Ажилд орох гэж буй хүмүүсийн нийтлэг хэрэглэдэг худал үг
2013, 4 сарын 3. 15:410
Бизнесийн ертөнцөд ажилчид гэдэг байгууллагын хувьд хамгийн гол хүчин зүйл байдаг. Байгууллагын зорилго, зорилтууд хэрэгжих, үйл ажиллагаа стандарт түвшинд хэвийн явагдах зэрэгт тэнд ажиллагсад гол нөлөөллийг үзүүлдэг.
Тийм ч учраас ажилтан шинээр сонгож авах нь хамгийн нарийн чухал асуудал юм. Орчин үед үүнийг хэн хүнгүй сайн ойлгож мэддэг болсон.
Гэвч тухайн ажлын байранд тохирох хүнийг олно гэдэг тийм ч амар хэрэг биш.Учир нь ажил горилогч нар анкет бөглөх, ярилцлаганд орохдоо ч худал мэдээлэл өгөх нь их байдгийг судлаачид тогтоосон байна.
Ялангуяа горилогчид жижиг байгууллагууд үнэнийг олж илрүүлэх боломж багатай гэсэн таамаглалаас үүдэн тэдэнд худал ярих хандлага илүү их байдаг.
Иймээс ажил олгогчид горилочдийн нийтлэг худал мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй.

 

1. Өнгөрсөн хугацааны мэдээллийн он сарыг зөрүүлэх
Хэрэв та анзаараад үзвэл горилогчдын бараг гуравны нэг нь өнгөрсөн хугацаан дахь боловсрол, туршлагын цаг хугацааг зөрүүлсэн, давтагдсан хандлагатай байдаг аж. Жишээлбэл, сул дэмий өнгөрөөсөн цаг хугацааг ажил хийсэн хугацаагаар сунгаж халхлах тохиолдол их байдаг байна.
Зарим тохиолдолд хувь хүний анзааргагүй зангаас он сарыг буруу бичих нь ч бас бий.
2. Хуурамч боловсрол мэргэжлийн диплом
Сургалт семинарт суусан, гадаадад аялал зугаалгаар явсан явдлаа эрдмийн зэрэг хүртсэн гэх мэт хэтрүүлэн ярих тохиолдол их гардаг. Түүнчлэн хуурамчаар диплом, сертификат хийдэг газрууд ч өнөө үед элбэгшсэн байна.
3. Өмнөх албан тушаал ба цалингийн талаарх хэтрүүлэл
Горилогчид өндөр цалин авах, албан тушаал ахих зорилгоор өмнө хийж байсан ажил, албан тушаалын зэрэг, авч байсан цалигийнхаа талаар хэтрүүлэгтэй мэдээллийг ажил олгогч нарт өгөх нь нийтлэг байдаг ажээ. Тиймээс та ажилтан сонгож авахдаа өмнө нь ажиллаж байсан байгууллагатай нь холбоо барьж үнэн бодит мэдээллийг авбал илүү үр дүн гарах болно.


4. Өөрийн талаарх сөрөг мэдээллийг нуун далдлах
Ажлын байрны аюулгүй, баталгаатай орчинг бүрдүүлэх, зөв хүмүүжилтэй хүнийг байгууллагадаа авахын тулд анхнаасаа найдвартай шударга хүнийг сонгоно гэдэг чухал асуудал болсон. Хэрэгт орооцолдсон байдлаа нуун далдлах сонирхолтой горилогчид жижиг пүүс компанийг илүү их сонирхдог байна.
Тиймээс та ажилтан сонгохдоо дээрх нийтлэг худал мэдээллийг сайтар нягталж үзэх хэрэгтэй .
Танд амжилт хүсье!
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41