Сошиал медиа ба ажилд авах үйл явц: Боломжит шинэ ажиллах хүчин танай компаний тухай хайлт хийх үед яах вэ?
2013, 7 сарын 26. 12:270
Хэрэв та энэ талаар сонсоогүй эсвэл сошиал медиаг маш сайн аргаар ашиглах талаар туршлагатай биш бол туршлагаа нэмэгдүүл. Боломжит ажил олгогч А ажил горилогч Б-г хайх үед хаврын амралтаар олон хүмүүсийн дунд авахуулсан зураг олж хардаг шүү дээ. Эсвэл түүнийг зэр зэвсэг болгон ашиглах гэж байна уу? Энэ хоёр тохиолдол бол бодитоор тохиолддог зүйлс шүү дээ. Компаниуд хэрхэн сошиал медиаг ашиглан ажил горилогчдыг шүүх тухай сая сая түүхүүд, нийтлэлүүд байдаг бөгөөд бизнес эрхлэгч эсвэл ажил олгогч менежерийн хувьд та бүх хяналтыг гартаа авах ёстой тийм үү? Тийм ч хурдан битгий хийгээрэй. Үнэдээ бол ажил горилогч нар яг та нартай адил та бүхнийг шүүх ижил зэвсгийг ашигладаг. Тэдэнд харж байгаа зүйл нь таалагдахгүй л байгаа бол одоо хөдлөх цаг. Тэд хаанаас эхэлж хайлтаа хийдэг бол? Таньд ямар нэг таамаглал байна уу?
 

Google
Тэгэлгүй яахав. Хэрэв таны нэр дээр болон танай компаний нэр дээр Google alert set байхгүй бол яг одоо sign up хий. Google alerts үнэгүй байдаг. Мөн бусад хүмүүс танай вэб сайтын тухай юу ярьж байгаа талаарх мэдээллийг авахад үнэгүй байдаг. Таньд Аlert set байхгүй ч гэсэн хамгийн сайн арга бол өөрийгөө болон өөрийнхөө бизнесийг цөөн 7 хоног тутам Google-ээр хайлт хийж, хайлтын үр дүн хэр их өндөр байгааг харах хэрэгтэй. Google-ээр ямар нэг шинжээр танай байгууллагын тухай  хайхад тэдний юу хайж байгааг маш сайн мэдэхийг хүсч байгаа шүү дээ.

Facebook
Facebook бол сошиал медиа сайтуудаас бидний дунд хамгийн их сошиал болсон сайтад тооцогддог учраас танай бизнес ч бас үүнийг ойлгож мэдрэх хэрэгтэй.  Хэрэв та Facebook бол хүний нөөц бүрдүүлэх сошиал медиа гэдэгт итгэж чадахгүй бол “Танай хэрэглэгчид хаана байна, тэнд хүр” гэсэн маркетингийн энгийн дүрмийг санаарай. Та их сургууль, коллежийн оюутнуудыг авч үзэх юм бол та тэднийг Facebook сайтаас л олох болно. Харин тэд таныг олох болов уу? Үүнийг эхлэхийн тулд компанидаа зориулсан пэйж хуудас нээх хэрэгтэй бөгөөд салбарын мэдээлэл, үйл явдал, фото зураг зэргийг оруулах хэрэгтэй. Үүнийг хийхэд хамгийн багадаа 2-3 өдөр л шаардагдана. Та гайгүй амьд пэйж хуудас хийчихсэн бол хүрэхийг хүсч байгаа зорилтот хүн амдаа тусгайлан зориулж Facebook дээрээ цөөн хэдэн сурталчилгааг байршуулж шалгах нь чухал. Таньд гайхалтай мессэж, фото зураг болон  Facebook сурталчилгаа байлаа гэж төсөөлбөл тэдгээр зүйлс нь танай пэйж рүү хандах урсгалыг нэмэгдүүлэх ба боломжит ажил горилогч нар танай компанийг олоход илүү хялбар болгоно.
 

Twitter
Бизнесүүдийн хувьд тэдний зорилтот хэрэглэгчид, үзэгчдэд шууд хүрэхэд Twitter маш том боломжийг олгож байна. Гэхдээ маш олон компаниуд тэдний тухай хэн нэгэн сөрөг мэдээлэл оруулахаас эмээдэг учраас үүнийг бүрэн ашиглахаас маш их айдаг. Энэ хооронд хэрэглэгчид ямар ч аргаар хамаагүй мэдээлэл оруулсаар  байдаг бөгөөд хэрэв та тэдгээр хэлэлцүүлгүүдийн нэг хэсэг биш бол та тэдэнд хариу өгөх үндсэн боломжоо алдаж байна гэсэн үг. Хэрэв танай бизнес Twitter хаяггүй бол sign up хийгээд үсэрч орохдоо бэлтгээрэй. Та энэ сайтыг үйлчлүүлэгчидтэйгээ харилцах, хүний нөөцийн асуудлуудад тулгараад байгаа зүйлсийг шийдвэрлэх, танай дагагчдад санал тавих, өвөрмөц сурталчилгаануудыг хүргэх, салбарын талаарх мэдээллийн эх сурвалж байх гэх мэт таны төсөөлж байгаа маш олон зүйлсэд ашиглах хэрэгтэй. Магадгүй танай шинэ ажил горилогч танай байгууллага ямар мэдээлэл оруулахыг хүлээж байж болох учраас Twitter-ийг зүгээр л ашигла.

LinkedIn
LinkedIn-ий хамгийн эхний дүрэм бол тухайн сайт дээр байгаа дүр төрх таалагдаж байгаа бол эрхий хуруу дарах. Хэрэв та үүнийг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол танай өрсөлдөгч компаниуд хэрхэн ашиглаж байгааг харах хэрэгтэй.

Blogging
Blogging бол өнөөгийн зах зээлд өөрийнхөө компанийг таниулах дуу хоолойг өгөх гайхалтай боломжийг олгодог. Үнэндээ бол зөв контент, дизайнтайгаар хийж чадвал танай маркетингийн сратегийн гол санаа болж чадна. Тиймээс таны дуртай компаниудын хөшгийг нээхийг хүсч байгаа учраас блог бол үүнийг хийхэд төгс тохирсон зүйл. Компани өрсөлдөгч компаниудаас ялгарахын тулд компаний блог нээж, хөгжүүлж, ашиглах хэрэгтэй. Та үүнийг харж байгаачлан санаачлагыг гартаа авч, өөрийн зүгээс вэбийн дүр төрхийг гаргаж ирэх, боломжит үнэ цэнэтэй ажил горилогч нарын үнэт зүйлсийг харах хэрэгтэй. Гэхдээ хийхээс бүү ай. Мэдээж хэрэг та мессэжээ 100% хянаж чадахгүй ч бүх юм зүгээр. Компаний блогийг үгүй хийх эсвэл эерэг байдлаар ашиглахын давуу тал нь онлайн мессэжийг илгээснээр сөрөг байдлаас хавьгүй хол байж чаддаг.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35