Резюме-ийн шүүлт хийх: Ур чадвартай ажил горилогчдыг хэрхэн олох вэ?
2013, 7 сарын 22. 12:240
Олон үндэстнийг хамарсан ажилгүйдлийн түвшин өндөр байгаа ч өнөөгийн ажил олгогчид “худалдан авагчийн зах зээл”-д ямар ч эргэлзээгүй дуртай байдаг. Энэ хандлагын нэг дутагдалтай тал нь тухайн ажилд маш олон өргөдөл гаргагч нар байдаг ч тэдний дийлэнх нь ур чадваргүй байдаг. 
 

Тэгвэл та ганцхан ажлын байранд өргөдлөө өгсөн маш олон хүмүүсийн дундаас хэрхэн сонголт хийх вэ? Тэгвэл ажил олгогчид ур чадваргүй ажил горилогчдыг бууруулах, удирдаж болохуйц тооны резюме-үүдэд зориулсан ажлын байрны тодорхойлолтыг бий болгох хэрэгтэй. Тухайн ажлын байрны тодорхойлолтыг тусгайлан хийхийн тулд бэлтгэл ажил, анхаарал хэрэгтэй байдаг. Энэ нь тухайн тодорхойлолтыг ямар хүн уншаад өргөдөл гаргах шийдвэр гаргах тухай юм. Та шаардлагуудаа илүү дэлгэрэнгүй болгосноор илүү сайн ажил горилогчдыг хүлээж авна гэсэн үг. 
 
Маш сайн тодорхойлсон ажлын зарыг бий болгох
“Зөв асуулт асууж, шилдэг хүмүүсийг ажилд ав” номын зохиогч  Рон Фрай ч үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тэрээр хэр олон компаниуд тэр дундаа жижиг компаниуд ажлын байрны зар боловсруулахад тодорхой бус ажлын байрны тодорхойлолт том асуудал болоод байгааг тодорхойлсон байдаг. Томоохон компаниуд та “А, Б болон В” гэсэн ур чадвартай байх ёстой гэж бичдэг. Тэд маш тодорхой ажлын шаардлагуудыг тодорхойлж гаргадаг бөгөөд ямар нэг ажил үүргийг өнгөлөн далдалдаггүй. Гэхдээ аж ахуй нэгж байгууллагууд болон хүмүүс ажилд авах туршлага дутмаг байдаг.
 

Хүмүүс “Би тийм ч ур чадвартай, ийм ч ур чадвартай хүн ажилд авахыг хүсч байна” гээд ярьдаг. Тэгээд хэн нэгэн ирээд тухайн шаардлагуудыг хангахгүй бол тухайн ажлын байрны шаардлагуудыг эргэж харахгүйгээр дахиад л өөр хэн нэгнийг хайж эхэлдэг. Тухайн ажлын байрны тодорхойлолтдоо ямар хүн хайж байгаагаа нарийн тодорхойлох хэрэгтэй. Ямар ч зүйлийг нуух хэрэггүй. Хэрэв тэд Excel-ийг сайн мэдэх ёстой бол түүнийг тодорхой бичих хэрэгтэй. Өөр фотошопыг мэдэх ёстой бол түүнийг мэддэг байх хэрэгтэй л гэсэн үг. Ямар  ч яриа байхгүй. Ингэж тодорхой бичих нь амьдралыг илүү хялбар болгоно шүү дээ. Хэрэв тэд фотошопыг мэдэхгүй бол тэднийг ажилд авах боломжгүй. 
 
