Үр дүнтэй хурал зохион байгуулах 7 алхам
2013, 11 сарын 26. 17:220
   Хэлэлцэх асуудал бол хуралд бэлтгэх, төлөвлөхөд хамгийн чухал хэсэг билээ. Энэ нь хурлыг цаг хугацаанд нь төлөвлөх, логик байдал болон хурлын анхаарвал зохих хэсэг, үндсэн зорилгыг төлөвлөхөд тусалдаг. Мөн хэлэлцэх асуудал нь хурлын явцад явагдаж байгаа хэсгүүдийг эрэмбэлэх, шалгах хуудас болгон ашиглахад тустай.



Сайн хэлэлцэх асуудал нь
  • Тухайн хурал бүхэлдээ ямар сэдвийн хүрээнд хийгдэх вэ гэдгийг оролцогчдод мэдээлэх
  • Хэн үүнийг зохион байгуулах вэ гэдгийг мэдээлэх
  • Хурлын хуваарийг гаргахад тусалдаг.
   Олон хүмүүс оролцох тусам хэлэлцэх асуудлыг сайжруулахад хялбар болдог. Тиймээс оролцогчдыг тухайн хэлэлцэх асуудлыг боловсруулахад хувь нэмрээ оруулах боломжийг олгох хэрэгтэй. Хуралд хамтран бэлтгэснээр тодорхой бус болон хүнд хэцүү агуулгуудыг баталгаажуулах гэх мэт хамгийн чухал сэдвүүдийг нэгтгэж чадна.
Тэгвэл хурал зохион байгуулах дараагийн алхмаа хийгээрэй.

Алхам 1:  Хурал зохион байгуулах хэрэгцээг тодорхой болгосны дараа зарим чухал үзэл баримтлалуудыг нэгтгэж, хурлын төсөл буюу ноорог боловсруул.

Алхам 2: Оролцогч нарт урилга тарааж, хэлэлцэх асуудлын тухай мэдээлэл өг.

Алхам 3: Хүмүүсийг хэлэлцэх асуудлыг засаж залруулж, төслийн ноорогт тэмдэглэгээ хийж өгөхийг хүс.

Алхам 4: Тухайн хэлэлцэх асуудал хэт сунжирсан байгаа эсэхийг шалгаж, хамгийн чухал асуудлуудыг түүвэрлэ. Хурлын цаг хязгаартай учраас хэлэлцэх асуудал дээр хэт олон  зүйл оруулах хэрэггүй. Хэрэв маш олон чухал асуудлууд байгаа бол нэг удаагийн хурал зохион байгуулахын оронд хоёр удаагийн хурал зохион байгуулах талаар бодоод үз. Эсвэл бүх сэдвийг хэлэлцэх хангалттай цагийг нөөцөл.

Алхам 5: Тухайн хэлэлцэх асуудлыг текст файл болгон принтэлж, хуулбарлан нөөц бэлтгээрэй. Хурлын үеэр техникийн саатал гарч магадгүй учир дараа нь юу хийх вэ гэж гайхаж их цагийг үрэхийг хүсэхгүй байгаа бол нэмэлт хуулбар хувь бэлтгээрэй.

Алхам 6:
Хэлэлцэх асуудал нь хурлыг ерөнхийд нь тоймлож байдаг. Хэрэв хэлэлцүүлгүүд сэдвээс хэтэрхий хазайж эхэлбэл бусдыг хэлэлцэх асуудлын хүрээнд ярилцахыг сануулаарай.

Алхам 7:
Эцэст нь хэлэлцэгдсэн бүх асуудлыг нэгтгэж, дараагийн хуралд зориулж тайлбар болон санал хүсэлтүүдийг асуугаарай.

   Таны хувьд сайн хэлэлцэх асуудлыг боловсруулах сайн алхмууд бий юу? Тэгвэл тэдгээр алхмуудаасаа ч бас бусдыг сайн хэлэцэх асуудал боловсруулахад нь тусалж, хуваалцаарай.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35