжүүлсэн гэжээ.

Улмаар тэдний гаргаж буй шинэ туслах нь хиймэл оюун ухааны зах зээлд OpenAI компанийн ChatGPT болон Google компанийн Gemini туслахуудтай өрсөлдөх юм. Гэсэн хэдий ч ноён Закербергийн мэдэгдсэнээр тэд туслахаа бүтээхдээ Google болон Microsoft компанитай хамтарсан тул тэдий туслах нь өдгөө хэрэглээнд нэвтрээд буй хамгийн ухаалаг хиймэл оюун ухаан бүхий туслах болж чадсан гэжээ.

Тийнхүү түүний мэдэгдлийн дараагаар пүрэв гарагт олон улсын зах зээлд Meta компанийн нэгж хувьцааны үнэлгээ 1 хувийн өсөлттэй хаасан байна.

Үйл явдлын хүрээнд хэрэглэгчид meta.ai холбоост хандаж, математикийн бодлого бодуулах болон албан шуудан бичүүлэх зэрэгт эл туслахыг ашиглах боломжтой болжээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03