Мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтохгүй
2014, 11 сарын 17. 9:570

Шинэ мянганыхны талаар маш их зүйл бичигджээ. Нэн ялангуяа Линкедин дээр. Гайхалтай. Гэхдээ аль ч цаг үед шинэ үеийнхэн дэлхий ертөнц дээр өөрсдөд нь таарч тохирох арга замаа олох хэрэгтэй болдог. Аль ч үеийнхэнд дахин давтагдашгүй зүйлс байдаг.

Гэхдээ та ч бас өөрийн гэсэн замаа олчихсон л байгаа. Хүмүүс мөрөөдөлдөө хүрч чадахгүй үедээ урам хугарч, мохдог.

Мөрөөдөл биелүүлэхэд хэзээ ч оройтохгүй шүү.

Дараах зүйлсийг уншаарай:

Жулиа Чайлд бараг 40 нас хүрэх гэж байхдаа хоол хийж сурчээ. Тэр Ле Горден Блю сургуульд 37-тойдоо орж, 39 настайдаа төгсчээ. Тэрээр “Франц хоол хийх урлагийг эзэмших нь” хэмээх номоо 9 жилийн судалгаа, жорын туршилт хийсний үр дүнд бичиж, хэвлүүлжээ. Жулиа 49 насандаа энэхүү номоо гаргаж, 51 насандаа телевизийн албан тушаалаа эхлүүлсэн аж.

Үргэлжилсэн үгийн зохиолч Элизабет Жолли нэг жил номоо хэвлүүлэхээс татгалзсан 39 захиа хүлээж авч байжээ. Гэхдээ тэр 56 насандаа анхны номоо хэвлүүлж чадсан юм. Түүний 15 роман, 4 богино өгүүллэгийн түүврүүд амжилтанд хүрч чаджээ.

Зохиолч Мэри Вэсли 71 насандаа анхныхаа романыг хэвлүүлж байжээ.

Лаура Ингалс Вилдер 40 насандаа ном бичиж эхэлжээ. Түүний бичсэн“Гэрийн бяцхан номнууд” 60 насанд нь хэвлэгдэж байв.

Colonel Sanders Kentucky шарсан тахианы бизнесийн эзэн Харлан Сандерс 66 насандаа шарсан тахианы бизнес эрхэлж эхэлсэн гэдэг.

Америкт нэлээд алдартай хүмүүсийн нэг Анна Мэри Робертсон Мосес 76 нас хүртлээ уран зураг зурах ажлаа эхлүүлээгүй л байсан аж. Тэрээр Мэйдмоссел сэтгүүлийн “Оны шилдэг залуу эмэгтэй” гэсэн шагналыг 88 настайдаа авч байв. Тэр уран хатгамал хийх хоббитой байсан бөгөөд 76 насандаа уран бүтээлийн ажлаа хийж эхэлжээ. Түүний эгч Селестиа түүний хувьд уран зураг хялбархан байсан учраас уран зургийн ажил амжилттай байхад нөлөөлж чадсан юм” гэжээ.

Нелсан Мандела бараг 76 настайдаа Өмнөд Африкийн ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тэрээр шоронд 27 жилийг өнгөрүүлж, 1990 онд суллагдаж байжээ. Түүнээс хойш 4 жилийн дараа ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Амжилтын жагсаалт энэ мэтчилэн үргэлжилсээр л байх болно. Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй гэдгийг сана. Хүн бүрт хүсэл мөрөөдөл бий. Хэрэв та түүндээ хүрэх үйлдэл хийхгүй л бол хүрч чадахгүй.

Нас бол тоо биш, хандлага

Амжилт хэдэн ч насанд тохиож болно. 30 наснаас өмнө амжилтанд хүрнэ гэсэн дүрэм байхгүй. Надад итгээрэй. Би энэ талаар Google-ээр хайлт хийж үзсэн.

Та амжилтанд хүрэхийн тулд өнөөдрөө стандарт болгон тодорхойлох хэрэгтэй. Ирээдүйн амжилтанд хүрэхийн тулд одооноос бэлтгэ. Та нэг жилийн дараа гэхэд хаана хүрсэн байхыг хүсч байна? Өнөөдөр хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө тодорхойлоорой.

Мөрөөдөл, алсын хараа, хүсэл тэмүүлэл

Мөрөөдлөө бодит байдал болгоход юу хэрэгтэйг та мэдэж байна уу? Үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөө. Мөрөөдлөө биелүүлэх тийм ч амар биш. Гэхдээ амьдрал хүсэл тэмүүллээр дүүрэн. Тэдгээр хүслүүд зорилго болон хувирдаг. Зорилго яг л алхамтай адил. Бидний хийж байгаа алхмууд маань хүссэн үр дүндээ хүрэхэд бага багаар ойртуулж л байдаг.

