“ШУНХЛАЙ” группийн нэрэмжит “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2013-2014”
2013, 10 сарын 14. 8:280





Нэг. ЗОРИЛГО, АГУУЛГА


    Шунхлай групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүйд чадварлаг боловсон хүчин болох шилдэг оюутан залуустаа зориулан Группийн нэрэмжит Тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна.

       Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж, чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглан эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхитэй оролцож, өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.

     2013-2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт 12 оюутан сонгон шалгаруулж тэтгэлэг олгоно. Уг тэтгэлэгт:
  • Улирал бүрт мөнгөн тэтгэлэг
  • Группийн компаниудад ажиллах эрхийг бичиг
  • Группийн компаниудад цалинтай дадлага хийх эрхийн бичиг
  • Группийн компаниудад дадлага хийх эрхийн бичиг

Хоёр. ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ШАЛГУУР

     Шунхлай группийн нэрэмжит Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох оюутан нь дараах тавигдах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
  1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн Маркетинг, Олон улсын худалдаа, Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй өдрийн ангийн оюутан байх;
  2. Их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын оюутан байх;
  3. Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш эсвэл 88 % ба түүнээс дээш байх;
  4. Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхитэй оролцох, тодорхой амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй;
  5. Эрдэм шинжилгээний бүтээл, урлаг, спорт, бусад тэмцээн уралдаанд оролцож тодорхой амжилт гаргасан байвал сайн;
Гурав. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд дараахь шаардлагатай материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү.
  1. Анкет /Анкетын маягтыг www.shunkhlaigroup.mn цахим хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэт бөглөнө үү.
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар /Нийт үнэлгээний голч дүн, үнэлгээг гаргасан байх/
  4. Эрдэм шинжилгээний бүтээл, урлаг, спорт, бусад тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан бол гэрчлэх материалын хуулбар
  5. “Миний мэргэжил – Миний зорилго” сэдвээр 250-иас ихгүй үгтэй эссэ бичиж хавсаргах
  6.  Бүрдүүлсэн материалуудыг дээрх дэс дарааллын дагуу хавтсанд хийсэн байх
Дөрөв. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2013.10.10–2013.10.21-ны өдрийг дуустал дараах хаягаар материалыг хүлээн авна.

ХАЯГ: Монгол улс, Улаанбаатар -13, Чингисийн өргөн чөлөө - 9, Скайтел плаза
Вэб хуудас: www.shunkhlaigroup.mn
Утас: +976- 91120202 (3064), +976- 91101421,
Факс:+976-11-318487,
Емайл: erdenetsetseg@skytel.mn

ШАЛГАРУУЛАЛТ:

Хөтөлбөрийн шалгаруулалт дараах үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:
  • Бичиг баримт болон эссе бичлэгийн шалгаруулалт
  • Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан
  • Асуулт хариултын тэмцээн
Дэлгэрэнгүй мэдээлэл авах вэб сайт: www.shunkhlaigroup.mn/mn/

Жич: Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцаан олгохгүй.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04