CNBC: Үйлдвэрчний эвлэлүүд цалин нэмэхийг шаардаж, дийлэнх нь ялах болжээ
2023, 8 сарын 28. 20:050

Ням гарагт CNBC сувгаас мэдээлснээр энэ он гарсаар АНУ-д дор хаяж 230 ажил хаялт зохион байгуулагдаж, нийт 320 мянга гаруй хүн дээрх ажил хаялтад оролцжээ. Улмаар жүжгийн зохиолчдоос өгсүүлээд автомашины үйлдвэрийн ажилтнууд гээд бүгд л амьдралын чанараа сайжруулж, цалингаа нэмүүлэхээр тэмцсэн байна.

Үүний үр дүнд тэдний дийлэнх нь ялалт байгуулж, хүссэн үр дүндээ хүрсний нэг тод жишээ нь UPS ажилчдын эвлэл юм. Тэдний хувьд бүтэн болон хагас цагийн ажилтнуудынхаа цалинг цагт 2.75 ам.доллароор нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрч, таван жилийн гэрээний хугацаанд нэг цагийн үнэлгээг 7.50 ам.доллароор нэмэгдүүлэх болсон билээ.

Харин өдгөө Америкийн зохиолчдын эвлэлийн гишүүд 100 гаруй хоногийн ажил хаялт зарлаж байгаа юм.

Ажилтнуудын ийн ажил хаялт зарлаж буй нь олон улсын эдийн засаг тогтворгүй байгаа болон компаниудын ашиг орлого их хэмжээгээр нэмэгдэж байгаатай шууд холбоотой юм. Учир нь цар тахлын үеэр уналтад ороод байсан бизнесийн байгууллагууд одоо л үйл ажиллагаагаа тогтворжуулж байгаа бөгөөд тэдний ашиг орлого ч чамгүй нэмэгдэж байгаа тул ажилтнуудын зүгээс цалингаа нэмүүлэх нь зүй ёсны хэрэг хэмээн дүгнэх болсон билээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35