Амралтаараа өөрийгөө сэргээх 6 арга
2014, 12 сарын 5. 16:350

Нэгэн судалгаагаар байн байн амарч байх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг аж. Тэгвэл 20 минут буюу түүнээс ч бага хугацаанд үүнийг хийх 6 хөгжилтэй аргыг дурдая.

Бид бүгдээрээ завгүй байдлаас болж зовж байна. Та насан туршийн дадал зуршилтай л биш бол (жишээ нь тамхи татах гэх мэт) ширээнээсээ босохын тулд амралт завсарлага бидний төлөвлөгөөний хамгийн эхний зүйл байх боломжтой. Гэхдээ стрессийн асуудлаар судалгаа хийсэн Вандеркман “Бид богино хугацаагаар байн байн амарч, өөрсдийгөө сэргээж чадвал их зүйлийг хийж чадах нь тодорхой” гэжээ.

Гэхдээ бие махбодын дасгалаас гадна хэт их сууж, эрүүл мэнддээ муу нөлөө үзүүлэхээс хамгаал. Гэхдээ таны оюуны эрч хүч буурсан мэт санагдах үедээ богино хугацаагаар тамхи татах нь урт хугацаанд их зүйлийг хийхэд нөлөөлж болох юм.

Дээр нь нэмж хэлэхэд, та өөрийгөө оюуны ядаргаанд оруултал хүчлээд байх юм бол амьдралдаа илүү тааламжтай байж чадахгүй. Тэгвэл тамхи татах завсарлага авахын оронд өөрийгөө сэргээх өөр ямар санаанууд байж болох вэ? Мэргэжилтнүүд маш олон санаануудыг санал болгож байна.

Нийтэч бай: Оюун санааны хувьд сэргээх баяр баясгаланг найзтайгаа хуваалц. Вандеркманы дурдсанаар бидний хувьд дотно байдаг хүмүүстэйгээ харилцаатай байх нь муу зан ааштай тэмцэх хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга аж. Утсаар ярихаас залхаж байна уу? Нэгэн хувийн блогт бүтээмжийн мэргэжилтэн М.Хьюстон нийтийн амралтын альтернатив хувилбарыг санал болгож байна. Тэрээр “Сүүлийн үед харилцаа холбоогүй байгаа хуучин найз руугаа зурвас бичих”-ийг зөвлөж байна.

Анхаарлаа төвлөрүүл: Оюуны ямар ч төрлийн дасгал сургуулилалт нь таны оюуны хүч чадлыг богино хугацаанд нэмэгдүүлж чадна. Зэнгийн сургааль болон Жонатан Меад нар амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, 10-15 минут бясалгал хийхийг зөвлөсөн байдаг. Мөн 20 минут йог хийснээр мөн адил хэмжээнд алхах болон хөнгөн дасгал хийснээс илүү тархины хүч чадлыг нэмэгдүүлдэг.

Дугхий: Та өөрийнхөө босс биш юм бол өөр хэн байх билээ? Шинжлэх ухаан ч таны талд байна. Нэгэн судалгаагаар 20 минут дугхийх нь бүтээмжийг маш сайн нэмэгдүүлдэг байна. Ажилчдаа шаардлагатай үед нь дугхийхийг дэмждэг Google, Nike, Zappos гэх мэт байгууллагаас асуу.

Байгальд гар: Хүмүүс оффист бүхэл өдрийн турш сууснаараа хөгждөггүй. Тиймээс судалгаагаар байгальд 5 минут ч болтугай гарах нь сэтгэл санааг өргөж өгдөг байна. Харвардын эрүүл мэндийн судалгаагаар өдөр бүр гадагш гарч байх нь анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, витамин Д-гийн дутагдлаас сэргийлдэг болох нь нотлогджээ. Магадгүй та орон нутгийнхаа парк руу ч явж болох юм.

“Ухаалаг” хөнгөн хоолло: Завсарлага болгоноор хөнгөн зууш идэх нь тийм ч сайхан санаа биш. Гэхдээ тохиолдлын байдлаар эрүүл хооллох нь бие болоод оюун санааг сэргээж өгдөг байна. Мөн завсарлагаараа хандалсан цай хэрэглэж заншиж болно. Бизнес эрхлэгч Мэттью Страйб“Ажлын завсраар өөртөө аяга цай хийж уух нь өөртөө амралт авах сайн арга” гэжээ. Зэнгийн сургаальд: "Эрүүл хүнсний дэлгүүрээр орж, улаан буудай эсвэл ногооны шүүс худалдаж ав” гэжээ.

Гэхдээ кофены фенүүдэд ч бас тархины чадавхийг нэмэгдүүлдэг самар, нэрс, хар шоколад гэх мэт хөнгөн зүйлсийг санал болгож байна.

Завсарлага авах урлаг: Оюун санаагаа цэвэрлэх болон өөрийгөө инээлгэх зүйлсийг хийхдээ чадварлаг байх албагүй. Хьюстон сайн амрахын тулд зураг зурах, өнгө будгаар зурах, 3 минут бүжиглэх гэх мэт бүтээмж нэмэгдүүлэх хурдан аргуудыг хэрэглэхийг санал болгож байна..

Та хангалттай амарч чадаж байна уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35