Ажлаасаа гарах уу? болих уу?
2013, 6 сарын 6. 8:270
Ойрын үед ажилдаа нэг л сэтгэл хангалуун бус болоод байна аа. Үргэлж л цагаа харж, тарах цагийг тэсэн ядан хүлээгээд л.  Ажилдаа төвлөрч чадахгүй янз янзын юм бодолд ороол...Хэрвээ чамд ийм нөхцөл байдал тохиолдсон бол энэ ч сайны дохио биш шүү. Яасан юм? Юу болсон бэ?
 
  • Даргатайгаа, хамтран ажиллагч нартайгаа таарахаа байсан
Өглөө ажилдаа ирмэгцээ л нүүр дүүрэн инээмсэглээд хамт олонтойгоо мэндчилэж чадахаа ч байсан уу?  Бушуухан өөрийнхөө ширээн дээр очиж суугаад чимээгүйхэн ажлаа хийхээр санагддаг болсон уу? Дарга, хамтран ажиллагч нартайгаа заавал дундаа орсон пивоны найзууд байх албагүй ч тэдэнтэй зохицож ажиллах л хэрэгтэй.  Гэхдээ дээрх шалтгаанаас болоод үргэлж л стрессдэд, байнга сөрөг бодол тээдэг болсон бол аз болж чамд сонголт байгаа гэдгийг санаарай.  Муу дарга нар, ханилгаагүй ажилчид байдаг ч чи заавал тэдний төлөө, тэдэнтэй хамт ажиллах албагүй.
  • Ямар ч хөгжил байхгүй
Өдөр бүр ажлын цаг ямар урт тэгээд уйтгартай өнгөрдөг гээч.  Өдөр бүр ямар нэгэн шинэ зүйл сурч мэдэх албагүй ч ажил байнга нэг хэвийн байх нь үнэхээр залхмаар байгаа биздээ? Одоогийн хийж буй ажилдаа гаршчихсан бол, тэгээд шинэ ажил үүрэг хүлээн авах, өөрийгөө улам илүү хөгжүүлэхэд одоогийн ажил олгогчоос чинь хариу үйлдэл үзүүлэхгүй бол чамайг өөр зүйлд хүчээ сорь гэж хэлээд байгаагаас өөрцгүй.
 
  • Цалингаа нэмүүлэх талаар байнга л боддог боллоо
Хийж буй ажил минь уул овооноос их, даанч авч байгаа цалин минь арай л бага байна гэсэн сэтгэгдэл төрж байна уу?  Хэрвээ чи одоо хийж буй үнэхээр ажилдаа дуртай бол цалингаа нэмүүлэх тал дээр зоригтойхон санал гаргаад үзэх хэрэгтэй, харин хийж буй ажилдаа дуртай биш бол цалингаа нэмүүлсэн ч сэтгэл ханамж 100% биш байх болно. 
  • Стрессдэх нь энгийн үзэгдэл болсон
Юу хийж суухав.  Өөр ажил хайсан нь дээр юм биш үү?
  • Илүү цагаар ажиллахыг яана
Ажилдаа тэсгэлгүй дуртай, ажлаа өөрийн хобби шиг үздэг хүний хувьд илүү цагаар сууж ажиллах нь асуудал биш.  Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд ингэж ажиллах нь баярлаад байх зүйл яавч биш байдаг. 
  • Ажлаасаа гарлаа гэхэд ажлаас чөлөөлөгдсөн гээд хэдий хэмжээний мөнгө авах бол
Ажилдаа ингэтлээ дургүй болсон юм гэж үү?
Аль хэдийнээ шийдвэр гарчээ.
  • Ойрын үед ажлын зарын сайтуудаар их орж, ажлын зар уншдаг боллоо.  Бас карьераа өсгөх, өөрчлөх талаар ном ч хүртэл уншиж байгаа
Чи ажлаас гарна гэсэн шийдвэрээ хараахан хийж амжаагүй ч дээрх үйлдэл чинь чамайг ондоо зүйл хүсээд байгааг харуулж байна. 
Энэ ажлаа орхих цаг нь болсон эсэхийг дараах дасгалаар шалгаад үзээрэй.
  • Одоо хийж буй ажлаа тодорхойлох ганцхан үгийг сонго.  Яг одоо.
Хамгийн түрүүнд ямар үг толгойд чинь орж ирсэн бэ? Яг энэ л үг чамайг ажлынхаа талаар хэр эерэг, сөрөг бодол, мэдрэмжтэй байдгийг чинь харуулна.  Гэхдээ бидний мэдрэмж өдрөөс өдөрт өөрчлөгддөг гэдгийг санах нь зүйтэй.
Дээрх зүйлүүдийн хэдтэй нь чи санал нэгдэж “Өө яг үнэн” гэсэн хариултыг өгч байна.  Чи бүгдэд нь тийм гэж хариулаагүй байсан ч дээрх хүчин зүйлүүдийн нэг нь л болохоо байхад чамд ажлаа орхимоор сэтгэгдэл төрөх нь гарцаагүй. 
Сайн бодоод шийдвэрээ гаргаарай залуу/бүсгүй минь.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04