Менежерийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 9 сарын 5. 14:100
  Менежерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт:
Менежер
 
Менежерийн ажлын байрны зорилго: Ажилчдыг удирдаж, хэлтсийн зорилтыг хэрэгжүүлэх; хэлтсийн үйл ажиллагааг төлөвлөж, үнэлэх.

Менежерийн ажил үүргүүд:
  • Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах замаар ажилчдыг хадгалж ажиллах; аюулгүй, хуулийн зохицуулалтуудад нийцсэн ажлын орчинг бий болгох; хувь хүний өсөж дэвших боломжуудыг бий болгох.
  • Хийгдэх ажлын хүлээлтийг тайлбарлаж, ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх; ажлын үр дүнг төлөвлөх, хянах, батлах; ажилчдыг зааварчлах, тэдэнд зөвлөгөө өгөх, дадлагажуулах; систем, бодлого журам, бүтээмжийн стандартуудыг боловсруулж, танилцуулж, тэдгээрийг мөрдүүлэх.
  • Бизнес, санхүү, үйлчилгээ болон үйл ажиллагааны мэдээллийг цуглуулж, стратегийн зорилтуудыг боловсруулах; хандлага чиглэл болон санал дүгнэлтүүдийг тодорхойлж, үнэлэх; үйл ажиллагааны явцыг сонгох; зорилтуудыг тодорхойлох; үр дүнг үнэлэх.
  • Хэрэгцээ шаардлагыг урьдчилан тооцоолж, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх; жилийн төсөв бэлтгэх; зардлыг хуваарилах; зөрүүг шинжлэх; засаж залруулах ажлуудыг хэрэгжүүлэх.
  • Чанар болон харилцагчийн үйлчилгээний стандартуудыг дагаж мөрдүүлэн үйлчилгээний чанарыг хадгалж ажиллах; чанар болон харилцагчийн үйлчилгээний асуудлуудыг шинжилж, шийдвэрлэх; чиглэл хандлагуудыг тодорхойлох; системийн сайжруулах зүйлсийг санал болгох.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; үйл ажиллагааны практикуудыг харьцуулах;мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар: Гүйцэтгэлийн менежмент, төслийн менежмент, зааварчлах, хянах, чанарын менежмент, үр дүнд чиглэсэн, төсөв болосвруулах, стандарт боловсруулах, багийн ажилд дэмжлэг үзүүлэх, ажлын ачааллыг зохицуулах, эргэх холбоогоор хангах.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
2
1
3
0
2
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04