Мөрөөдлөө зорилго болгох нь

Таны амьдрал дараагийн 5 жил өөрчлөгдөхгүй байвал яах вэ?

Та үүнд аз жаргалтай байх уу? Хэрэв энэ таньд таалагдахгүй байгаа бол өнөөдрийн мөрөөдлөө маргаашын бодит байдал болго.

1. Хязгааргүйгээр бодож сэтгэ

Стефен Ковей “Бүх зүйлс хоёр удаа бүтээгддэг. Эхлээд бүх зүйлс оюун санаанд буюу анхны төсөөлөлд буй болж, дараа нь хоёр дахь шатанд буюу бодит байдалд бүтээгддэг”. гэсэн байдаг. Хязгааргүйгээр бодож төсөөлөх газар ол. Тэгээд бод.

Өөрийгөө 80 настай болсон байна гэж төсөөл. Та аз жаргалтай бас эрүүл саруул байна. Та гадаа жаргаж буй сайхан нарыг хараад сууж байна. Үдэш нар шингэж, та өөрийнхөө амьдралын тухай, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай дараах зүйлсийг бодож эхэлж байна.

  • Та хувь хүнийхээ хувьд хэн бэ? Хүмүүс таны юуг үнэлдэг вэ?
  • Таны үнэт зүйл юу вэ?

Та юу хийж бүтээв? Та хаана ажиллаж байв? Хаана амьдарч байв?

Та амьдралдаа утга учиртай ямар зүйл хийв? Түүнийгээ биелүүлж чадсан уу?

Та амьдралдаа гэр бүл, найз нөхөд, бусад чухал хүмүүс, албан тушаал, эрүүл мэнд, сэтгэл хөдлөл, оюун санааны сайн сайхан байдалдаа зориулж юу хийсэн бэ?

Та хаашаа аялсан бэ? Та хөгжилтэй байхын тулд юу хийсэн бэ?

Та залуу үеийнхэндээ ямар зөвлөгөө өгөх вэ?

Таны амьдралын зорилго юу вэ?

Таны амьдралын хамгийн сайханмөчүүд ямар мөчүүд байсан бэ?

Таны амьдралын түүх ямар вэ?

2. Одоогийн бодит байдал

Та дээрх бүх асуултанд хариулсан бол асуултуудыг дахиад нэг удаа уншиж, хариулаарай. Энэ удаад та одоогийн байдлаараа хариулах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг одоо тодорхойл. Энэ бол таныг таагүй болгох гэсэн дасгал биш шүү.

Таньд эхлэлийн цэг хэрэгтэй.

Та хаана хүрэхийг хүсч байгаагаа мэдэхийн тулд хаана байгаагаа мэдэх хэрэгтэй. Энэ нь таньд төлөвлөгөө гаргахад тань тусална.

3. Дутагдлаа засч, мөрөөдлөө амжилттай болго.

Багахан цаас аваад бич. Эсвэл Word юм уу Excel програм нээгээд та одоо хаана байна гэдгээ тодорхойлох нэг багана, хаана хүрэхийг хүсч байна түүндээ зориулж нэг багана зураарай. Таны одоо байгаа бодит байдал болон алсын хараа хоёрт тань зөрүү гарч байгаа. Хэрэв та мөрөөдлөө бодит болгохыг хүсвэл тэр зөрүүг арилгах хэрэгтэй болно.

Хэрэв та амжилттай байхыг хүсч байвал зорилгоо тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруул. Богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруул. Цаг хугацааны явцад таны алсын хараа бодит болон хэрэгжихийг харна. Дараа нь та нэг өдөр сэрээд мөрөөдлөө бодит байдал болгосноо олж мэднэ.

Тэрхүү зөрүүг арилгах тийм ч хэцүү биш. Дараагийн 3-5 жилийн төлөвлөгөө боловсруул. Жишээ нь, та магистрын зэрэг горилохыг хүсч байвал түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах нь чухал. Хэр их мөнгө хэрэгтэй болох вэ? Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна? Та юу судлах вэ?

Та бүх үйл ажиллагааг алхам алхмаар нь төлөвлөж, зорилгодоо хүрэхийн тулд тэдгээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Урьдчилан төлөвлөсөн зорилгуудтус бүртээ зориулж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Нэгэнт төлөвлөгөөгөө гаргасан бол одоо хэрэгжүүлэхэд бэлэн гэсэн үг.

Энэ бол тухайн мөчид хийгдэх нэг л алхам. Харин нэг зорилгоо тухайн мөч хүртэл хэрэгжүүлж эхэлбэл нэг л өдөр та мөрөөдлөө биелүүлж байгаагаа ойлгож мэднэ.

Та хэзээ нэгэн цагт эхлэх хэрэгтэй болно. Яагаад өнөөдөр биш гэж?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35