Өөртөө итгэлтэй бус хүмүүсийн үргэлж ашигладаг 10 үгс
2014, 7 сарын 28. 13:120

Та өөртөө итгэлгүй, үнэмшилгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийхийг хүсч байна уу? Тэгвэл дараах үгнүүдээс татгалзаарай.

Есөн зуун далан хоёр. Энэ бол зөвхөн 5-р сард миний хүлээн авсан и-мэйлүүдийн тоо. Энэ бол дундаж тоо. Гэхдээ энэ бол Gmail-ийн хэдэн зуун сурталчилгааны и-мэйлүүд, форумын пост, нийгмийн сүлжээний сүлжээний шинэчлэлгэх мэт и-мэйлүүд биш. Би мессэжийг J боллон K товчнуудыг ашиглан хурдан уншихдаа мэргэжилтэн болсон боловч үүнээс ч илүү эзэмшсэн нэг зүйл бий. Энэ бол өөртөө итгэлтэй байдал дутмаг явдал юм.

Би түүнчлэн миний хийж байгаа зүйлд тийм ч анхаардаггүй цөөн тооны хүмүүс рүү утсаар ярьж, тийм ч их судалгаа хийгээгүй ч гэсэн зарим шалтгаанаар утасны жагсаалтандаа утасны дугаарыг нь нэмсэн.

Ихэнх тохиолдолд энэ бол маркетингаас сэтгүүлчид хүртэл бүтээгдэхүүн эсвэл хэн нэгний тухай асуух өнгө төрх гэж хэлж болно. Тэр ямар нэг зүйлийг “ихэнхдээ” хийдэг байж болох юм. Цөөн тохиолдолд бизнес санаа бүхий хэн нэгэн өөртөө эргэлзэж буй нь төгс юм. Ихэнх цаг хугацаанд эдгээр мессэжүүдийг илгээх нь илгээгч шуудхан марзаганж байгаа зүйл биш юм.Гэхдээ цөөн тохиолдолд эргэлзэж тээнэгэлзэж байгаа юм шиг санагддаг. Би эргээд асуулт асуудаг бөгөөд хариулт нь тухайн хүний тухайн асуудлын талаарх өнгөр төрх, бүрэн эрхийг харуулж байдаг.

Эдгээр үгс нь итгэлтэй байдлын түвшинд хүрдэггүй боловч ямар нэг зүйл болохгүй байгааг илэрхийлэх эхний дохио гэж хэлж болно. Эдгээр үгс илгээгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар итгэлтэй биш байгааг бодоход хүргэсэн юм.

1. Магадгүй

Та хүмүүст ямар нэг зүйлийг хийж “магадгүй” хэлэхдээ болгоомжтой байгаарай. Та үүндээ итгэлтэй байна уу? Хэн ч таныг дэлхийн энх тайвныг шийдвэрлэхийг гуйгаагүй шүү дээ. Та тайлан мэдээг дуусгахдаа “магадгүй” гэсэн үгээр дуусгавал энэ нь таныг чадвар дутмаг, цагийн менежментийг сайн хийдэггүй эсвэл хэт олон эн тэргүүний зүйлстэй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

2. Тэгэхгүй

Энэ бол и-мэйлдээ бичихээс зайлсхийх мэдээжийн үг. “Ямар нэг зүйлийг хийхгүй” эсвэл “хуралд оролцохгүй” гэж хэлж байгаа хэн ч сөрөг сэтгэгдэл төрүүлж байдаг. Илүү шийдэмгий бай. Урилгыг хүлээн авах эсвэл татгалзсан ч бай энэ үгийг ашиглах нь эргэлзсэн байдлыг бий болгохгүй.

3. Ихэнхдээ

Энэ бол хүн бүрийн хувьд мэдээжийн боловч, таньд бүх баримт нь байхгүй и-мэйлийн хувьд оньс шиг үг. Хэрэв та санхүүгийн хэлтэстээ “ихэнхдээ” гэж хэлбэл таны зардлын тайланг батлахгүй эсвэл боссдоо ажилдаа “ихэнхдээ” хожигддог гэж хэлбэл та үнэнийг дэгсдүүлж байгаа утгатай мэт харагдана.

