CV-ндээ тоон үзүүлэлт ашиглан өөрийнхөө амжилтыг тодотго
2013, 4 сарын 17. 11:160
Хэрэв та ямар нэг CV-г  үзэж байгаа ажил олгогч бол дараах хоёр зүйлийн алийг нь харах вэ?
Хэрэв та CV уншиж байгаа ажил олгогч байсан бол дараах хоёр бичлэгийн аль нь илүү таалагдах вэ?
  • Мэдээний нийтлэл бичсэн.
  • Гурван 7 хоногийн хугацаанд тухайн өдөр тутамд багтаан 25 мэдээний нийтлэл бичсэн.
Мэдээж 2 дахь бичлэг илүү жинтэй тусч байгаа биз?  Яагаад?
Учир нь тоон утгууд бичигчийн амжилтыг тодорхойлж, ажил олгогч тухайн ажил үүрэгтэй холбоотойгоор хүндрэл бэрхшээлийн зэргийг тодорхойлох утгыг ойлгоход тусалж байгаа юм. Тоон утгууд нь таны амжилтыг ирээдүйн ажил олгогчдын анхаарлыг татахад туслах CV-ний хүчирхэг хэрэгсэл юм. Жаахан бодлого бодоод л өөрийнхөө CV дэх амжилтыг тодорхойлох үр ашигтай аргуудыг олж мэдэж чадна. Дараах зөвлөмжүүдийг уншаад үзээрэй.

Мөнгөний үзүүлэлт
Байгууллагууд үргэлж мөнгөний тухай боддог. Тиймээс та өөрийн амжилтаа төлөвлөж, одоогийн CV-ндээ багтааж, дадлагын хугацаа, хагас цагаар ажилласан хугацаандаа олсон мөнгөө хадгалсан, зарцуулсан арга замуудынхаа тухай бод. Өөрийнхөө CV-нд багтаах цөөн хэдэн боломж бий:
  • Тодорхойлсон, судалсан, санал болгосон интернэт сервис провайдер нь компаний онлайн зардлыг 15%-иар бууруулсан. 
  • 25,000,000 төгрөгийн санхүүжилт авчрах төлөвлөгөөт захидал бич.
  • Оюутны байгууллагын 7000,000 төгрөгийн  төсвийг удирдаж  зарцуулсан.

Цаг хугацааны үзүүлэлт
“Цаг бол алт” гэдэг сургааль үнэн үг. Компаниуд, байгууллагууд мөнгөө хэмнэх, илүү үр ашигтай зүйлс хийх арга замуудыг хайсаар байдаг. Мөн тэд гадаад дотоод  ямар нэг ажлыг цаг хугацаанд нь багтааж хийх тухай анхаарах шаардлагатай байадаг. Та CV-ндээ юу ч гэж бичсэн бай цагаа хэмнэж чадна, цагаа удирдаж, зөв зарцуулж чадна гэдгээ харуулах юм бол таны CV-г унших хүний анхаарлыг шууд л татах болно. Энд цагийн менежментэд чиглэсэн хэд хэдэн бичлэгийг CV-ндээ оруулж болно:
  • Сард  хоёр удаа цалингийн ажил гүйлгээг хийх, ажилчид цалингаа цагт нь хүлээж авсан эсэхийг баталгаажуулах ажилд тусалсан.
  • Баримт боловсруулах хугацааг 10 минутаас 5 минут болгож бууруулах журмыг санал болгосон.
Тоо хэмжээний үзүүлэлт
Энэ бол та ямар нэг зүйлийн хэдийг нь, хэр ихийг тоохгүй, анзаарахгүй өнгөрөөдгийг харуулах хялбар зүйл. Энэ бол таны амжилтыг илүү сайжруулж харагдуулах хандлага бөгөөд жишээ нь “мэдээний нийтлэл бичсэн”, “хичээлийн төлөвлөгөө боловсруулсан” гэж бичихийн оронд “25 мэдээний нийтлэл бичсэн”, “тус бүр 20 оюутантай 2 ангийн хичээлийн төлөвлөгөө боловсруулсан” гэж бичих хэрэгтэй.

Тоон утгыг ашиглахгүй орхихын оронд дараах байдлаар ашиглах хэрэгтэй.
  • Байгаль орчны байгууллагад 25 шинэ оюутан элсүүлсэн.
  • Рестораны үйл ажиллагааны дүрэм журамд 5 шинэ ажилтныг сургасан.
  • Шинэ процесс үйлдвэрлэлийн хэмжээг 25%-иар нэмэгдүүлсэн гэх мэт.
Та өөрийн амжилттай холбоотойгоор мөнгө, цаг хугацаа, тоо хэмжээний үзүүлэлтийг ашиглах нь амжилтаа илүү тодорхойлж, тод томруунаар илэрхийлснээр ажил олгогчид та хэр зэрэг хувь нэмэр оруулж чадах вэ гэдгийг харуулах боломжтой болно. Тоон утгуудыг ашигласнаар та тэдний амжилтын нэгээхэн хэсэг байж чадна гэдгээ харуулж чадна.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35