Изабелла Баррет гоо охидыг шалгаруулах тэмцээн, телевизийн янз бүрийн уралдаанд оролцсоор одоо үнэт эрдэнэсийн өөрийн нэрийн брэндтэй болжээ. Түүнчлэн бяцхан охидод зориулсан уруул өнгөлөгч, будаг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн, тансаг гоёл чимэглэл, бяцхан охидод зориулсан хувцас үйлдвэрлэдэг компанитай болсон байна. Мөн бяцхан саятан охин 10 мянган долларын үнэтэй даашинз өмсөж, тансаг зоогийн газарт хооллодог аж. Тэрээр үдийн хоолондоо 2000-3000 доллар үрэх тохиолдол ч байдаг гэнэ.