Эмээ минь нас барахаасаа өмнө надад захисан 9 зүйл (Эмээгийн захиас)
2015, 5 сарын 14. 11:380

Миний эмээ Зелда хэдэн жилийн өмнө, 90 настайдаа өөд болохдоо элдэв зүйлс бүхий нэгэн хайрцгийг надад үлдээсэн юм. Тэдгээр зүйлсийн дунд “Урам зоригийн дэвтэр” хэмээх нэртэй, савхин хавтастай тэмдэглэлийн дэвтэр байв.

Тэрээр өөрт төрсөн санаа, бодол эргэцүүлэл, эшлэл, дууны үг, гээд л түүний сэтгэлийг хөдөлгөсөн бүхнийг амьдралынхаа сүүлийн хагас жилүүдийн турш тэмдэглэж байсан юм. Намайг өсгөж, хүмүүжүүлж байхдаа, энэ дэвтрээсээ эшлэл уншиж өгч, би ч анхааралтай сонсоод янз бүрийн асуулт асуудаг байсан сан. Энэ бол одоогийн би бий болоход маш том нөлөө үзүүлсэн зүйл гэж би боддог.

Өнөөдөр би та бүхэнтэй тэдгээр эшлэлээс хуваалцахыг хүслээ.

1.Ирээдүйгээр амьсгалаа авч, өнгөрснөөр амьсгалаа гарга – Чи хаана ч байсан, юуг ч туулсан байсан, хонгилын үзүүрт гэрэл заавал байгаа гэдэгт итгэ. Хэзээ ч ихийг бүү хүлээ, бүү тааварла, бүү нэхэн шаард. Зүгээр л хамгийн сайнаараа хий; хянаж чадах зүйлсээ хяна, чадахгүйг нь зүгээр л орхи.

2.Амьдрал дахин энгийн болох боломжтой – Тухайн мөчид нэг л зүйл дээр төвлөр. Чи бүгдийг хийх албагүй буюу эсвэл бүгдийг нь яг одоо хийж дуусгах албагүй. Гүнзгий амьсгал ав, одоо цагт амьдар, өмнөө байгаа ажлыг чадах чинээгээрээ гүйцэтгэхийг хичээ. Амьдралын төлөө юуг зориулна, хариу нь танд заавал ирэх болно.

3.Өөрийнхөөрөө бай – Дуу хоолой чинь чичирч байсан ч үнэнийг хэл. Өөрийнхөөрөө байснаар, урьд өмнө нь байгаагүй гоо үзэсгэлэнг дэлхий ертөнцөд бэлэглэж байгаатай адил. Өөрийн замаараа итгэлтэй алх. Хэн ч таны аялалыг ойлгох албагүй - ялангуяа таныхтай ижил замыг туулаагүй хүмүүс.

4.Та өөрчлөгдсөн, гэхдээ зүгээр – Та өвдөж, шаналж байсан; Тоо томшгүй олон саад бэрхшээл, амжилт ололттой тулсан. Гэвч эд бүгдээрээ нэгэн цогц болж одоогийн ТАНЫГ бий болгосон юм шүү дээ. Өнгөрсөнд тохиолдсон тоолж баршгүй олон зүйлс таны үзэл бодлыг өөрчилж, амьдралын чухал хичээлүүдийг танд зааж, оюун санааг тань өсгөн хөгжүүлсэн.

5.Тохиолдож буй бүхэн таныг илүү сайн бие хүн болоход тусалж байдаг - Тулгарч буй янз бүрийн нөхцөл байдлууд таныг чиглүүлж, засч, илүү төгс төгөлдөр болгож байдаг. Тиймээс юу ч хийсэн байсан, итгэл найдвараа хадгал. Нарийхан ширхэг утсуудыг эрчилэхэд тасдаж болохооргүй олс бий болдог гэдгийг сана.

6.Баян болохын тулд бус, аз жаргалтай болохын тулд өөрийгөө боловсруул – Нас ахих тусам аливаа зүйл үнэ өртөгтөө биш, үнэ цэнэдээ байдгийг ойлгох болно. Цаг мөчийн үнэ цэнийг ойлгож, таларх; өөр зүйл эрэх хэрэггүй.

7.Өөдрөг байхаар шийд: Зовлон шаналал, аз жаргалгүй байдлын ихэнх хэсэг нь нөхцөл байдлаас биш, хандлагаас шалтгаалдаг гэдгийг ухаар. Тийм болохоор урмыг чинь хугалж, өвтгөдөг хүмүүс рүү инээмсэглээд, чамаас хэзээ ч булаан авч чадахааргүй зүйлс тэдний амьдралд байхгүй байгааг харуул.

8.Хайртай хүмүүстээ анхаарал хандуулж, халамжил – Хайртай нэгэн чинь “Би зүгээр ээ” гэж хэлэх үед нүд рүү нь хараад, “Зүгээр биш байгааг чинь мэдэж байнаа” гэж хэлээд чанга тэвэр. Хэрэв хэн нэгэн зөвхөн хэрэг болсон үедээ чамайг санаж байгаа бол, түүнд гомдох хэрэггүй. Харин ч тэдний амьдралыг харанхуй бүрхэхэд оюун санаанд нь хамгийн түрүүнд буудаг гэрэлт цамхагтай адилаар өөрийгөө үнэл.

9.Зарим үед бусдад буруу байсан ч өөрийнхөөр нь хийхийг зөвшөөр - Ингэснээр тэд өсөх болно: Учир нь цаг хугацаа өнгөрөхөд тэдний төлөө та юу хийсэн нь биш, харин тэдэнд өөрийнхөөрөө хийх боломжийг өгч, юуг зааж сургасан тань, тэднийг амжилттай явахад түлхэц болсон байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35