Шинэ багт хэрхэн яаж нэгдэх вэ?
2013, 6 сарын 17. 10:310
Та шинэ ажилд орсны дараа хийх даалгавар бол багийн үнэ цэнэтэй гишүүн болохыг батлах явдал юм.
 

Зөв хөлөн дээрээ босоод, өглөөний ундаа уугаад явахгүй бол бодож байснаас ч хурднаар та өөрийгөө хөдөлмөрийн зах зээлд буцаагаад тавьчихаж мэднэ шүү. Хэдийгээр өндөр цалин хангамж нь таны шаардлагад нийцэж байгаа ч шинээр ажил орогсод ирэхгүй байх нь зарим багийн хувьд аз жаргалтай эсвэл үр ашигтай . Та тэдэнтэй нэгдэж, тэдний ажиллах хэв маягт зохицох таны хувьд чухал.
Өөрийгөө таниулах нь
Ажлын саналыг хүлээж авах үйл явцад шинэ хамт олныхоо талаар зарим мэдээллийг олж, мэдэх нь магадгүй таньд ашигтай байж болно. Мэдээлэл бол маш их хүч.
Компанид ажиллаж байгаа багийн гишүүн тус бүр хэр удаан ажиллаж байгаа, ямар албан тушаал эрхэлдэг, өнгөрсөн хугацаанд хаана ажиллаж байсан, багийн бүтэц нь ямар болох талаар олж мэдэхийг хичээ. Тэдэнд хаалттай асуулт тавихаас илүү ерөнхий харилцан яриа өрнүүлэх боломжтой хөнгөхөн асуулт тавих хэрэгтэй.
Хэрэв багийн аль нэг гишүүдийн дунд романтик харилцаа байгаа эсэхийг мэдвэл тэдэнд саад болохгүй байхыг хичээ. Гэхдээ энэ мэдээллийг олж мэдэхдээ болгоомжтой байгаарай.
Та хүн бүрийн талаар мэдэж эхлэх явцад өөрийн зорилгыг санаж, ямар зүйлтэй нийцэхийг хүсч байгаагаа сайн мэдэх хэрэгтэй. Та шинэ хамт олныхоо бүх хүмүүст таалагдах шаардлагагүй ч гэсэн хувийн мэдрэмжээ цааш хийж, үр ашигтай ажлын харилцаа холбоог бий болгох нь чухал.
Багийн дунд ороод ажилахын давуу тал нь ажлын цагаас гадуур өөрийгөө нийгэмшүүлэх, багийн мөн чанарыг бий болгох гайхамшигтай арга юм. Гэсэн ч анхаарвал зохих боломжит аюул бий. Урт удаан үргэлжилдэг үдэшлэгийн үеэр өөрийгөө илэрхийлэх сайхан боломж бүрддэг. Үргэлж нийгэмшихэд бэлэн байдаг мөртлөө зөв цагт нөхцөл байдлаас өөрийгөө зөвөөр аваад гарчихаа мэддэг хэн нэгэн шиг өөрийгөө таниулах хэрэгтэй.
Хэрэв босстойгоо хамт байгаа бол өөрийгөө хэт их таниулах эсвэл ямар нэг харамсахаар зүйл хэлэхээс болгоомжлоорой. Өөрөөр хэлбэл та өөрийгөө доод тушаалын хүн гэдэг үүднээс илүү хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэх
Хэн ч бүтэлгүйтэхийн тулд шинэ ажилд ордоггүй боловч цөөн хэдэн нийтлэг алдаа гаргаж болох эсэхдээ анхаарахгүй бол өөрийгөө хүнд байдалд маш амархан оруулж мэднэ.
Хамгийн том алдаа бол хэт их хүлээлттэй байх. Та сарын эхээр юунд хүрэхээр төлөвлөсөн байгаагаа бодит байдлаар үнэлж цэгнэж, өөрийнхөө хүрч чадахгүй зүйлийг бүү төлөвлө. Хэрэв таны шинэ босс таны бодож байснаас өөр хандлага үзүүлбэл асуудал болохоос нь өмнө хурдхан шийдвэрлэ.
Таньд бүх хариулт байгаа юм шиг хандлагатай байх хэрэггүй. Та ямар нэг асуудлыг шийдвэрлэхээр ирж байгаа ч гэсэн шүүмжлэхээсээ өмнө үйл ажиллагааны талаар нарийн мэдлэгтэй болоход цаг гарга. Хэн нэг хүний боловсруулсан үйл ажиллагаа, арга хэрэгслийг дордуулахаас болгоомжил. Тухайн нөхцөл муу байх нь сайн зүйл. Учир нь тэд түүнийг сайжруулах хэрэгтэй. Та биеэ тоосон эсвэл бүхнийг мэддэг юм шиг аашлах хэрэггүй.
Үүнийг хэтрүүлэхээс болгоомжил. Гэхдээ шинэ ажилд бүх зүйлд сайхан сэтгэгдэл төрүүлэх гээд бүхнийг сайн дураар хийх гээд байлгүй бодитой хандаарай. Та сайн хийж чадах зүйлээ барьж ав. Аливаа ажил үүрэг таны эхэлж бодож байснаас их цаг зарцуулагдаж байвал түр хойш нь тавь . Та юуг ч хийдэг бай, сайн хийдэг ч бай өөрийн гаргаж байгаа хүчин чармайлтаа боссдоо байнга мэдрүүлж бай.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35