Танай бизнес топ ур чадвартай хүмүүсийг хэрхэн татах вэ?
2013, 11 сарын 5. 15:060
   Танай компани жижиг боловч улам бүр томорч байгаа. Таньд дэлхийг хамарсан жижиг компаний брэнд хараахан байхгүй. Гэхдээ л компаниа өргөжүүлэхийн тулд шилдэг хүмүүсийг олж ажиллуулахыг хүсч байгаа шүү дээ. Хэрэв та бизнесээ тодорхойлсон бол одоогийн нөөцдөө тулгуурлан  А түвшний тоглогч ажилчдыг олохын талд дараах тусгай алхмууд хэрэгтэй.



   Маркетингийн үйл ажиллагаа бүрийг хүний нөөц бүрдүүлэх ажиллагаандаа холбо.
Би борлуулалт болон маркетингийн үйл ажиллагаануудыг хүний нөөц бүрдүүлэх үйл ажиллагаануудад хэрхэн холбох талаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгдөг байсан. Жишээ нь, зарим үйлчлүүлэгч нар фитнес болон гүйлтийн хэрэгслийн дэлгүүр ажиллуулах франчайз эзэмшигч нар байсан. Тэд шинэ үйлчлүүлэгчдийг татахын тулд груп гүйлт, марафан гүйлтийн сургалтын хөтөлбөрүүд зохион байгуулдаг байсан. Бид энэ ажиллагааг хүний нөөц бүрдүүлэх ажиллагаанд ч мөн холбосон бөгөөд тэдгээр компаниудын санал болгож байгаа ажлын байрны боломжуудыг мэдэхийг хүсдэг хүмүүс ч бас оролцдог юм.

  Та шинэ харилцагчид олохын тулд ямар төрлийн маркетингийн хөтөлбөрүүд ашигладаг вэ? Тэдгээр хөтөлбөрүүдийг хүний нөөц бүрдүүлэх зорилгоор бас давхар ашиглах хэрэгтэй.

   Ярилцлагын үеэр үргэлж нэр хүндээ сайжруул. Ажил горилогч нартай ярилцлага хийх үедээ нэр хүндээ үргэлж сайжруул. Хэрэв танай ажилчид таныг үргэлж ярилцлага хийдэг гэдгийг мэдэж байгаа бол хүмүүст таны тухай ярих болно. Хэрэв та тэдний санал болгосон хэн нэгнийг ажилд авч байгаа бол мөнгөн урамшуулал олго.
Туслалцаа үзүүлэх сүлжээг бий болго. Хэрэв та чадварлаг хэн нэгэнтэй ярилцлага хийж байгаа ч танай компанид тохирохгүй байгаа бол илүү сайн тохирох бусад бизнесийн  байгууллагуудад санал болгох хэрэгтэй. Энэ нь сайн ажилтнуудаар хүний нөөц бүрдүүлэхэд бие биендээ туслалцаа үзүүлэх жижиг бизнесүүдийн сүлжээг бий болгоход туслах болно.

   Үргэлж сүлжээг бий болго.  Хэрэв та А хэмжээний тоглогч ажилчидтай уулзахыг хүсч байгаа бол үргэлж сүлжээ бий болгох хэрэгтэй. Мэргэжлийн ассоциациудад ч хамрагдах хэрэгтэй. Удирдах үйл явцад нь оролц. Тасралтгүй боловсролын ангиудад хичээл заа. Сошиал медиаг ашиглах талаар бодолцож үз. Энэ бүх арга таныг сайн хүмүүстэй уулзуулах, тэдэнтэй харилцах харилцаа холбоог бий болгох сайхан арга юм.

   Зорилтот бүлгийн жагсаалт гарга.  “А тоглогчдыг хэрхэн ажилд авах вэ: Хүний нөөц бүрдүүлэх хэлтэсгүй байсан ч топ хүмүүсийг багтаа хэрхэн авах вэ?” номын зохиогчийн зөвлөснөөр бол өөрийн зорилтот жагсаалтыг гаргах хэрэгтэй гэнэ. Хүмүүс рүү утсаар ярь, тэднийг өдрийн хоолонд урь. Тэднийг тохиромжтой үед нь ажилд авах сонирхолтой байгаагаа илэрхийл. Заримдаа шуудхан ярилцвал маш сайн байдаг.
Менежерүүддээ зориулж хүний нөөц бүрдүүлэлтийн зорилго тавь.
Жижиг бизнесүүдэд ихэвчлэн хүний нөөц бүрдүүлэх ажил компаний эздийн мөрөн дээр ирдэг. Менежерүүдэд зориулж хүний нөөц бүрдүүлэх зорилго дэвшүүлэх хэрэгтэй. Боломжит шинэ ажилчдаар баг бүрдүүл. Хэрэв хэн нэгнийг ажилд авах шаардлагатай байгаа бол тэднээс боломжит ажил горилогчдын шинэчилсэн жагсаалтыг гаргаж өгөхийг шаардах хэрэгтэй. Хүний нөөц бүрдүүлэх үүргийг тэдний бас өөрийнхөө үүрэг болгох хэрэгтэй.

   Шилдэг ажилчдыг ажиллуулах: Танайд хүний нөөц бүрдүүлэх дотоод хэлтэс байхгүй байгаа ч А хэмжээний тоглогчдыг ажиллуулахыг хүсч байгаа шүү дээ. Ухаалаг байж өөрт байгаа нөөцдөө тулгуурлан компаниа өргөжүүлж, ашгаа нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа ур чадвартай хүмүүсийг олж ажиллуулах хэрэгтэй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35