Үр бүтээлтэй хүний өдөр бүр мөрдөх ёстой 6 санамж
2013, 8 сарын 14. 11:020
Маш их ажлыг хийж гүйцэтгэж байгаа хэрнээ цовоо сэргэлэн байдлаа хадгалсан хэвээр байдаг тийм хүмүүстэй та учирч л байсан байлгүй. Тэгвэл хэрхэн тэдгээр хүмүүс шиг амжилттай, үр бүтээлтэй ажиллаж болох 6 аргыг танд толилуулъя.
 
Зарим хүмүүс надаас гайхаж асуудаг. Ээ бурхан минь, чи яаж нэгэн зэрэг ийм их ажлыг амжуулж чаддаг байна гээд. Яагаад хүмүүс  надаас тэгж асуудаг вэ гэхээр би ажлынхаа хажуугаар зарим үед аялах, видео бичлэг хийх, ажлаа зөв төлөвлөх, ном бичих, 5 компанитай нэгэн зэрэг харилцах, найз нөхөдтэйгээ буу халж суух, гүйх, ном сэтгүүл унших, хоол хийх, эхнэртэйгээ сайхан үдэшлэгт очих зэргээр бас бус зүйлд цаг зав гаргаж чаддаг учраас тэр юм. Би бусдын адилаар шөнө 6-7 цаг л унтдаг.  Өө нэг зүйлийг хэлэхээ мартчихаж. Надад бас нохойгоо хамт зурагт их үзэх цаг их гардаг гээд боддоо.  
 
Энэ бүхэн үлгэрийн, инээдэмтэй сонсогдож байна уу. Гэхдээ надад та нарын л адил илүү ч үгүй, дутуу ч үгүй хоногийн 24 өгөгдсөн. Би өөрийн төсөөлөн бодож буй тийм сайхан ирээдүйгээ бүтээхийн тулд, өдөр бүр аз жаргал, баяр баяслаар дүүрэн байхын тулд дээр дурьдсан зүйлүүдийг их ажлынхаа хажуугаар амжуулж болгоод л байдаг юм.  
 
Миний өгүүлэх доорх 6 зүйл таны амьдралд бага ч гэсэн нэмэр болох байх гэсэн үүднээс бичлээ.  
 
  1. Хамгийн чухал гэсэн зүйлээ л эн тэргүүнд тавь
    Таны амьдралд тохиолдох үйл явдлуудаас та өөрөө сонголт хийж хамгийн чухал гэсэн зүйл дээрээ бүх оюун ухаан, сэтгэл зүрхээ өгөх хэрэгтэй. Таны хувьд хамгийн үнэт зүйл л бол та түүндээ цаг хугацаа их зарцуулсан ч аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байх болно. Үр бүтээлтэй ч ажиллаж чадна. Хэрвээ та өнөр олуулаа байхыг хүсдэг бол олон хүүхэдтэй бол. Гэхдээ хүүхдүүддээ цаг гаргах нь маш чухал учраас та цаг багатай тийм ажил сонгох шаардлагатай болно. Би компани, албан байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой учраас зөвлөгчийн ажлыг сонгосон.  Харин ямар нэгэн компани хариуцсан захирал байхыг хүсээгүй.  Хүн яаж амьдрах тэрхүү амьдралынхаа хэв  маягийг өөрөө л сонгоно шүү дээ. Харин түүндээ сэтгэл ханамжтай байх нь л чухал юм.  
     
  2. Аль болох үр бүтээмжтэй ажилла.
    Та бүх зүйлийг сайн хийх албагүй. Та өөрийн хийж чаддаг зүйлээ маш богино хугацаанд сэтгэл ханамжтайгаар хийж гүйцээдэг биздээ. Тиймээс өөрийн хийж чадахгүй, таны цаг, хүч хөдөлмөрийг дэндүү шавхах тийм ажлыг бүү барьж ав. Та өөрийнхөө хийхийг хүсч буй зүйлийг л хий. Хэн нэгэн таны хүсээгүй зүйлийг танд тулган хийлгэх эрх байхгүй учраас та “Үгүй” гэсэн үгийг зоригтой хэлж сурах хэрэгтэй.
         
  3. Хийж буй зүйлүүдээ өөрийн хүсэл, сонирхолд нийцүүл
    Ихэнх хүмүүс найз нөхөд, гэр бүлийнхэндээ цаг гаргах түүнчлэн ажиллах, амрах цагаа зүй зохистой төлөвлөж чаддаггүй учраас галзуурах шахацгаадаг. Дээрх бүх зүйлд цаг хугацаа зарцуулах гэж өөрийгөө зовоож байгаа бол одоо больсон нь дээр. Харин түүний оронд тэдэнд аз жаргал бэлэглэх өөр арга замыг бодож олох хэрэгтэй. Та өөрөө сэтгэл ханамжтай байснаараа таны эргэн тойронд байгаа хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэндээ дулаан, сайхан энерги түгээх болно. Тиймээс ажлынхаа хамт олон дотроос өөртэйгээ ижил сонирхолтой хүмүүсийг олж тэдэнтэй хамт үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг, чадвараа хөгжүүлж, карейраа өсгө. Хүсвэл та бүхнийг өөрийнхөө хүсэл таашаалд нийцүүлэн өөрчлөх боломжтой. 
     
  4. Хий дэмий зүйлд цагаа бүү үр  
    Хэвлэл  мэдээллийн хэрэгсэл, гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлын хамт олон болон бас бус зүйлд зарцуулах цаг мундахгүй.  Тиймээс онцын шаардлагагүй л бол хайран цагаа хамаагүй үрээд хэрэг байна уу.  Танд урам зориг, эрч хүч, баяр баясал өгдөггүй бол тиймэрхүү төрлийн харилцаа холбоо болон үйл ажиллагаанд цагаа хий дэмий бүү үр.  Тэр тусмаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь яасан нь мэдэгдэхгүй хүний цагийг үрдэг хамгийн аюултай дайсан гэж хэлж болно.  Тиймээс өөрт оногдсон хоногийн 24 цагаа маш ухаалгаар зарцуулах нь чухал юм.  
     
  5. Байнга ямарваа нэгэн шинэ зүйл сурч мэд, сониуч бай
    Магадгүй та суралцах талаар ярихаар өөрөөс тань их цаг хугацаа шаардана гэж бодож байж болох. Гэхдээ үгүй юм. Учир нь аливаа зүйлийг хийхэд таны цагийг хэмнэх шинэ арга зам, тоног төхөөрөмж өнөө үед их дэлгэрсээр байна. Хаана ч явсан та өөрийн цаг хугацааг хэмнэж болох шинэ содон арга хэрэгслийг хайж, эрж явах хэрэгтэй. Та маргааш ажил дээрээ очоод, өдөр тутам хийдэг ажлаа арай өөрөөр хийх арга зам олоод түүнийгээ яагаад туршиж үзэж болохгүй гэж...
     
  6. Ямар ч зүйл тохиолдсон тайван байх 
    Та өөрийн төлөвлөгөөгий дагуу бүх зүйлийг тогтсон цагтаа жин тан хийж амжуулаагүй үедээ өөрийгөө бүү буруутгаарай. Монголын маргааш дуусашгүй шүү дээ. Тиймээс цагтаа багтааж амжуулж чадаагүй зарим ажлуудаа дараа өдөр нь яагаад хийж болохгүй гэж. Бага ч гэсэн зүйлийг хийж дуусгасныхаа дараа өөрийгөө урамшуулж байгаарай. Учир нь оролдлого сайт оройд нь хүрч, удаан ч гэсэн хүн уралдаанд ялдаг юм.   
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35