Цалингаа хэрхэн тохиролцох вэ?
2013, 5 сарын 10. 16:370
Цалин, урамшуулал гэдэг нь бид юуны төлөө ажиллаж байгааг сануулдаг чухал хүчин зүйл гэж хэлэхэд болно.  Ихэнх ажилчдын хувьд хүссэн үр дүндээ хүрч, хурдан тушаал дэвшихийн тулд шаргуу ажиллацгаадаг.  Гэхдээ өөрийн хүсч буй хэмжээний цалингаа ажил олгогч эзэдтэй хэрхэн тохиролцох тал дээр мэдлэг дутуу, ямар ч бодлогогүй ханддаг. Тэгвэл яаж хурдан албан тушаал ахиж, цалингаа нэмэгдүүлж, өөрийн хүсч буй хэмжээний цалинг авах вэ?
 

  • Анх орохдоо л цалингаа тохирох
Сургуулиа шинээр төгсөгчдийн хувьд ажил олгогчтойгоо цалингаа тохирохгүй орох нь их байдаг.  Судалгаагаар эрэгтэйчүүдийн 57%, эмэгтэйчүүдийн 7%  л анх орохдоо цалингаа тохиролцдог гэжээ.  Энэ бол маш бага тоон үзүүлэлт.  Шинэ төгсөгчдийн хувьд ажил олдоход хэцүү болсон энэ нийгэмд олдож л байвал ямар ч байсан яахав гэсэн үүднээс цалин, урамшуулал дээрээ нээх анхаарал тавьдаггүй.  Гэхдээ асуухаас бүү айгаарай.  Анхнаасаа л цалингаа тохироод орчихвол цаашдаа хэн хэндээ амар байх болно. 
  • Цалингийн тогтсон хэмжээний талаар мэдэх
Ярилцлаганд орохынхоо өмнө таньтай ижил мэргэжилтэй өөр компаниудад ажиллаж буй хүмүүс хэдий хэмжээний цалин авч байгааг мэдээд орох хэрэгтэй.
  • Нээлттэй ярилцах
Магадгүй цалингийн талаар цухуйлгах эхний 30 секунд бага зэрэг хэцүү байх бөгөөд шүүмжлэлтэй тулгарч болох.  Тэглээ гээд ярианыхаа сэдвийг өөрчлөөд өөр юм асуугаад, ондоо сэдэврүү хазайгаад явчиж болохгүй.  Бусад зүйлийн талаар ярилцах цаг хангалттай гарах учраас мэдэхийг хүссэн зүйлийнхээ  хариултыг эхлээд авах хэрэгтэй.
 
 
  • Өөрийнхөө талд бат зогсох
Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ихэнх ухаалаг ажилчид зарим үед их ажил хийж гүйцэтгэснийхээ төлөөсийг авч чаддаггүй учраас толгой гудайсан явж харагддаг.  Харамсалтай нь хүн болгон энэ байдлаа илэрхийлээд байдаггүй.   Даруу зан гаргаж, төвийг барьсаар амжилтаа ч, хийсэн ажлаа ч үнэлүүлж чадахгүй үлддэг.  Хэдий хүртэл ийм байх вэ?  Та л өөрөө өөрийнхөө амжилтыг тодотгохгүй бол өөр хэн таны өмнөөс...?  Аятайхан боломж л гарвал тушаал дэвших, цалин урамшууллаа нэмүүлэх талаар удирдлагатайгаа ярилцах нь зүйтэй. 
  • Зоригтой байх
Та үнэхээр чадварлаг бол одоо авч буй цалингийнхаа хэмжээг нэмүүлэх талаар асуухаас бүү айгаарай.  Эхний удаад таны энэ саналыг хүлээж авахгүй байх, эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр.  Тэглээ гээд шантарч болохгүй.  Харин үүний оронд ажил олгогчоос яагаад боломжгүй байгааг тодруулан асууж, ний нуугүй ярилцах хэрэгтэй.  Зориг гаргаж ярилцсан таны таван минут таны цаашдын ажлын амжилт, авч буй цалиндаа сэтгэл хангалуун байх байдлыг бүрдүүлж өгнө гэдгийг санаарай. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35