Даргатайгаа хэрхэн харилцах вэ?
2014, 3 сарын 11. 12:580
Даргатайгаа үр дүнтэй харилцаатай байх нь таны ажил, амьдралыг сайжруулна.



   Даргатайгаа үр дүнтэй харилцаатай байх нь ажлын байран дээр амжилттай байх үндсэн элемент юм. Даргатайгаа цагаа олж, санал бодлоо хэлэлцэх, одоогийн ололт амжилтынхаа талаар тайлагнах, чухал асуудал дээр тусламж хүсэх эсвэл компаний үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэх гэх мэт байдлаар даргатайгаа харилц. Ямар нэг зүйл аажим аажмаар хийгдэж байх үед түүнтэй харилцах нь таныг асуудалтай тулгарах эсвэл сайжруулах асуудалтай тулгарсан үедээ харилцахад хялбар байдлыг бий болгоно.

Алхам  1: Та даргатайгаа ярилцах гэж байгаа зүйлийнхээ талаар бодож, харилцаагаа төлөвлө. Зарим тэмдэглэл хөтлөх зүйлсийг бэлтгэ. Хэрэв та түүнтэй ярилцахдаа бухимддаг бол өөрийнхөө хэлэх үгнүүдийг бэлдэх нь ярихад хялбар болгоно.

Алхам 2: Танай дарга харилцааны ямар аргыг эрхэмлэдэг болохыг асуух эсвэл ажиглаж суралц. Хэрэв тэр и-мэйлээр харилцахыг эрхэмлэдэг бол түүнд нь тохируул. Хэрэв тэр нүүр тулсан ярилцлагыг эрхэмлэдэг бол өөрийнхөө асуудлаар түүнтэй ярилцах хуваарь гарга.



Алхам 3: Цаг хугацаа болон байршлаа анхааралтай товло. Түүнийг гадуур явж байхад нь эсвэл өөр ямар нэг зүйл бэлдээд завгүй байхад уулзах хэрэггүй. Хэрэв тэр Даваа гарагийн өглөө утасны дуудлагуудад хариу өгдөг бол түүнтэй ярилцах цаг нь биш гэсэн үг. Уулзалт товлохдоо та хоёрын хувьд тохиромжтой байх цагийг товло. Таны уулзалтын хувьд хувийн байх байршил буюу түүний оффис бол зайлшгүй сонголт. Хэрэв таньд дундаж газар тохиромжтой бол хурлын хоосон өрөө эсвэл доод давхрын кофе шопд уулзаж болох юм.

Алхам 4: Түүнтэй ярихдаа эелдэг бөгөөд товч тодорхой ярь. Өөрийнхөө үзэл бодол буюу асуудлаа хурдан танилцуулаад энэ талаар яагаад түүнд ярих болсноо дурд. Эелдэг бөгөөд хүндэтгэлтэй бай. Асуудал эсвэл хүнд нөхцөл байдалтай тулгарсан үед хамтран ажиллагсдаа эсвэл компаниа шүүмжлэх эсвэл бусдыг зэмлэж буруутгах хэрэггүй. Тухайн асуудлыг шийдвэрлэх шийдлийг санал болгож, бизнесийн сайжруулсан туршлага эсвэл сайжруулсан процессийг танилцуулж, санаачлагатай байдлаа харуул. Сэдвийн хүрээнд ярь.

Алхам  5: Даргынхаа биеийн хэлэмжийг ажиглаж, ярьж байгаа зүйлийг нь сонс. Түүний заавар, зөвлөмж, санал, чиглэлүүдийг бичиж тэмдэглэ. Уулзалтыг сунжруулах хэрэггүй. Яриа дууссаны дараа уулзалт үр өгөөжтэй байсан эсэхээс үл хамааран цаг гаргасанд нь талархал илэрхийл. Хэрэв тэр тухайн асуудлаар дараагийн мэдээллийг шаардвал уулзалтын дараа тэр мэдээллээр нь ханга.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04