Залуу мэргэжилтнүүдэд өгөх албан тушаалын зөвлөгөө
2014, 11 сарын 27. 16:440

8-10 жилийн хугацаанд та янз бүрийн нөхцөл байдал, соёл, хувийн онцлог зэрэг олон янзын туршлага хуримтлуулсан байдаг. Албан тушаалаа урт хугацаанд хадгалахын тулд дараах хичээлийг мэдэж авбал тустай шүү.

Гүйцэтгэл

Гүйцэтгэл гэдэг бол аливаа нэг асуудлыг шийдвэрлэх техникийн ур чадвартай байхаас илүү зүйл юм. Харилцаа холбоо, харилцаа, байгууллагын бодлого, бүтээлч эргэх холбоог ашиглах чадвар зэрэг нь сүүлийн үеийн гүйцэтгэлийн асуудалд маш чухал болж байна. Хамгийн их орхигдуулдаг зүйл нь цагаа олж ажлын гүйцэтгэлийн хөгжил хөдөлгөөн болон өөрийн ур чадварт тохирох зөв сургагч багшийг олж авах байдаг.

Бизнесийн сургагч шинэ салбар, шинэ нөхцөл байдалд албан тушаалын шатаар өгсөх арга замаа удирдахад тань туслах боломжтой.

Харилцаа

Харилцааны арга хэрэгслүүд хувьсан өөрчлөгдөж, хөгжсөөр л байна. Мэдээллийн технологи, сошиал медиа дахь ахиц дэвшлүүд нь байгууллагын харилцааны хэлбэрийг өөрчилж байна. Харилцаа нь сургалт болон ур чадварыг дээшлүүлэх үндэс суурь нь байх боломжтой. Өнөөгийн бизнесийн ертөнцөд и-мэйл, Twitter, мессэж болон өөр бусад харилцааны маш олон арга хэрэгслүүдийг хэтрүүлэн хэрэглэж эсвэл дутуу ашиглаж байж болох юм.

Эрт дээр үед харилцаа нь нүүр нүүрээ харан биечлэн уулзах эсвэл албан ёсны бичгээр харилцах гэсэн хоёр л хэлбэртэй байв. Харин одоо бизнесийн өдөр тутмын ажил и-мэйлээр явагдаж байна. Зарим хүмүүс үүнийг бүхий л харилцааны хамгийн муу хэлбэр гэж үздэг. И-мэйл нь мессэж, мэдээллийг хурдтай дамжуулах боломжийг олгож байгаа ч гэсэн буруу ойлголцох эсвэл хариуцлагатай байдал буурах уур амьсгалыг бүрдүүлж байгаа юм. Мэргэжилтнүүд заримдаа бичгээр харилцах аргыг ашигладаг боловч тухайн мэдээлэл нь өөрөөр ойлгогдох тохиолдол байв.Үүнээс үзэхэд биечлэн уулзах харилцаа нь чухал бөгөөд нарийн нандин асуудлаа ярилцахад хамгийн үр дүнтэй арга хэвээр байсаар байгаа билээ. Та и-мэйлний цаанаас тухайн хүний биеийн хэлэмж, царайны хувирал зэргийг харж чадахгүй шүү дээ.

Харилцаа холбоо

Ажил дээрх харилцаа их сургууль, коллежид сурахаас өөр. Ажлын байран дээрх харилцаа өнгөрсөн хорин жилийн хугацаанд маш их өөрчлөгджээ. Ажлын байрны харилцаа холбоонд ажлын зорилго, ажил үүргийн хуваарилалт, хамтран ажиллагсдын дунд байдаг өрсөлдөөн, ажил үүрэг, ажлын зохион байгуулалт, өнгөрсөн туршлага гээд олон зүйл багтана. Эдгээр харилцааг зохистой удирдсанаар та янз бүрийн орчинд амжилттай ажиллах чадварт тань бодитоор нөлөөлнө.

Үүнээс үзэхэд хамтран ажиллагсад, дарга нар бол таны их сургуулийн сайн назтай адилгүй гэдгийг санаарай. Тэдний зүгээс ирэх дарамт, багийн хөгжил, хөдөлгөөн, харилцаа холбооны ерөнхий байдал зэрэгт ухамсартай хандаарай.

Багийн ажил

Их сургуулиуд багийн ойлголтуудыг хичээлийн хөтөлбөртөө оруулж байгаа билээ. Харин дунд сургуульд бол хүүхдүүд сайн дүн авахын төлөө баг болж нэгддэг байдал байдаг шүү дээ. Ажлын байран дээр тухайн баг нийтлэг зорилготой байх боловч үндсэн хөгжил, хөдөлгөөн динамик нь бодлогын нарийн асуудлуудыг бий болгож байж болох юм. Үүнээс үзэхэд багийн ажил гэдэг бол төслийн үр дүн, байгууллагын соёл, бүтэц, баг бүрдэлт зэргээс хамаараад өөр өөр байдлаар ойлгогдож, харагдаж болох юм. Нэг нэгнийхээ мууг үзэх, хуурах хандлагатай гэж битгий бодоорой. Та багийн гишүүний хувьд өөрийнхөө үйлдэлд хариуцлагатай байх хэрэгтэй.

Мэдвэл зохих чухал зүйл нь:

Ажлын байран дээр янз бүрийн өөрчлөлт, хувирал хөдөлгөөн явагдаж байдаг. Харин тэдгээр зүйлс таны ажлын ерөнхий гүйцэтгэлийн үр дүнд хэрхэн нөлөөлөхийг сонс, ажигла, суралц. Дунд сургуульд байсан нэр хүнд ирээдүйн амжилтын баталгаа болохгүй ч байж болох юм. Ажлын байр гэдэг бол тасралтгүй суралцаж байдаг орчин. Энд харилцаа ч бас чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35