Стрессээс ангижрах энгийн 6 зөвлөгөө.
2013, 3 сарын 12. 12:080
Стресс гэдэг хүнд байдаг хэвийн зүйл боловч хэт их стресст орох нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө хийгдсэн судалгаагаар ажлаа солих тохиолдлын 46% нь стрессээс үүдэлтэй ба ажиллагсдын 25% нь ажлын байрыг хамгийн стресстэй орчин гэж үзжээ. Мөн стрессээс шалтгаалсан ажил таслалт, бүтээмжийн бууралт, ажил солилт, ажлын байрны осол гэмтэл, эмчилгээ, эрхзүй, даатгалын зардалд АНУ жил бүр 200-300 тэрбум доллар төлж байдаг гэнэ. Ажлын байран дээрх гэмт хэрэг, хүчирхийлэл нь бүгд стрессийн үр дүн байдаг аж.


Тиймээс бид стресст өртөхгүй ажиллаж, амьдарч сурах хэрэгтэй бөгөөд БизНетвөркийн ажил хэрэгч залуус та бүхэндээ стрессээс ангижрах энгийн 6 зөвлөгөөг хүргэж байна.

1.    Амьсгал
Амьсгалаа аяархан авч буцаагаад аяархан гарга. Нэг их гоё үнэр үнэртэж байгаа мэт.

2.    Хязгаар тогтоо
Ямар ажлыг хэзээ хийх вэ гэдгээ шийд. Олон ажил байлаа ч дарааллыг нь тогтоо. Бүх зүйлийг хийх гэж оролдох нь цагийг чинь хий дэмий үрээд зогсохгүй бүтээмж муудна.

3.    Зорилгоо тодорхойл
Тухайн ажлыг хийхэд яг юу юу хэрэг болох мөн хийж дуусгахын тулд ямар зам туулахаа тодорхой болго. Зорилгодоо хүрэхээр хийсэн  багахан амжилтандаа ч баяс, өөртөө урам хайрла.

4.    Өөртөө цаг гарга
Хичнээн их ажилтай, завгүй байлаа ч өөртөө таалагддаг зүйлийг хийх багахан цаг гарга. Өдөрт ядаж нэг удаа өөрийнхөө дуртай зүйлийг хий. Дуртай номныхоо нэг бүлгийг унших, халуун баннанд хэвтэх, хошин шог, кино үзэх гэх мэт.

5.    Өөртөө амралт өг
Заримдаа төлөвлөсөн өдрийн хоолоо цуцлаж, хугацаа нь тулсан ажлаа хойшлуулж байх хэрэгтэй. Амралтын өдрөө явган аялал хийж, эсвэл цэцэрлэг, спорт заал, амралтын газар, кино театрт өнжиж болно. Ингэснээр та хэнээс ч зэмлэл хүлээхгүй.

6.    5 минутын амралт
Яг одоо хийж байгаа зүйлээ орхиод 5 минут амар. Цайны өрөөндөө ороод дуртай зүйлээ ид, уу. Эсвэл гарч цэвэр агаар амьсгал. Салхи, нар, эсвэл бороог мэдэр. Хором бүр орчлон ертөнц болон чиний амьдралд гайхалтай зүйлс хичнээн олон байгааг хар.
 


Т.Энхбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35