Амжилтыг бүтээх 2 минут
2014, 10 сарын 16. 9:470

Ажил дээрээ ч, амьдрал дээрээ ч оюун санаандаа аз жаргал, амжилтыг урин дуудах дараах энгийн аргыг та бүхэнд дурдая.

Өмнө нь та бүхэндээ хүмүүсийн коммент, тайлбар дээр тулгуурлан “Амжилтыг бүтээх 10 асуулт” нийтлэлээ бичиж байсан билээ. Маш олон хүмүүс надад тусалсан. Тэр нийтлэлээ бичсэний дараа би тэдгээр асуултуудыг сайжруулан аз жаргал, амжилтыг бүтээх өдөр тутмын 2 минутын хөтөлбөр боловсруулсан юм.:

Алхам 1. Өөртөө өдөр бүр амжилтыг бий болго

Дараах үгсийг тэмдэглэж аваарай:

  1. Өнөөдөр би хайртай хүмүүстээ хайраа илэрхийлнэ.
  2. Өнөөдөр би дэлхийг өөрчлөх ямар нэг зүйл хийнэ.
  3. Өнөөдөр би эрүүл байхын тулд алхам хийнэ.
  4. Өнөөдөр би ирээдүйн төлөвлөгөөгөө хянана.
  5. Өнөөдөр би бусад хүмүүс болон хувийн харилцаандаа ч үнэнч шударга хандана.
  6. Өнөөдөр би бусад хүмүүст эелдэг хандана.
  7. Өнөөдөр би ямар нэг үр бүтээлтэй зүйл хийнэ.
  8. Өнөөдөр би зовсон хэн нэгэнд тусална.
  9. Өнөөдөр би амьд байгаадаа талархана.

Та эдгээр үгсийг цаасан дээр бичээд орноосоо боссоныхоо дараа, ажилдаа явахдааөглөө бүр хамгийн түрүүнд харах боломжтой газраа наагаарай.

Энэхүү жагсаалтаа өдөр бүр харахдаа даалгавар бүрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ шийдэхэд 1 минут зарцуулаарай. Энэ нь таны анхаарлыг төвлөрүүлж, эдгээр даалгавруудаа хэрэгжүүлэх боломжуудыг олоход тусална.

Алхам 2. Өдөр бүр амжилтаа хянаж, баталгаажуул

Дараах асуултуудыг тэмдэглэж бичээрэй:

  1. Би хайртай хүмүүстээ хайраа илэрхийлж чадсан уу?
  2. Би дэлхийг сайжруулах жижигхэн ч болов ямар нэг зүйл хийсэн үү?
  3. Би эрүүл мэндээ сайжруулсан уу?
  4. Би ирээдүйн төлөвлөгөөгөө хянасан уу?
  5. Би бусадтай болон хувийн харилцаандаа үнэнч шударга байсан уу?
  6. Би бусдад эелдэг хандсан уу?
  7. Би ямар нэг үр бүтээлтэй зүйл хийсэн үү?
  8. Би зовсон нэгэнд тусалсан уу?
  9. Би амьд байгаадаа талархсан уу?

Эдгээр асуултуудыг орой орондоо орохоосоо өмнө харж болох ямар нэг газар байрлуулж наа. Өдрийн төгсгөлд эдгээр даалгавар бүрээ хэр сайн биелүүлсэн бэ гэдгээ бодож тунгаахад2 минут зарцуулаарай.

Хэрэв та эдгээр асуулт бүртээ “тийм” гэж хариулаагүй бол битгий урам хугараарай. Энэ бол таны амьдралдаа бий болгосон гайхалтай туршлагыг санаж, тэмдэглэх боломж юм.

Таны харж байгаачлан энэ аргыг хэрэглэхэд хоёрхон минут шаардагдах бөгөөд уншихад багахан цаг зарцуулна. Үүнийг хоёр 7 хоног туршаад үзээрэй. Та гайхах байх. Хоёр сар туршаад үзээрэй. Хүн бүр таныг мэддэг болсныг хараад гайхах болно. Хоёр жил хэрэгжүүлээд үзээрэй. Та дэлхий ертөнцийг ч гайхашруулж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35