"Дэлхийн цирк Монголд" тоглолт өнөөдрөөс эхэлнэ
2013, 3 сарын 24. 10:360

         

           “Дэлхийн Цирк Монголд” Олон улсын Циркийн тоглолт Монголын үзэгчидэд хүрэхэд цөөхөн хоног үлдлээ. Тив Дэлхийд алдартай шилдэгүүд олон жилийн дараа  Монгол оронд цуглахнээ. Тоглолт  энэ сарын 25- аас ердөө долоохон хоног тоглогдох юм байна. Тоглолтонд  АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг нийт 13 орны 60 гаруй жүжигчид оролцох юм. Олон улсын томоохон тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл цомын эзэд маань өөрсдийн шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдтэйгээ манай оронд зочилж байгаа юм. Түүнчлэн бяцхан үзэгчидийгээ баярлуулахаар хөгжилтэй алиалагчид болон  олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн шагналтан авьяаслаг  муужгайнууд, акробатчин нохой зэрэг өхөөрдөм жүжигчид бас ирсэн байгаа сурагтай.

           Тус тоглолтыг  “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ  зохион байгуулж байгаа бөгөөд  тоглолтыг зохион байгуулагчидын зүгээс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг хэлж байна. Түүнчлэн Монголынхоо үзэгчид, хүүхэд багачуудад Дэлхийн циркийн урлагийн өнөөгийн түвшинг бодитоор мөн өндөр зохион байгуулалттайгаар үзүүлэхээр зорьж буйгаа онцолсон билээ. Одоогийн байдлаар 10 гаруй улсын жүжигчид ирсэн байгаа бөгөөд хэдийн бэлтгэл сургуулилтандаа орсон байна.

         Тиймээ  урлагийн энэ томоохон төрлийн  олон жил тасраад байсан  Монгол руу зурайх жимийг  дахин тодруулж  буй зоригтой залуусдаа Монголын ард түмэн талархаж байна. Ийнхүү Циркийн алтан манежнаа Дэлхийн шилдэгүүд дахин цуглахнээ.






Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35