Ажил дээрээ найзуудтай болох 8 арга
2014, 8 сарын 13. 10:340

Технологи тоглоомын дүрмийг өөрчилсөн ч бодит үнэн байсаар л байгаа билээ.

Ажил дээрээ найзтай болох амархан. Гэхдээ таны хийх хэрэгтэй зүйл юу гэвэл өнөө үеийн технологижсон ажлын байранд “Хэрхэн найзуудтай болж, хүмүүст нөлөөлөх вэ” гэсэн мөрөөдлөө хэрэгжүүлэх явдал. Тэгвэл найзуудтай болохын тулд:

1.Бие махбодиороо, оюун санаагаараа инээмсэглэ.

Таньтай зөрсөн хүмүүс рүү чин сэтгэлгээсээ нүүрэндээ инээмсэглэл тодруулж бай. Дотроосоо инээмсэглэ. Дараа нь тэрхүү мэдрэмжээ нүүрэндээ илэрхийл. Бусад хүмүүс таны царайг харахгүй байгаа ч гэсэн инээмсэглэ.

2.Бусад хүмүүсийг чухал хүн мэт сэтгэгдэл төрүүл.

Технологи глобальчлалыг улам хурдтай болгож, найз нөхдийн харилцааг багасгаж байна. Нөхөрлөл бол хэрэв тэд таны хувьд илүү чухал хүмүүс бол тэдэнтэй харилцах, бэлэг өгөх, хүмүүсээсээс ямар нэг зүйлийгавахаас илүүтэй өгөхөд оршдог

3. Чин сэтгэлээсээ сониуч бай.Хүмүүс өөрсдийнхөө тухай ярих дуртай байдаг. Хэрэв тэд уйтгартай байгаа бол таны сониуч байдал тэдэнд өөрийгөө гайхуулах боломжийг олгох болно. Нөхцөл байдлыг үл харгалзан хүмүүсийн амьдралд болж байгаа ямар зүйлс тэдэнд сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлж байгаа тухай нь асуу, анхааралтай ханд.

4. Бүү шүүмжил, буруутга, гомдолло.Хэн ч сөрөг хүнтэй байхыг хүсдэггүй. Тиймээс технологи таны сөрөг сэтгэгдлийг ихэсгэх боломжийг бүү олго. Сөрөг сэтгэл хөдлөл болон үгс нь нөхөрлөлд хор хөнөөл учруулах бөгөөд таны тэдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүд гэрлийн хурдаар тарж мэдэх юм.

5. Өөрийнхөөрөө бай.Та сошиал медиа, и-мэйл, текст ашиглан үгээр хүмүүсийн анхаарлыг татаж чадах байх. Гэхдээ технологи хүмүүсийг хэн бэ гэдгийг маш хурднаар таньдаг болсон байна. Тиймээс та анхнаасаа л өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Өөрийнхөөрөө байснаар юу алдана гэж?

6. Таны буруу бол буруугаа хурдан хүлээн зөвшөөр. Хэрэв та алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөр. Түүнийгээ дахин давтаж, өөрийгөө хоёр дахин тэнэг байдалд оруулах хэрэггүй. Алдаа гаргасан үед түүнийгээ хүлээн зөвшөөрөх, буруу зүйл хийсэн бол уучлалт гуйх нь бусдыг илүү татах цөөн зан чанаруудын нэг.

7. Бусад хүмүүсийг сайнаар төсөөл.Хүн бүр өөрөө өөрийнхөө амьдралын баатар, гол дүр нь байдаг гэдгийг сана. Таны өмнө байгаа тэдгээр баатруудад та эргэлзвэл тэдний нүдэнд ч бас та тэгж харагдах болно.

8. Бусад хүмүүст ойлгогдохуйц үгсийг ашигла. Амаараа эсвэл онлайнаар сайхан үгсээр ярих нь хэнд ч сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин ч эсрэгээрээ бусдаас холдох болно. Эхлээд дэлхий ертөнцийг бусад хүмүүсийн үзэл бодлоор хар. Дараа нь тэдний үзэл бодлоор, ярьж, бич.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35