Зайнаас ажиллахад хэрэгтэй 5 зөвлөгөө
2023, 11 сарын 29. 12:000

Коронавируст цар тахал гарснаас хойш дэлхий дахинаа зайнаас ажиллах гэдэг ойлголт өргөнөөр тархсан билээ. Улмаар өдгөө олон улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын 56 хувь нь тодорхой тооны зайнаас ажилладаг ажилтантай бол 16 хувь нь бүхэлдээ зайнаас ажилладаг байхаар ажлын байраа шийджээ.

Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ зайнаас ажиллахад хэрэгтэй хэдэн зөвлөгөөг хүргэе.

1. Өөрийн үр бүтээлтэй цагийг олж тогтоох

Өдрийн найман цаг ажиллахдаа 8 цагийн турш үр бүтээлтэй ажилладаг хүн ховор. Судалгаагаар хүмүүсийн дийлэнх нь хамгийн ихдээ 6 цаг үр бүтээлтэй ажилладаг гэсэн дүгнэлт гарсан байна. Гэхдээ мэдээж дундаа завсарлагаатай шүү дээ. Үүнээс гадна ажилтан тус бүр өөрийн гэсэн үр бүтээлтэй ажилладаг цагтай байдаг. Зарим хүн өглөөгүүр илүү үр бүтээлтэй ажилладаг бол зарим хүн үдээс хойш, зарим нь оройн цагаар үр бүтээлтэй ажиллах нь бий.

Тиймээс зайнаас ажиллаж байгаа нөхцөлд хүн өөрийн үр бүтээлтэй ажилладаг цагийг олж тогтоох хэрэгтэй. Хэрэв та өглөөгүүр илүү үр бүтээлтэй ажилладаг бол энэ цагаараа хамгийн их анхаарал шаарддаг ажлаа хийх хэрэгтэй. Харин бусад цагт нь та ажлын уулзалтаа төлөвлөж, хамтран ажиллагсадтайгаа ярьж төлөвлөх хэрэгтэй ажлаа хийж болно.

2. Ажлын цагаа тодорхой болгох

Зайнаас ажиллахад тулгардаг хамгийн том бэрхшээл бол ажил-амьдралын тэнцвэртэй байдал алдагдах билээ. Оффист суун ажиллахад ажлын цаг дууссан л бол та ажлаа дуусгаж, гэртээ харих боломжтой байхад зайнаас ажиллахад хүн цагийг ягштал баримтлахгүй болбоос амьдралын хэв маяг нь бүхэлдээ ажлаа тойрох эрсдэлтэй. Тиймээс хэрэв та зайнаас ажилладаг бол ажлынхаа цагийг сайтар тохирч баримтлаарай. Хэрэв шаардлагатай бол та ажлын бус цагаараа интернэт орчноос ангижирч болно. Ингэснээр та ажлаас халшрах шинж илрэх магадлалыг бууруулах юм.

3. Ажиллах орчноо солих

Судалгаагаар зайнаас ажилладаг хүмүүсийн дунд ганцаардах, нийгмээс тасрах шинж нийтлэг илэрдэг гэжээ. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд та өөрийн ажиллах орчныг тодорхой давтамжтайгаар сэлгээд үзээрэй. Орчин цагт нийтийн оффис олон болсон тул зарим өдөр тэдгээр оффист ажиллах нь таны нийгмийн хэрэгцээг хангах болно.

4. Харилцаандаа анхаарах

2021 онд боловсруулсан нэгэн тайланд дурдсанаар зайнаас ажиллагсдад тулгардаг бас нэг том асуудал бол харилцаа, хамтын ажиллагааны асуудал гэжээ. Үүний шалтгаан нь ажилтнуудын харилцаа голдуу бичвэрт суурилдагтай холбоотой юм. Тиймээс хэрэв та зайнаас ажилладаг эсвэл зайнаас ажиллахаар төлөвлөж байгаа бол бичгийн хэл дээрээ онцгой анхаарал хандуулаарай.

5. Өдрийг эхлүүлэх эрүүл хэв маягтай болох

Өдрийг хэрхэн эхлүүлэх нь тухайн өдрийг хэрхэн өнгөрүүлэхийг бүхэлд нь тодорхойлж байдаг. Тиймээс та зайнаас ажиллаж байсан ч, оффисоос ажиллах байсан ч өдрийг эхлүүлэх эрүүл хэв маягтай болоорой. Үүнд, сэрүүлгээ тавьсан цагтаа сэрэх, сэрүүлэг дуугарсан бол утсаа шалгахаас илүүтэй шууд босох, хувийн ариун цэврээ сахисны дараагаар өглөөний цайгаа уух зэрэг багтана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35