Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
4 сарын 24. 14:390

Спорт бараа үйлдвэрлэгч Adidas, Nike компаниудын хооронд үүсээд буй маргааныг шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хурал Германд эхэлсэн тухай Zeit сонинд мэдээлжээ.

Маргаан үүсэх болсон шалтгаан нь Adidas компанийн худалдааны тэмдэг болох гурван зэрэгцээ зураас юм. 2022 онд Nike компани хоёр, гурван зураастай хэд хэдэн өмд гаргасан нь зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэн Adidas компани Америкийн брэндийг шүүхэд өгчээ. Мөн оны есдүгээр сард Дюссельдорф хот дахь мужийн шүүх Nike брэндийн өмдний таван загварыг Германд худалдахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Америкийн компани давж заалдах гомдол гаргасан боловч 2023 оны есдүгээр сард шүүх шийдвэрээ хэвээр үлдээсэн тул Nike дахин давж заалдсан байна. Одоо шүүх шийдвэрээ дахин гаргах ёстой. Зураастай загвар бол "маш түгээмэл, энгийн" байдаг тул Adidas компанийн зураастай холбоотой гаргаж тавьсан баримтууд нь хэт нэг талыг барьсан гэж Nike компани үзэж байгаа ажээ. Түүнчлэн бусад үйлдвэрлэгчид хажуу талдаа судалтай өмд үйлдвэрлэдэг болохыг дурджээ. Ийм учраас зураас ашигласан загварууд нь тухайн бүтээгдэхүүн тодорхой нэг брэндэд хамаарч буйг илтгэхгүй гэж үзэж байгаа аж.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47