Бүтээлч хүмүүсийн ажлын өдөр хийдэг 8 зүйлс
2014, 4 сарын 23. 10:340

Өөрийнхөө албан тушаал эсвэл мэргэжлийн тухай мартаж үз. Хүн бүр л ажил дээрээ бүтээлч байх аргуудыг хайж байна. Хэдэн зуун литер кофе бэлтгээд, гурван хуудас хийх ажлын жагсаалт, тань руу илгээсэн уртаас урт и-мэйлүүд гээд олон зүйл байна уу?

Өндөр бүтээмжтэй ажлын өдөр сэтгэл сэргээсэн мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ нийтлэг итгэл үнэмшлийг эсрэгээр нь авч үзэх юм бол хийх ажлынхаа жагсаалтыг шалгах нь үнэхээр бүтээмжийн илэрхийлэл биш. Бүтээлч хүмүүс олон зүйлд анхаардаггүй. Энэ бол бүтээмжийн эсрэг ойлголт байж болох юм. Хэрэв та үнэхээр бүтээлч байхыг хүсч байгаа бол цөөхөн зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Би саяхан төслийн менежмент, бүтээмжийн мэргэжилтэн Тони Вонгтой илүү бүтээлч ажлын өдрийг бий болгох нууцын талаар ярилцсан юм. Тэрээр надтай гайхалтай ойлголт болон бусад бүтээлч хүмүүсийн 7 хоногт хийдэг зүйлсийн талаар хуваалцсан юм.

Дараах 8 алхмыг мөрдөж бүтээмжээ нэмэгдүүлээрэй.

1. Хийх ажлын бага жагсаалт гарга .Ажлын өдрөө бүтээмжтэй байхын тулд 8 цагийн дотор их зүйл хийнэ гэсэн үг биш. Үүнд итгэхэд хэцүү ч хийх ажлынхаа жагсаалтаас их ажил хийх нь бүтээлч байна гэсэн үг биш юм. Тиймээс хамгийн чухал асуудал дээрээ анхаарлаа хандуулж, бага багаар хийх хэрэгтэй.

2. Завсарлага ав. Хэдэн цагийн турш ажлууд дээр анхаарлаа төвлөрүүлж байхдаа таны тархи санаа зовнидог уу? Энэ бол таны тархи глюкозийг ашиглаж байна гэсэн үг. Маш олон хүмүүс завсарлага хэрэгтэй гэсэн дохиог анхаарахгүй алдаа гаргадаг. Алхаж, ямар нэг зүйл идэж, дасгал хийж эсвэл бясалгал хийж тархиа амраах цаг гарга. Үе үе тархиа цэвэрлэж, ажлын өдрөө илүү их бүтээмжтэй байгаарай. Ингэснээр та дахин эрч хүчтэй болж, үр ашигтай ажиллахад бэлэн болно гэсэн үг.

3. 80/20-ийн зарчмыг мөрд.Та өдөр бүр хийх ажлынхаа 20%-ийг хийснээр 80%-ийн үр дүнд хүрч болно гэдгийг мэдэх үү? Ажлын өдрөө чухал бус ажлуудыг хийх хэрэггүй. Чухал бус ажлууд таны нийт бүтээмжид бага нөлөө үзүүлж болох юм. Жишээ нь, нэг төсөл дээр ажиллаа гэж бодоход 80%-ийн үр дүнд хүрэхийн тулд хийх ажлуудаа 20% хүртэл бууруулж нарийсга.

4. Өөр дээрээ анхаарал хандуулж, өдрийг эхэл.Хэрэв та өглөөг и-мэйлээ шалгаж эхэлдэг бол та бусдаар хийх зүйлээ удирдуулж байна гэсэн үг. И-мэйлээ орхиж, өглөө өөртөө анхаарал хандуулж, сайн цай унд ууж, бясалгал хийж, мэдээ уншиж, өөртөө зөв чиглэлийг бий болго.

5. Өдрийн эхэн хэсэгт хэцүү ажлуудаа хий.Тархиа хамгийн сэргэг байх үедээ хамгийн хэцүү ажлуудаа хий. Үдээш хойш их ажил хийхээр ханцуй шамлан орох бол завгүй ажлаа нөөцөл.

6. Утсаа ав. Дижитал ертөнц харилцааны дадал зуршлуудыг ядуу болгож байна. И-мэйл бол бүтээмжийг үгүй хийж, чухал ажлуудаас анхаарал сарниулдаг. Жишээ нь, хүмүүс ихэнхдээ ажлаа хөнгөвчлөхийн тулд и-мэйлээ хуулж тавьдаг. Тиймээс үүний золиос болох хэрэггүй. Энэ нь хүмүүс ажлаа хийх гэж байхад нь анхаарлыг нь сарниулдаг. Хэрэв олон хүнийг хамруулсан и-мэйл хүлээж авсан бол хүн бүрийг багтаан хариу бич. Хэрэв таны и-мэйл хоёр хариултаас хэтэрсэн бол утсаа авах цаг. Утсаар ярих цаг төлөвлөж, бүтээмжээ нэмэгдүүл.

7. Систем бий болго. Хэрэв тодорхой зүйлс таны өдрийн бүтээмжийг сүйтгэдэг гэдгийг мэдэж байгаа бол тэдгээрийг удирдах систем бий болго. Өдрийн турш и-мэйлээ шалгаж байна уу? Өглөө, үдээс хойш, орой и-мэйлээ шалгах цаг төлөвлө. Ингэхгүй бол та өдрийн турш чухал зорилгууд дээрээ төвлөрч чадахгүй.

8. Бүтээмжээ залхууралтай хольж хутгах хэрэггүй.Хэн ч үүнийг хүлээж авах дургүй. Залхуурал бол бүтээмжийг бууруулах номер нэг хүчин зүйл гэж хэлж болно. Үнэндээ бол хуралд оролцох, и-мэйл шалгахад цаг хэмнэх маш олон арга байдаг. Хийж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж, аль болох үр дүнтэй, ашигтай байдлаар хий.

Өдрийн турш бүтээлч байхын тулд багаар хий.

Харин таны хувьд ажлын өдрийг бүтээлч байлгах нууц юу вэ? 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04