Ярилцлаганд бэлтгэх нь: Ажил горилогчийг зөвхөн нэг удаагийн ярилцлагаар ажилд авах
2013, 10 сарын 14. 9:590
   Ярилцлага хийх процесс эхлэх үед та ажил горилогчдыг оффис дээрээ урьж, олон удаагийн ярилцлганд оруулах шаардлагатай болдог. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ хамтран ажил горилогчдыг өөр өөр цаг хугацаанд үнэлэхэд олон удаагийн ярилцлаганд оруулах нь үр дүнтэй байж болох юм.

   Хэрэв та ганцаараа ярилцлага хийдэг бол цагаа хэмнэхийн тулд эхний удаагийн ярилцлагаараа өөрийн зөн совиндоо итгэж, ярилцлагын анхны сэтгэгдэл дээр тулгуурлан ажилтнаа сонгох талаар бодож үзээрэй.



   Гэхдээ тухайн ажил горилогч танайд тохирч байгаа эсэхийг баталгаажуулахын тулд бизнес болон харилцааны хэв маяг зэргээс хамааран танай байгууллагад нийцэх зарим шинжилгээг оруулахыг хүсч байгаа биз дээ.

Утсаар анхан шатны шүүх ажлыг хийх

   Та нэгэнт ур чадвартай ажил горилогчдыг тодорхойлохын тулд резюме-үүдийг шүүчихсэн бол утсаар ярилцлага хийгээд үз. Яриагаа ямархуу ажил горилогч хайж байгаагаа илэрхийлэх замаар тухайн хувь хүний албан тушаалын сонирхолд нийцэх боломж байдлаар ойлгуулаарай. Ярилцлагаа дараах асуултуудаар эхлүүлээрэй:
  • Манай ажлын байрны юу нь таньд таалагдсан бэ? Та яагаад одоогийн ажлын байраа орхих гэж байна вэ?
  • Таны үндсэн цалин, бонус, урамшуулал болон бусад урамшууллуудыг багтаагаад таны цалин урамшууллын багц ямаршуухан бэ? (Илүү цагийн мөнгө, урамшуулал олгодог эсэх талаар мэдээлэл авах.)
  • Та хэзээ дараагийн нэмэгдэл цалин эсвэл урамшууллаа авах гэж байгаа вэ?
    Шинэ аждын байр тийм ч нухацтайгаар хайхгүй байгаа эсвэл өөрсдийн хэрэгцээ шаардлыг тодорхойлж чадахгүй байгаа ажил горилогчдыг шүүхэд цаг гаргавал тустай. Түүнчлэн тухайн ажил горилогч таны төлөвлөж байгаагаас өндөр цалин авч байгаа бол ярилцлага хийх цагийг тань хэмнэнэ гэсэн үг.

Биечлэн ярилцлага хийх

   Ажил горилогчтой биечлэн уулзах нь тухайн хүнийг бодитоор танин мэдэх боломжийг олгодог. Та ярилцлага хийж байгаагийн хувьд таны санал болгож байгаа албан тушаал тухайн ажил горилогчид тааламжтай сэтгэгдэл төрүүлэх, түүнээс таны асуултын шударга, үнэн зөв хариултыг олж авах боломжийг олгодог.:
  • Хэрэв та одоогийн компанидаа үлдсэн бол албан тушаалаа ахиулах дараагийн алхам тань юу байх байсан бэ? Та дараагийн албан тушаалд очихын тулд хэр урт хугацааг зарцуулах вэ?
  • Хэрэв та энэ албан тушаалыг хүлээж авсан бол одоогоос 5 жилийн дараа хаана хүрсэн байх вэ? Энэ албан тушаал таны ирээдүйн албан тушаал ахих явцад ямар тусламж үзүүлэх вэ? Эсвэл таны резюмед тус нэмэр болох уу?
  • Хэрэв та одоогийн компанидаа үлдэх байсан бол юу өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна?  Хэрэв танай компани таныг авч үлдэхийн тулд сануулга өгсөн бол дарга тань юу хийх байсан бол?
  • Таньд өөр ямар нэгэн ажлын санал эсвэл сүүлийн шатны ярилцлага өгсөн компани байгаа юу?
  • Хэрэв бид таньд ажлын санал тавьбал та хэзээ ажлаа эхлэх боломжтой вэ? Таны одоогийн ажил горилогчид тань мэдэгдэх хэрэгтэй юу?
   Эдгээр асуултуудын ач холбогдол нь урт хугацааны албан тушаалын боломжуудыг ажил горилогчдод санал болгож байгаа тохиолдолд үр дүнтэй юм. Гэхдээ энэ төрлийн асуултууд нь тухайн ажил горилогч хэрхэн сэтгэдэг, албан тушаалаа хэрхэн удирддаг, тэдний үзэл бодлын талаар гүн гүнзгий мэдээлэл авахад тусалдаг. Энэ стратеги нь та өөрийн хэрэгцээ болон ажил горилогчийн хэрэгцээг авч үзэж байгаа учраас  ажил горилогч ба компанид хоёуланд нь ашигтай байх  боломжтой.

Ярилцлагыг тодорхойлох захидлаар шалгах

   Тухайн ажил горилогч таньд маш их таалагдаж байгаа ч гэсэн та магадгүй дараагийн ажлаа цааш үргэлжлүүлэх гэж байгаа байх. Гэхдээ танай байгууллага туршлагыг шалгах эсвэл эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаггүй ч байлаа гэсэн дараагийн алхмаа хийхээс өмнө тодорхойлолтыг шалгах асуултууд асууж болно. Үнэндээ бол өмнөх ажил горилогчидтой нь ярилцахгүйгээр ажил санал болгох нь та өөрийн хөлгийн тавцангаас онилохгүйгээр буудахтай адил.
Өмнөх ажил олгогчидтой ярилцахын тулд тухайн ажил горилогч өдөр тутмын ажлаа хэрхэн гүйцэтгэж байсан талаар асуу. Та нэгэнт хуучин ажил олгогчтой нь холбогдчихсон бол дараах асуултуудыг асуугаарай:
  • Та бүтээлч шүүмжлэлээр  ...-ийн ур чадварыг хэрхэн үнэлэх вэ?
  • Түүнийг ажлаа хийхэд 7 хоногт хэдэн цаг зарцуулах шаардлагатай байдаг вэ?
  • Түүнийг юу идэвхижүүлдэг вэ? Түүнд саад болдог эсвэл ажлаа чөлөөтэй хийхэд нөлөөлдөг ямар нэг зүйл бий юу?
  • Та даргын хувьд түүнийг өндөр гүйцэтгэлтэй хүн гэж бодож байна уу эсвэ бага гүйцэтгэлтэй гэж бодож байна уу?
  • Хэрэв боломжтой бол та түүнийг дахиж ажилд авах байсан уу?
   Та нэгэнт компани бизнесийн хэв маягаа тааламжтай гэж итгүүлж, үнэмшүүлж, тухайн санал болгож байгаа ажлын байр зөвхөн танай компани төдийгүй, ажил горилогчийн албан тушаал ахих боломжийн хувьд бас ашигтай байгаа бол тухайн ажил горилогчтой нэг удаагийн биечлэн хийх ярилцлагаар ажлын байраа санал болгож, түүнийг ажилд авах боломжтой.

Мэдээж та хугацаандаа багтаж ярилцлагаа зохион багуулах нь чухал боловч зөв ажил горилогчоо сонгоход дээрх алхмууд туслах болно.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35