SHRM: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн гуравны хоёрт ажлаас халшрах шинж илрэх болжээ
2023, 9 сарын 25. 20:161

Өнгөрөгч сард SHRM хүний нөөцийн менежментийн нийгэмлэгээс мэдээлснээр хүний нөөцийн мэргэжилтнүүдийн гуравны хоёрт ажлаас халшрах шинж илрэх болжээ.

Indeed хүний нөөцийн веб хуудаснаас хийсэн судалгаагаар сүүлийн үед хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 63 хувь нь хүний нөөцөөс бусад салбарт ажил горилох болсон байна.

Мэргэжилтний хэлснээр үүний шалтгаан нь хүмүүс илүү найдвартай, илүү тогтвортой, эдийн засгийн хувьд илүү боломжтой, илүү утга учиртай, ур чадвар, хүч чадал, хүсэл тэмүүлэлтэй нь илүү уялдах, илүү өргөн боломжийг бүрдүүлж өгөх, илүү уян хатан нөхцөлтэй ажлыг хайж буйн шинж гэсэн юм. Улмаар хүний нөөцийн мэргэжилтнүүд юуны учир олноор ажлаас халширч байгааг тодруулбал, цар тахал дууссанаас хойш тэдэнд ирэх стресс үлэмж хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой гэжээ. Мөн түүнчлэн хүний нөөцийн мэргэжилтнүүд хэт их ажиллаж байгаа ч дутуу үнэлүүлж, дутуу талархаж хүртэж цаашлаад туйлдаж буй гэсэн байна.

Тийнхүү хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн ажлаас халшрах болсноор тэдний орон тоог удирдлагын туслахаар эсхүл үйлчилгээ, борлуулалтын салбарт ажиллаж байсан хүмүүс сонирхох болсон гэнэ.


Эх сурвалж: SHRM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мөнх-Эрдэнэ
   /
2023, 9 сарын 26. 10:48

Үнэхээр хүниы нөөцийн мэргэжилтнүүдэд сэтгэл зүйн дэмжлэг тусламж итгэл найдвар талархал ажилтнуудаасаа авах ыайдал дутмаг байдаг. Хүний нөөцийн мэргэжилтэн тэдэнтэй адил ауилтан гэдгийг олж хардаггүй

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35