4. Таамаглах

Та шүүх хуралдаанд ороод “сэжиглэх, таамаглах” тухай яриагүй л бол ямар ч зүйлийг “таамаглаж” байна гэж хэлэхээс зайлсхий. Та Шерлок Холмес биш шүү дээ. Зөвхөн тодорхой үгсийг ашигла. “Хөрөнгө оруулагч энэ төслийг гаргаж ирсэн гэдгийг та мэдэж байгаа. Таньд шинэ маркетингийн төлөвлөгөөний талаарх таны дүгнэлтийг дэмжих баримтууд байгаа. “ гэх мэт.

5. Боломжгүй

Марк Зукерберг и-мэйлдээ хэзээ ч “боломжгүй” гэдэг үгийг ашигладаггүй. Энэ үгийг хүлээн авсан хүн таньд итгэх итгэлээ маш хурдан алдана. Яагаад зарим нэг зүйл хүнд эсвэл хэцүү байгаа эсэх эсвэл тухайн үйл ажиллагааг дэмжихгүй гэдгээ тодорхойл. Хүмүүст “боломжгүй” хэлж саад болох хэрэггүй.

6. Санаа зовж байна.

Бид бүгдээрээ амьдралын стрессийн тухай санаа зовдог. Хэрэв та хүмүүст и-мэйлүүдэд санаа зовж байна гэж хэлбэл та өөрийн чадвартаа итгэх итгэл дутмаг мэт санагдана. Хэрэв та санаа зовж байгаа бол энэ үгийг хэлж хэн нэгэнд саад болох хэрэггүй. Тухайн асуудлаар ямар бодолтой байгаагаа шууд илэрхийлээд шийдлээ санал болго.

7. Будилах.

Та өөрийн будлианыг илэрхийлбэл илүү их будлиан тарина. Үүний оронд яг юун дээр будилаад байгаагаа хэлж, асуулт асуусан нь дээр. “Будилж байна” гэж хэлэх нь таныг ямар нэг зүйлийг ойлгохгүй байна эсвэл тухайн асуудал таныг будлиулаад байгаа мэт сэтгэгдэл төрөх болно.

8. Хэрэгтэй

Бид бүгдийн амьдралд ямар нэг зүйл хэрэгцээтэй байдаг. Та тэдгээр хэрэгцээгээ и-мэйлээр дахин дахин илэрхийлсээр байх юм бол таныг гачигдсан, зүдэрсэн мэт болгоно. Маргааш та ажилдаа эрт ирэх хэрэгтэй байна, та тэр тайланг надад хийж өгөх хэрэгтэй байна. “Хэрэгтэй” гэж хэлэхээс зайлсхийж шаардлагаа илүү шулуухан илэрхийл.

9. Хүндрэлтэй байна.

Та хэн нэгэнд “төвөгтэй байна, хүндрэлтэй байна” гэсэн утгатай мессэж илгээх эсвэл энэ үгийг хэлж байсан уу? Та тухайн үг бүхэлдээ та хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгааг илтгэж буйг ойлгох хэрэгтэй. Юу гэх гээд байна вэ гэвэл та үнэхээр хүндрэлтэй байдалд орсон гэсэн үг. Шинэ бизнесийн санал эсвэл сан арвижуулах саналд энэ үгийг байнга ашиглаад байдаггүй.

10. Болзошгүй

Бидний цөөнх нь бизнесийн ирээдүйг урьдчилан таамагладаг. Хэрэв та и-мэйлдээ “болзошгүй” ямар нэг зүйлийг бичсэн бол та хүлээн авагчид та тухайн сэдвийн талаар үнэхээр итгэлтэй бус байгаагаа эсвэл таньд бүх бичиг баримт нь хараахан байхгүй байгааг илэрхийлж байна гэсэн үг. “Болзошгүй” гэсэн үг бол та ердөө өөртөө итгэлтэй бус байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35