Өглөө эрт босох нь их ажлын ард гарч, маш их зүйлийг амжуулах хамгийн үр дүнтэй, шалгарсан арга юм. Маш олон дарга нарын амжилтын нууц нь үүнд л байдаг. Жишээ нь APPLE-ийн Том Күк өглөө 4:30-д босдог гэнэ.
Гэтэл зарим хүмүүсийн хувьд өглөө эрт босно гэдэг ёстой үлгэр л байдаг. BLOOMBERG бизнес сэтгүүлийн сэтгүүлч Катерина Фейк хэлэхдээ “өглөө эрт миний сэтгэн бодох чадвар 30-40% унадаг” гэжээ.
Зарим хүн генийн ялгаанаас болоод өглөө эрт босч, үр бүтээлтэй ажиллах хандлагатай байдаг гэсэн баримт байдаг ч түүнийг давах доорх судалгаа гарч ирсэн байна. Энэ нь өглөө эрт босохгүйгээр тогтмол цагт унтаад, тогтмол цагт босох нь ажлын үр бүтээмжинд эерэгээр нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
Сэтгүүлч Фейкийн хувьд тэрээр орой эрт 9, 10 гээд орондоо ордог бөгөөд шөнө дунд сэрээд 2-3 цаг амжуулах ёстой ажлаа хийчээд буцаад унтдаг гэнэ. Амжилтанд хүрсэн хүмүүсийн зарим нь бага унтаж, их зүйлийг хийсний үр дүнд амжилтанд хүрлээ гэж ярих нь бий ч тогтмол цагт унтаж амраад, тогтмол цагт сэрэх нь, ер нь өдөрт тогтмол 8 цаг унтах нь эрүүл мэндэд тустай бөгөөд эртэч хүмүүстэй харьцуулахад ажлын үр дүн нь дутахааргүй болох нь батлагджээ. Хэрвээ та амжилтанд хүрсэн хүмүүс шиг өглөө эрт босч чадахгүй байна гэж өөрийгөө зэмлэж байгаа бол ингэх шаадлагагүй. Энэ нь тухайн хувь хүний онцлог, генийн ялгаатай байдалтай холбоотой юм байна.