Өөрийн азтай байдлыг нэмэгдүүлэх 5 арга
2013, 5 сарын 27. 17:130
Дэлхий нийтэд амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс хэлэхдээ амжилтын нэгээхэн хэсэгт аз яалт ч үгүй багтдаг гэжээ.  Тэдний баялгийг бүтээх үйл хэрэгтэй аз салшгүй холбоотой байдаг бөгөөд тэд нэг ёсны азанд итгэдэг гэсэн үг.
 

Энэ талаар судалгаа явуулахад өөрсдийн хүчээр баяжиж чадсан саятнуудын 80% нь амжилтанд хүрэхэд аз их чухал гэж хариулсан байна.  Харин нийгмийн дундаж бүлэг хүмүүсийн хувьд 63% нь өөрсдийн сурсан мэдсэн зүйлийг амжилтын гол түлхүүр гэж үзсэн бол 42% нь л азтай хүмүүс амжилт олдог гэж хэлсэн байна. 
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар өөрийгөө азтайд тооцдог хүмүүс нь өөрсдийгөө азгүй гэж үздэг хүмүүсээс ялгагдах хэд хэдэн онцгой шинж чанар, хандлагатай байдаг гэжээ.  Эдгээр онцгой чанарууд нь өөрсдийн хүчээр амжилт олсон саятнуудаас ихэвчлэн ханхалдаг гэдгийг судалгааны үр дүнд илрүүлсэн байна.
 
 
Өөрөөр хэлбэл; баялгийг бүтээх,  азыг бий болгох гэдэг бол ерөнхийдөө төстэй бөгөөд амжилт = аз гэж томъёолж болно. Одоо танд азтай, амжилттай яваа хүмүүсийн онцгой чанар, хандлагуудаас хүргэе. 
  1. Тэд зорилгоо тодорхойлж, зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг.
Баян болоод азтай хүмүүс зорилготой хүмүүс байдаг.  Тодорхой зорилготой байснаар замд тааралдсан боломжуудыг соргог харж ашиглаж чаддаг.  Хэрвээ хүн өмнөө зорилго тавихгүй л бол азгүйдэл, бүтэлгүйтэл тэр хүнийг тойрч өнгөрөхгүй.  Эртний мэргэн үгэнд ийн хэлсэн байдаг.  “Хүрэх газраа мэдэхгүй байгаа усан онгоцонд ямар ч хүчтэй салхи байгаад нэмэр болохгүй” гэж.
  1. Тэд ялах тоглоомоор л тоглодог.
Хөрөнгө чинээтэй, азтай хүмүүс нь ямар ч зүйлд эерэг хандлагатай байдаг.  Тэд ямагт өөрсдийнхөө чадварыг ахиулж, дээшлүүлж байдаг.  Жишээ нь: Маш чадварлаг хэлэлцээрт оролцогч этгээд нь эсрэг талынхаа нөхцөл байдлыг урьдаас судалсан байх нь бий.  Мэдээж бизнесийн чухал уулзалт, хэлэлцээрт бэлтгэл муутай хүнийг аз дайрахгүй нь тодорхой биздээ. 
  1. Тэд зөв хүмүүсээр хүрээллээ бий болгодог.
Судалгааны үр дүнгээс харахад өөрийгөө азтай гэж боддог хүмүүстэй илүү ойр дотно байх нь өөрийн азтай байдлыг нэмэгдүүлдэг гэжээ. 
Тиймээс ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс яаядаа гэсэн чанартай, цөөхөн найзтай байдаг.   Иймийн учир өөрийн зорилго нэгт нөхрөө олж авах нь өөрийгөө азтай гэж тооцоход таныг хөтөлнө. 
  1. Тэд давуу тал дээрээ түлхүү ажилладаг.
Амжилт олсон ихэнх хүмүүс өөрсдийн чаддаг зүйлийг барьж аван хийж амжилтандаа хөрөнгө оруулалт хийсэн байдаг.  Өөрийн давуу талыг, өөрийн чадварыг зөв үнэлэх нь азтай хүмүүст байдаг шинж чанар яахын аргагүй мөн.  Дээр нь тэсвэр тэвчээр орно.
  1. Тэд шургуу, дайчин байдаг.
Амжилтанд хүрсэн хүмүүс ердийн хүмүүстэй адилгүй байдаг.  Алдлаа гээд аливаад амархан шантардаг бус, ахиад оролдоод үзье гэсэн дайчин чанар тэднийх.   Тэд алдсан ч яг юун дээр алдаа гаргав гэдгээ олоод, алдаанаасаа суралцдаг.  Судалгааны үр дүнд азтай хүмүүс хүртэл амжилтанд хүрсэн хүмүүс шиг сэтгэдэг гэжээ.  Учир нь тэд ч мөн азгүйдлээ эерэг байдлаар олж харахыг хичээдэг гэнэ. 
Ийм учраас баяжсан хүмүүс азтай, тэд азтай учраас амжилт тэднийг дагадаг биш гэж үү?  Мэдээж “ТИЙМ”.  Амжилт, аз хоёр хаана ч явсан цуг явах ойлголтууд бөгөөд та аль альныг нь өөртөө суулгаснаар азтай гэдгээ дахин дахин мэдрэх болно.  GOOD LUCK!!!
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35