Эмэгтэйчүүдийн гаргадаг хувцас загварын алдаа
2013, 3 сарын 26. 17:430
SALE зарласан үеэр догдолж очоод юу ч хамаагүй авчихдаг л биз дээ.  Эмэгтэйчүүд бид хувцсаа сонгохдоо дараах 5 алдааг хамгийн их гаргадаг гэнэ.

1.    Загварын сурталчилгаанд хэтэрхий автах
Загварын сэтгүүл, шагнал гардуулах ёслол, эсвэл энэ улирлын шинэ загвар гээд л гарсан бүхнийг худалдан авдаг. “Энэ алдаа биш” гэж  бодож байна уу?
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан болгоноор шүүгээгээ дүүргэж байгаа бол чи загварын хохирогч болж байгаа нь тэр гэнээ.
Ихэнх загварын сэтгүүл, телевизийн нэвтрүүлгүүдийг, худалдаж авах хүсэл төрүүлэхүйц, хамгийн сайхан харагдах бүхий л нөхцлийг бүрдүүлэн хийдэг. Яг л чиний авахыг хүссэн хувцас, хамгийн гоё модел тэнд байгаа.
Гол асуудал бол чи өмслөө ч тэдний харуулж байгаа шиг байхгүй бас  хэзээ ч супер модел эсвэл од  шиг харагдахгүй.


2.    Өөртөө таараагүй хувцас худалдаж авах
Мэдээж чи өөртөө хэтэрхий багадсан хувцас авахгүй. Гэхдээ чи eBay дээр Гүчигийн даашинз хямдраад 10 доллар болчихсон байвал “би удахгүй турна”, “турж байгаад өмсөнө” гээд л авчихдаг.
Гэхдээ тэрийгээ хэзээ ч өмсдөггүй, яг таартал нь турж чадахгүй. Тиймээс өөртөө яг таарсан хувцсаа л худалдаж ав.


3.    Шүүгээгээ аар саар зүйлээр дүүргэх
Хямдрал зарласан янз бүрийн газраас, янз бүрийн хувцас авдаг. Аль нь ч алинтайгаа тохирохгүй. Өмсье өө өмсөж болохгүй, хаяъя аа хаяж болохгүй.
Ингэснээр та өөрийнхөө шүүгээг хэрэггүй хувцсаар дүүргээд зогсохгүй, эдийн засгийн асар их хохиролтой.
Тиймээс төлөвлөгөөгүйгээр, энд тэндээс хувцас худалдаж авахаа болих хэрэгтэй.


4.    Стилүүдийг хооронд хавчуулагдах
Нас ахисан эмэгтэйчүүд ихэвчлэн сонгодог загвараар хувцасладаг. Гол асуудал бол бид хөгшрөхийн хирээр өөрийн хүссэнээр хувцаслаж чадахаа больдог ба залуугийнх шигээ хувцаслахаас эмээж,  өөртөө хамгийн тухтай хуучин хувцсуудаа өмсдөг. Зарим үед  сайхан, гоё гэж боддог байсан зүйлс тань таныг гайхшруулна. “Пөөх би яаж ийм юм өмсөж байсан байна аа” гээд л.
Тиймээс бид өөртөө таалагдсан хувцсаа зөв сонгох хэрэгтэй.

5.    Буруу дотуур хувцас сонгох
Алдартай одод гэдэсний даруулга, өргөгчтэй хөхөвч зэргээр өөрийн биеийн өөг далдалж, алдартай дизайнеруудын даашинзтай улаан хивсээр алхдаг юм. Зөв сонгосон хөхний даруулга, дотуур хувцас бол бидний аврагч.
Өргөгчгүй хөхөвч, гэдэсний даруулга зэрэг нь таны биеийн булцайж цулцайсныг арилгах бөгөөд өөр олон ийм “заль” гадуур дэлгүүрүүдээр зөндөө байгааг санаарай.



Эх сурвалж: about.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35