Нас тогтсон ажил хайгчдын гаргадаг хамгийн “аймаар” алдаа
2013, 3 сарын 22. 9:270
Карьер хөгжлийн зөвлөх фирм болон Paul Bernard & Associates-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн Пол Бернардийн өгсөн зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.
АНУ-ын хувьд 50 гаран насандаа гэж бичсэн байгаа ч бидний хувьд 30 жаахан гараад ирэхээрээ л өөрсдийгөө голоод эхлэдэг шүү дээ. Нас заагаад авахгүй байна гээд л. Тийм болохоор энэхүү зөвлөгөөг заавал нас тогтсон гэхгүй ажил хайж байгаа бүх хүмүүс анхаарах хэрэгтэй болов уу.


Пол Бернард: Та 50 гарчихаад ажил хайж байна уу. Тэгвэл хийж “болох” болон “болохгүй” зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. 20 гаран жил удирдах албан тушаал хашихдаа “нас нь явсан” ажил хайгч эдгээр 6 алдаанаас ядаж нэгийг гаргадаг болохыг би олж мэдсэн билээ.

Алдаа 1: Ажлаа алдсаны дараа хэт  цөхрөлд орох
Шинэ ажил хайж эхлэхийн оронд ихэнх ажилгүй болсон хүмүүс өөртөө сөрөг бодол төрүүлдэг. Би хэтэрхий хөгшин, хэн ч намайг ажилд авахгүй, тэд яаж намайг ажлаас минь халж чадаж байна аа гэх мэт.
Эдгээр харамсал нь ажил олгогч нарт илт мэдрэгддэг. Тиймээс даруйхан энэ бодлоо хаяад, сөрөг энергээ ажилд орох хүч болгон ашигла.

Алдаа 2: Хамгийн эхний ажилд шууд үсрээд орчихдог.
Энэ явдал байнга гардаг. Ажилгүй байгаа та ажлын санал ирэнгүүт л шууд хүлээж авдаг. Харамсалтай нь тэр шинэ ажил нь тохирохгүй байх тохиолдол бий. Эцэст нь ажилтан маань ажилдаа дургүй болж, ажлаасаа гарахыг хүсдэг.
Энэ алдааг гаргахгүйн тулд хамгийн түрүүнд шинэ ажлаасаа юу хүсч байгаагаа сайн бод. Хэдий хэр цалин авмаар байгаа, ямар ажил чамайг сэдэлжүүлдэг талаар, ямар байгууллагын соёлтой газар чи сайн ажиллаж чадахаар байна, 5-10 жилийн дараа чи ямар албан тушаалд хүрмээр байна гэх мэт.

Алдаа3: Буруу аргаар ажлаа хайх
Чамтай холбогдсон хүний нөөцийн ажилтны асуултанд хариулж ярилцахад ажил хайхад зориулагдсан цагийнхаа 25-аас илүү хувийг битгий зарцуул. Ингэснээр тэд эргээд чамтай холбогдох гэж оролдохгүй. Харин оронд нь санаачлага гарган үлдсэн 75%-аа ажиллахыг хүсч байгаа салбарынхаа хүмүүстэй онлайнаар холбоо тогтоохыг хичээ. LinkedIn-ийг хүмүүстэй холбоо тогтооход ашигла, тэднээс асуу. Мөн өөрийн мэргэжлийн холбогдох бүлгүүдэд элсэж мэргэжлийнхээ асуудлаар хэлэлц.

Миний нэг хамрагч Хүний нөөцийн дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон. Түүний амжилтын нууц нь тэр "өөрийнхөө" борлуулалтын менежер байж чадсан явдал юм. Өдөр бүр тэр өөрийгөө хуучин болон шинэ харилцагч нартаа зарж байсан. 75 удаагийн нүүр нүүрээ харсан онлайн ярилцлагын дараа тэр хоёр ажлын санал хүлээж авсан ба өөрийн илүүд үзсэн нэгийг нь сонгосон билээ.

 Алдаа 4: Хайш яаш, мэргэжлийн бус байх эсвэл бичих болон онлайн харилцааны үед хуучинсаг байх
Хүний нөөцийн нэг менежер саяхан надад хэлж байсан “хэрвээ хэн нэгэн СиВи-ндээ нэг л үг үсгийн алдаа гаргасан байвал тэр сиви-г шууд хогийн саванд хийдэг ” гэж. Тиймээс товч намтар, мэргэжлийн мэйл, тухайн хүнийхээ нэр, албан тушаалыг бичихдээ үг үсгийн алдаагаа маш сайн хянах хэрэгтэй.
Мөн илгээж байгаа хүнийхээ хүйсийг сайн нягтлаарай. Жишээ нь Энхбаяр гэдэг нэртэй эрэгтэй ч хүн байж болно, эмэгтэй ч хүн байж болно.
Бас таны имэйл хаяг cutegirl_tuya@yahoo.com ч юмуу мэргэжлийн хүн шиг санагдуулахааргүй бол яаралтай солих хэрэгтэй. batdorj.uyanga@gmail.com гэх мэт.

Алдаа 5: Ажлын ярилцлаганд бэлтгээгүй гэдгээ харуулах.
Гэрийн даалгавраа хийж дуусгалгүйгээр ажлын ярилцлаганд орж болохгүй. Ярилцлаганд орох гэж байгаа тухайн компаний тухай сүүлийн үеийн мэдээллийг Google-ээс хайж эхэл. Хэрвээ улсын байгууллага бол жилийн тайланг, харин хувийн компани бол сүүлийн үед шуугиан дэгдээсэн мэдээллийг нь олж үзэх хэрэгтэй.

Алдаа: 6 Зохих журмын дагуу хандахдаа алдах
Зарим хүмүүс жил гаран ажил хайлгүй байж байгаад ярилцлага болон онлайн холбоо тогтоосныхоо дараа хэрхэн асууж тодруулахаа мэддэггүй.
Тэдний зүгээс чамд хандсан сайн зөвлөгөө, мэдээлэл бүрд чи баярлаж талархснаа товч бөгөөд тодорхой бичин илгээж байх хэрэгтэй. 
Хэрвээ ярилцлага болсноос хойш хоёр долоо хоног өнгөрчихвөл, одоог хүртэл тухайн ажлын байрыг сонирхож байгаа хэвээрээ бөгөөд хэрхэн шийдэгдсэн талаар мэдэх хүсэлтэй байгаагаа имэйл бичин асуух хэрэгтэй. Хоёр долоо хоног бүр мэйл бичих нь цөхөрч байгааг илэрхийлэх боловч битгий залхуураарай.

Эх сурвалж: nextavenue.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35