Сайн менежер болохыг хүсч байна уу? Ном ав
2014, 9 сарын 16. 9:460

Компани дээрх багахан харилцаанаас олж авсан туршлага тийм ч сайн байдаггүй. Нэн ялангуяа жижиг компаниудын хувьд.

Шинээр эхэлж байгаа бизнесийн менежер үр дүнтэй харилцахгүй бол итгэлцэл үгүй болно. Таньд итгэл байхгүй бол хүмүүс гаргасан шийдвэрүүдэд эргэлзсээр бүтээмж буурах болно. Нэн ялангуяа технологийн салбарын шинэхэн бизнесүүдэд хурдтай ажиллах шаардлагатай бол тааруухан харилцаа нь бизнесийг амжилтанд хүргэхээс илүүтэй бүтэлгүйтэлд хүргэж мэдэх юм.

Жижиг бизнесийн менежерүүд та бүхэн баг тань 10 хүнээс бүрдэж байгаа бол зөвхөн нэг хүн л танай манлайлалд нийцэхгүй байгаа бол компанид ноцтой хор хөнөөлтэй байж болох юм гэдгийг мэдэх хэрэгтэй.

Би өөрийн өсөн хөгжиж байгаа контент маркетингийн компанидаа шууд харилцаа тааруу байж ирснийг ажигласаар ирсэн юм. Манай компани 3 жилийн хугацаанд 2 ажилтнаас 50 ажилтантай болж чадсан. 3 өөр хотод оффисуудаа удирдахаас илүү нэг өрөөнд харилцан яриа бүрийг чих тавин сонсоод сууж байгаа 4 хүнтэй байх үед хялбар бөгөөд үр дүнтэй харилцах боломжтой гэдгийг судалсан юм.

Намайг оролцуулаад менежерүүд маань харилцаан дээрээ асуудалтай тулгараад байсан юм. Би ганцаараа биш учраас маш олон зүйлийг сурч чадсан. Унших, мэдээлэлтэй байх гэдэг бол менежерүүд тус тусдаа бие даасан байх нэг бүрэлдэхүүн юм.

Тийм ээ, менежерүүд өөрсдийн багтайгаа ярилцаж, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, өрсөлдөөний дотоод мэдлэгийг эзэмшиж мэдээлэл олж авдаг боловч хамгийн үр дүнтэй арга бол маш их унших явдал юм.

Менежерүүд салбарын чиг хандлагын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ингэснээр байгууллагадаа нөлөөлөх өөрчлөлтөнд бэлтгэж чадна. Тэд өрсөлдөгчид нь юу хийж, ямар чиглэл рүү орж байгааг мэдэх ёстой. Тэд вэбсайт болон харилцагч, хэрэглэгчдийн утасны дуудлагуудаар ирж байгаа хэрэглэгчдийн асуулт, хариулт, эргэх холбоог унших хэрэгтэй. Энэ бүх асуудал нь менежер хүнийг компаниа дараагийн түвшинд гаргах алсын харааг бий болгоход тусалдаг.

Салбараасаа хамаараад менежерүүд дараах төрлийн мэдээллийг тодорхой байдлаар уншиж байх хэрэгтэй.

Хэрэглээний хүрээ болон салбарын нийтлэлүүд. Компаниа хаана байгааг мэдэхийн тулд та бүтээгдэхүүн болон салбараа ойлгох ёстой. Хэрэглээний талаарх нийтлэлүүд нь танай салбарын ач холбогдол өнгө аясын талаар өгүүлж байдаг учраас сайн шийдвэр гаргахын тулд салбарынхаа талаарх мэдлэгээ хангалттай бататгаж байх хэрэгтэй.

Сэтгэлгээний лидерүүдийн бичсэн нийтлэлүүд.Менежерүүд өөрийн салбар хаана явааг мэддэг байх хэрэгтэй. Өөрийн салбарын хүндэлж явдаг сэтгэлгээний лидерүүдийн гаргасан агуулга, нийтлэлүүдийг уншиж байх нь өөрийн бодож тунгааж байгаа зүйлийнхээ талаар урьдаас гүн ойлголттой болж, тэдгээр сэтгэлгээний процессооөөрийн багт тулгарч байгаа асуудалд хандуулах боломжийг олгоно.

Өрсөлдөгчдийн гаргасан мэдээлэл, товхимол. Хэдийгээр өрсөлдөгч байхгүй мэт байх нь сайхан ч тэдний хийж байгаа зүйлийг мэдэж байх нь илүү үр дүнтэй. Өрсөлдөгчийн гаргасан мэдээлэл, товхимол нь таньд хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчид, ирээдүйн хэрэглэгчид, удирдах зөвлөлийн гишүүдийнх нь талаар мэдээллийг өгөх бөгөөд магадгүй өөрийн салбарын дутагдалтай талыг ч олж харахад тусалж болох юм.

Хэрэглэгчдийн шүүмжлэл ба эргэх холбоо. Менежерүүдэд байх ёстой шилдэг хандлага бол компани нь хэр сайн ажиллаж байгааг үнэн бодитоор ойлгохын тулд утасны дуудлагыг хүлээн авч, хэрэглэгчдээс аман байдлаар эргэх холбоотой байхыг хүсэх явдал юм. Гэхдээ энэ аргыг үргэлж ашиглаад байх боломжгүй. Хэрэглэгчдээс бичгээр санал, шүүмжлэлийг хүлээн авч эхлэх нь гайхалтай арга юм. Энэ бол менежерийн хувьд судалгаа, хөгжүүлэлт хийх шилдэг боломж.

Бизнесийн номнууд. Менежерүүд томхон компанид жижиг бизнес эрхэлж байна гэж байн байн ярьдаг учраас компаниа эргэлттэй байлгах үндсэн дүрмүүдийг ойлгох хэрэгтэй. Бизнесийн номнуудын ямар нь сайн, ямар нь мууг мэдэхийн тулд Нью Йорк Таймс гэх мэт хэвлэлүүдийг уншиж, тэдгээрийн тойм, жагсаалтыг харах хэрэгтэй.

Сэтгэл судлалын номнууд. Менежерүүд багаа урамшуулах, идэвхижүүлэх хэрэгтэй. Сэтгэл судлалын номнууд нь хүмүүсийг ямар зүйл үйлдэл хийхэд хүргэж, хийх шаардлагатай ажлуудаа хүмүүсээр хэрхэн хийлгэх талаар өгүүлсэн байдаг бөгөөд сэтгэл судлал нь сайн менежер байхын тулд тусгай идэвхижүүлэлт, урамшууллыг ойлгоход тус болно.

Би багийнхаа удирдагчдын нэгэн хүнтэй уулзах үнэхээр дуртай. Түүнтэй уулзаж, календарт нь багтсан “уншлагын цаг”-аа хэрэгжүүлэх дуртай.

Ажлын цагаар менежерүүдээ уншихыг дэмжснээр та тэдний мэдлэгт хөрөнгө оруулаад зогсохгүй байгууллагад чухал хэрэгтэй тасралтгүй боловсрол, оюуны сониуч байдалд ч бас хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35