Ажлаасаа гарах цаг болсныг илтгэх 14 дохио
2015, 4 сарын 30. 8:300

Ажлаасаа болж үе үе стресстэж байна уу? Та ажлын байрандаа тохирохгүй байгаа мэт санагдаж байна уу? Ажил дээрээ хэл амаар доромжлуулж, элдвээр хараалгаж байна уу? Хэрэв тийм бол ажлаасаа гарахталаар эргэцүүлэх цаг болж.

Зарим хүмүүсийн хувьд ажлаа орхих цаг ирснийг ойлгодог бол – зарим нь анзаардаггүй. Харин бусад нь хэн нэгэн хэлж, сануулахаас нааш ажилдаа сэтгэл дундуур байгаагаа ухаардаггүй. Яах хэрэгтэй талаараа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, тэднээс зөвлөгөө эрдэг ч, энэ тал дээр өөрчлөлт хийнэ гэдэг хэцүү.

Хийж буй ажил тань тохирохгүй байгааг илтгэх 14 шинж тэмдгийг танилцуулж байна. Хэрэв эдгээр шинж тэмдгүүдийн ихэнх нь таны нөхцөл байдалтай таарч байгаа бол, ажлаасаа аль болох хурдан гарах хэрэгтэй гэсэн үг.

  • Ажлаа хийхдээ урам зориггүй, санаачлагагүй байгаа бол
  • Өглөө бүрийг золгүй байдлаар угтаж байгаа бол
  • Ажилладаг компани чинь ирээдүйгүй болсон бол
  • Хамт ажиллагсад/боссдоо үнэн голоосоо дургүй бол
  • Ажил дээрээ стресстэн, сөрөг хандлагатай, аз жаргалгүй байдаг бол
  • Ажлаас үүдсэн стресс биеийн эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлж байгаа бол
  • Байгууллагын соёл, ёс зүйтэй зөрчилдөн, компанидаа итгэх итгэлгүй болсон бол
  • Ажлын бүтээмжгүй болсон бол
  • Ажил-амьдралын тэнцвэртэй байдлаа хангаж чадахгүй байгаа бол
  • Чадвар тань үнэлэгдэхгүй, ашиглагдахгүй, зэвэрч байгаа бол
  • Ажил үүргийн хуваарь тань өөрчлөгдөж, ачаалал нь нэмэгдсэн ч цалингаа нэмэхгүй байгаа бол
  • Хэл амаар доромжлогдож, бэлгийн дарамт болон бусад хууль бус үйлдлүүдийн золиос болж байгаа бол

Хэрэв ажлаасаа гарах цаг болсон гэж үзэж байгаа бол, эхлээд зорилгоо тодорхойл – ямар үүрэг хариуцлага хүлээмээр байгаа, компанийн соёл, цалин, хангамж нь ямар байвал таньд тохиромжтой талаар нарийн тодорхой байдлаар бодлоо цэгцэл.

Магадгүй дараах 2 сонголтуудын талаар бодож үзэх хэрэгтэй байх - “Одоогийн ажлаасаа гараад шинэ ажил хайх, эсвэл ажиллаж байх хугацаандаа дараагийн ажлаа хайх”. Дараа нь “үүнээс илүү сайхан”, эсвэл “таны сэтгэлд төгс нийцэх” ажил ямар байх ёстой талаар, дараагийн ажлаа сонгоход анхаарах хамгийн чухал хүчин зүйлсийн талаар дүгнэлт хий. Түүнчлэн одоогийн салбартаа үргэлжлүүлэн ажиллах, эсвэл карьерээ өөрчлөх эсэх дээр шийдвэр гарга.

Ажлаа орхих шийдвэр гаргахаасаа өмнө түүнээс үүдэх давуу болон сул талуудыг жагсаан бич. Ингэснээрээ асуудалд илүү өргөн хүрээтэйгээр хандаж чадна. Одоогийн ажлынхаа муу зүйлс дээр төвлөрөхийн оронд сайн зүйлс юу байгаа билээ гэдгийг бодож үз.

Эцэст нь хэлэхэд, ноцтой шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандаж болохгүй гэдгийг сана. Ийнхүү өөрчлөлт хийснээр санхүү, карьер, сэтгэл ханамжийн хувьд ямар шагнал ирэх тухай бод.

Гүүрээ шатааж болохгүй гэсэн алтан дүрмийг үргэлж сана. Өнөө үед бизнесийн бүлгүүд хоорондоо нягт холбоотой байж, хүмүүсийг ажилд авахынхаа өмнө бусдын үнэлэлт дүгнэлтийг сонсдог болсон цаг. Аливаа зүйлд мэргэжлийн байдлаар ханд, асуудлаас өөрийгөө цэвэрхэн авч гарч сур.

Эх үүсвэр: http://goo.gl/KHe3hN


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35