Манлайллын арга ухаанаа сайжруулах аргууд
2014, 4 сарын 14. 10:330

Ажигла, унш, сонс бас суралц. Сэтгэлгээгээ өргөжүүлж чадвал шинэ ур чадваруудыг суралцаж чадна. Жижиг бизнесийн хувьд таны арга ухаан бол үндсэн өрсөлдөх чадвар юм. Энэ бол шилдэг сайн баг хэрхэн бүрдүүлэх тухай юм. Идэвхитэй, авхаалжтай байх гэдэг нь аливаа зүйлсэд хурдан хариу үйлдэл үзүүлж, хурдан үйлдэл хийх явдал юм. Идэвхитэй, авхаалжтай байдал нь амжилттай удирдагчийн онлцлог шинж юм. Мөн амжилттай багийн онцлог шинж ч болдог. Түүнчлэн өөрчлөлт болон тодорхой бус байдалд ч чухал нөлөөтэй юм. Таны хийх ажил машин дээгүүр харайх, хэмжигдэхүүний ажил хийдэг ч бай мэргэжлийн удирдагч хүнд мэргэжлийн тамирчны бүх арга ухаан хэрэгтэй байдаг. Тэгвэл манлайллын арга ухааны уян хатан байдал, хүчтэй, хурдтай гэсэн дараах үндсэн зан төлөвүүд байдаг.

Уян хатан байдал

Шинэ ур чадвар, шинэ мэдлэг чадвар ба хандлагаас суралцаж, оюун ухаанаа тэл. Таны амьдрал бол таны манлайллаа бий болгох дасгал хийх танхим гэсэн үг. Зүгээр л эргэн тойронд байгаа хүмүүсээ ажигла. Хадам аав, ерөнхий сайд, мэргэжлийн илтгэл дээрх илтгэгч, бүлгийн удирдагч, хүүхдийн сургуулийн захирал, скаутын удирдагч, их дэлгүүрийн тусч борлуулагч гээд олон төрлийн хүмүүсээс сайн шилдэг зүйлсийг нь хай. Ажигла, унш, асуу, сонс бас суралц. Түүнчлэн танай багаас ч бас суралцах зүйлс бий. Төслийн үнэлгээ, харилцагчийн үйлчилгээ, хэлтсүүдийн хоорон дахь зөрчил маргаан, хийх зүйлсийн өөрчлөлт, буруу ойлголцол, алдаа зэргээс ч боломжуудыг хай. Ирээдүйн хандлагадаа уян хатан байдлыг бий болгохын тулд эдгээр туршлагуудыг ашигла.

Хүч

Одоо байгаа ур чадвар, мэдлэгээ шинэчилж, сайжруул. Энэ нь мэргэжлийн тамирчинтай адил үндсэн сургалтыг шаарддагтай адил мэргэжлийн удирдагч хүний хувьд үндсэн өрсөлдөх чадвараа бий болгож буй явдал юм. Өөрийнхөө эргэн тойронд байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн оронд өөрийнхөө болон багийнхаа юу сайн хийдгийг нь илүү сайн сайжруул. Хэрэв та тахь биш л бол нуруугаа алаг эрээн болгох хэрэггүй. Өөрийнхөө үндсэн ур чадварыг бэхжүүлснээр итгэлтэй байдлыг бий болгоно. Хэрэв танай баг саад бэрхшээлүүдтэй, тодорхой бус байдалтай тулгардаг бол итгэлтэй байдал маш чухал.

Хурд

Манлайллынхаа хурдыг сайжруулах хамгийн хурдан арга бол өөрийнхөө зөн совинг хурдан шинжилж, түүнийгээ дагах явдал юм. Бизнес менежментийн нэр хүндтэй удирдагч Томас Петерс зөн совинг бидний агуу бэлэг гэж хэлсэн байдаг. Бидний харж байгаа зүйлс бидний мэддэг зүйлстэй нийцэхгүй байгаа үед мэдэрдэг мэдрэмж бол зөн совин юм. Бид аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд бодохгүйгээр шууд л үйлдэл хийдэг. Энэ дуу хоолой бол бидний сонсохыг хүсдэг зүйлээс илүү үнэнийг хэлдэг зүйл юм. Зөн совин бол боломжит мэдээлэл дээр суурилан хурдан, оновчтой шийдвэр гаргах чадвар юм.

Сэтгэлгээндээ 80/20-ийн зарчмыг ашигласнаар та илүү ухаалаг, хурдан шийдвэр гаргаж чадна. Ихэнх тохиолдолд та боломжит цаг хугацааны эхний 20%-д нь шаардлагатай мэдээллийн 80%-ийг авч чадна. Ерөнхийдөө бол тэрхүү мэдээллийн үлдсэн 20% нь (үлдсэн цаг хугацаа буюу 80%-д нь олж авах) таны шийдвэрийн чанарыг бодитоор сайжруулахгүй.

Түүнчлэн 80/20-ийн зарчмыг ашиглан дараагийн том шийдвэрээ хэрхэн гаргах тухай дурдая. Эхлээд тухайн шийдвэрийг гаргахад шаардагдах мэдээллийн топ 5 чухал зүйлийг тодорхойл. Дараа нь тэдгээр 5 зүйлсийн хамгийн чухал 4-ийг нь тодорхойл. Та нэгэнт мэдээллээ олчихсон бол таньд шаардлагатай мэдээллийн 80%-ийг нь олчихлоо гэсэн үг. Үлдсэн 20% нь тийм ч чухал биш. Та туршлага, зөн совингоо ашиглан том шийдвэрийг ч хурдан гаргах боломжтой. Идэвхитэй удирдагч идэвхитэй багийг бий болгож чадна. Ямар ч саад бэрхшээлгүй баг хэт том байна гэсэн үг. Баг л саад бэрхшээлийг даван туулах бүтээлч шийдлүүдийг тодорхойлно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35