Хүний нөөцийн менежерүүдийн уулзалтанд урьж байна
2014, 2 сарын 4. 16:180
   “Хүний нөөцийн менежерүүдийн хөгжлийн төв” –ийн дэргэдэх HR CLUB – Хүний нөөцийн менежерүүдийн клуб нь 2012 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 500 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Хүний нөөцийн менежментээр ажилладаг эсвэл сурдаг, сонирхдог бол Таныг HR CLUB –ийн 2014 оны эхний улирлын уулзалтанд урьж байна. Уулзалтаар хүний нөөцийн менежментийн чиглэлийн зөвлөхүүд болон туршлагатай менежерүүд сургалтууд хийхээс гадна хүний нөөцийн менежменттэй холбоотой гол асуудлуудыг хөндөн хамтран шийдлийг гаргах хэлэлцүүлэг хийгдэх юм.  4 сургалт, 2 хэлэлцүүлэг нийт 7 цагийг хамрах бүтэн өдрийн үйл ажиллагаа явагдах бөгөөд 30,000 төгрөгний төлбөртэй тул та яаравчлан бүртгүүлээрэй.



Уулзалтын хөтөлбөр:
 
10.00-10.20 Бүртгэл
10.20 – 12.00: Сургалт 1: Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэх нь (Г. Өлзийбуян, Үйл ажиллагааны төгөлдөршил төв, захирал)
12.00 – 13.00: Хэлэлцүүлэг 1: Хүний нөөцийн менежерүүдэд тулгамдаж буй асуудлууд, даван гарах шийдлүүд
13.00 – 13.30 : Үдийн цай
13.30 -14.30 : Сургалт 2:Хүний нөөцийн удирдлагын функцуудыг хэрэгжүүлэхэд удирдлага ба хүний нөөцийн мэргэжилтний оролцоо, эрх үүрэг(А. Булган /Вай Эм Си консалтинг, Партнер/)
14:30 – 15:30 Сургалт 3: Талент менежментийг хэрэгжүүлэх нь (Ш. Баярмагнай /Хүний нөөцийн менежерүүдийн хөгжлийн төв, захирал/)
15:30 – 16:00 Хэлэлцүүлэг 2: HR CLUB –ийн цаашдын үйл ажиллагааны чиглэл, хэрхэн хүний нөөцийн менежерүүд хамтын харилцааг бий болгох вэ?
16:00 – 17:00 Сургалт 4: Хөдөлмөрийн харилцаа дахь хүний нөөцийн менежерийн үүрэг оролцоо(Ц. Мөнхбат,  Скаймедиа Корпораци ХХК, ХНЗА-ны хэлтсийн дарга)
Хугацаа: 2014.02.07-нд 10:00 -17.00 цагийн хооронд
Болох газар: Банкнуудын холбооны байрны сургалтын танхим (Баянгол зочид буудлаас Энхтайвны гүүр явах замд Виста Оффисс, 2 давхарт)

Төлбөр: 30,000₮ (Хүний нөөцийн менежментээр сурч буй оюунтууд 70% хөнгөлөлттэй)
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар авна уу:  95959514, 99750276, 96041427



 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35