Ажлын байрны тодорхойлолтын параметрүүдийг маш сайн зохицуулах
Тухайн ажлын байрны тодорхойлолт “тийм, үгүй” гэсэн асуултанд хариулагдах асуултуудыг багтаасан ч байж болно. “Та ... жилийн туршлагатай юу?” тийм эсвэл үгүй. Таньд энэ чиглэлийн тодорхой сертификат бий юу? Тийм эсвэл үгүй. Гэх мэт эдгээр шүүлтүүрээр тодорхойлтоо боловсруулж болно. Та энэ аргаар багахан цар хүрээнд илүү сайн ажил горилогчдыг олж, дараа нь тэднийг шалгахад бага цаг зарцуулна гэсэн үг. Та тавих шаардлагаа нарийсгасан ч гэсэн өргөдөл гаргагчдыг гүн гүнзгий мэдэхийг хүсч байгаа шүү дээ. Дараах аргаар резюме-ийг шалгах боломжтой:
  • Бичгийн ба дүрмийн алдаа
  • Холбогдох туршлагаар дутмаг байх
  • Урт эсвэл хамааралтай тайлбаруудтай байх
Резюме-ийг шалгах бас нэг уламжлалт арга бол урт хугацааны ажилгүй байсан хугацаа байдаг. Өнөө үед ажилгүйдэл элбэг тохиолдох болсон шүү дээ. Мөн резюме-ийг ажилтай холбоотой тусгай түлхүүр үгсээр шүүх арга бас байдаг. Тухайн резюменд бичигдсэн чадварууд таны бичсэн ажлын байрны тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. “Тийм”, “Үгүй” эсвэл “магадгүй” гэсэн ангилалд багтах түлхүүр үгсийг дэс дараалуулж, ангилах хэрэгтэй. Ажил олгогчид энэхүү ажиллагааг автоматаар хийх утгачилсан хайлт хийхийг хүсч байгаа бөгөөд нэр томъёоны хослолууд, таны хайлтын нөхцөлтэй холбоотойгоор тусгай үгсийг багтаасан резюме-үүдийг тодорхой болгох нь чухал юм. 
 
Ур чадвартай ажил горилогчдыг тодорхойлох нэмэлт аргууд
Ажил олгогч нар Cover letter ирүүлэхийг орхигдуулахгүй байх хэрэгтэй байдаг. Тэдгээр Cover letter-үүдээр тодорхой болоогүй байх магадлалтай сайн ажил горилогч нарыг тодорхойлж чадна. Хэрэв та танай салбар, өрсөлдөгчдийн талаар тодорхой мэдлэгтэй,  гэртээ танай компанийг судлахад цаг зав гаргасан хэн нэгний Cover letter-ийг олсон бол маш том ололт юм. Хэрэв Cover letter нь тиймэрхүү бол хойш нь тавьж эхний шатанд багтаах хэрэгтэй. Та ямар ч арга ашигласан бай эхний шатанд анхааралтай, хурдан байх хэрэгтэй. Хэдхэн цагийн дотор л нийт өргөдөл гаргасан хүмүүсийн 70-80%-ийг шийдвэрлэх хэрэгтэй. Харин хоёр дахь шатанд резюме-ийг шүүхдээ илүү их цаг зарцуулах хэрэгтэй.Үнэндээ бол энэ явцад зарим ажил олгогчид ажлын байрны тодорхойлолтны шаардлагуудаа нарийсгахыг хүсдэг. Энэ тохиолдолд шаардлага тус бүр дээр нийцэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв та өргөдөл гаргагч нарт 3 жилийн туршлагатай байхыг заасан бол 4 ба түүнээс дээш жилийн туршлагатай хүмүүсийг хайх хэрэгтэй. Харин тэдгээр хүмүүсээс хасалт хийхдээ дор хаяж хамгийн бага жил ажилласан хүмүүсийг хасах хэрэгтэй. Учир нь та өнөөдөр маш олон өндөр ур чадвартай хүмүүс олчихсон байж болно шүү дээ. Гэхдээ зөвхөн ажлын байрны тодорхойлолт бичиж байгаа эсэхээс үл хамааран бодит ярилцлагын үр дүнгээр эцсийн хасалт хийх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Та энэ талаар бага туршлагатай байсан ч гэсэн илүү нарийн хийх хэрэгтэй. Учир нь резюме-ийн хувьд тодорхой бус хүмүүсийг тодруулах  бөгөөд 500 ажил горилогч байгаа бол 200 хүртэл нарийсгах хэрэгтэй. Нэг ижил түвшний хүмүүс бүрт нэг цагийн ярилцлага хийж, тэдний хэр мундаг болох, компани хэр мундаг  болох талаар яриулж цагаа гарздах хэрэггүй шүү дээ. Асуулт асуух ч хэрэггүй. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35