Өөрийнхөөрөө байх 14 дүрэм
2015, 5 сарын 19. 14:320

Өөрийнхөөрөө бай. Өөр хэн нэгэн шиг байх гэж хичээх нь амьдралаа дэмий үрж байгаатай л адил. Доторх хүн чинь өөр хэнд ч байхгүй санаа бодол, хүч чадал, гоо үзэсгэлэнтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрийнхөө хамгийн сайн хувилбар бай. Өөртөө үнэнч бай.

Өнөөдрөөс эхэл

1.Чухлын дэс дарааллыг тодорхой байлгаӨнөөдрөөс 20 жилийн дараа одоо өмсөж байгаа гутал, үсний засалт, өмссөн брэнд огтхон ч чухал биш байх болно. Юу чухал, үнэ цэнэтэй байх вэ гэвэл хэрхэн хайрлаж байсан, юу сурсан, мэдлэгээ хэрхэн ашигласан тань л байх болно.

2.Зорилгодоо бүрэн дүүрэн хариуцлага хүлээ Амьдралаа сайхан болгохыг хүсч байгаа бол, та өөрөө л тийм болгох ёстой. Өөрөө зүгээр суучихаад, өрөөл бусад таньд тусална гэж найдах нь утгагүй; Та ирээдүйнхээ эзэн нь -Таны хувь заяа бусдын сонголт, үйлдлээс хамаарах ёсгүй.

3.Үнэ цэнээ мэдХэрэв хэн нэгэн таныг тоо томшгүй олны дундах байдаг л нэгэн сонголт мэтээр харж, хандаж байгаа бол, тухайн тэгшитгэлээс өөрийгөө гаргаж, тэдэнд тус бол. Хэдийгээр хичнээн их санаа тавьж байсан ч, түүнийгээ харуулахгүй байх хэрэгтэй үе гарна. Учир нь чиний хувьд маш үнэ цэнэтэй хүний хувьд чи хэн ч биш байж болно шүү дээ. Энэ бол бардам зан биш – Энэ бол өөрийгөө хүндлэх хүндлэл. Сөрөг хүмүүсээр хүрээлүүлчихээд эерэг өөрчлөлтүүдийг хүлээх хэрэггүй. Өөрийн үнэ цэнээ ойлго - таны өгч буй зүйл, хүртэх ёстойгоос тань бага байх учиргүй.

4.Зөв хандлагыг сонго Хандлага гэдэг бүх зүйл. Урт дараалал, замын бөглөрөлтэй тулгарах, эсвэл болзсон цаг болчихоод байхад бүхэл бүтэн цаг хүлээх үед, танд 2 сонголт байна: цухалдан уурлаж болно, эсвэл үүнийг яарч адгахын оронд чөлөөтэй амьсгалан төсөөлөн мөрөөдөх, эргэцүүлэн бодох, үүл, шувуудыг ажиглах сайхан цаг мөч болгон өөрчилж болно. Эхний сонголт цусны даралтыг чинь өсгөнө. Хоёр дахь сонголт нь ухамсрыг чинь өсгөнө.

5.Хуучин асуудлууд мөрөөдлийг чинь яллахыг бүү зөвшөөр Хянаж чадахгүй зүйлсээ тавьж явуулахад суралц. Шударга бусаар дууссан мэт санагдах нөхцөлд уурсан цухалдах үедээ, “Тухайн түүхийг дөвийлгөн дэмий ярилаа гээд, уурыг ялан дийлж чадахгүй” гэдгийг өөртөө сануул. Тиймээс амаа татаад, зангидсан гараа тэнийлгээд, бодлоо дахин чиглүүл. Уур уцаар чинь аажмаар арилан замхарч, харин та амар амгалан замаар илүү сайхан ирээдүй рүү чиглэх болно.

6.Үнэхээр чухал зүйлсийг сонго Зарим зүйлс үнэндээ тийм ч үнэ цэнэтэй байдаггүй – жишээ нь унаж яваа машин чинь. Хүний сэтгэл санааг засах, өргөхийн тухайд? – Харин энэ чинь л хамаатай. Хүмүүс юу чухлыг мэддэг ч, түүнийгээ сонгоддоггүйд л асуудлын гол нь оршиж байгаа юм. Тэд их амархан сатаардаг. Тэд нэгдүгээр чухал зүйлээ нэгдүгээрт тавьдаггүй. Амьдралын хамгийн хүнд бөгөөд ухаалаг зам бол чухал зүйлсийг сонгоод, түүнийхээ араас тэмүүлэлтэйгээр явах.

7.Өөрийгөө хайрла Чамайг байгаагаар чинь хайрлах боломжийг бусдад олго – чи дутагдалтай байж болно, заримдаа өөртөө таалагддаггүй байж болно, бодож байгаагаа гүйцэлдүүлж чаддаггүй байж болно. Тийм ээ, дээрх алдаа дутагдалтай байсан ч, өөрөөрөө бай, бусад хүн ч чамайг тэр чигээр нь хайрлах боломжийг олго.

8.Өөрийн давуу болон сул талаа хүлээн зөвшөөрӨөрөөрөө байхдаа итгэлтэй бай. Бид өөрийгөө бусадтай харьцуулж, бусад шиг болох гэж хүсч, хайран цаг хугацааг дэмий үрдэг. Хүн бүрт сул тал, давуу талууд байдаг бөгөөд зөвхөн түүнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал.

9.Өөрийнхөө төлөө баттай зогс Бид төгс байх гэж биш, бодит байх гэж төрсөн. Чи хэн нэгний хүсч байгаа нэгэн биш, ЧИ л байх гэж энд ирсэн. Өөрийнхөө төлөө цэх зогс, тэдний нүд рүү нь хараад “Намайг мэдэхгүй байж бүү шүүмжил, намайг сориогүй байж бүү дутуу үнэл, надтай ярьж үзээгүй байж миний тухай бүү ярь” гэж хэл.

10.Бусдаас суралцаад, шаардлагатай үе ирэхэд цааш яв Чи хүмүүсийг өөрчлөгдөнө гэж хүлээж болохгүй. Тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөр, эсвэл тэдэнгүйгээр амьдарч эхэл. Ямар нэгэн зүйлд төгсгөл ирнэ гэдэг, тохиолдох ёсгүй зүйл байсан гэсэн үг биш. Чи амьдарсан, чи сурсан, чи өсөн хөгжсөн, чи урагшилсан. Амьдралд зарим хүмүүс адислал болж, зарим нь хичээл болж ирдэг юм.

11.Харилцаандаа шударга ханд Бүү хуур. Аз жаргалгүй байгаа бол шударгаар хэл, шаардлагатай бол цааш ганцаар яв. Жинхэнэ хайртай учирсан л бол, үнэнч шударга байх нь золиос биш, баяр хөөр байх болно.

12.Тав тухгүй байдлаасаа тав тухыг мэдэр Бидний мэдэх амьдрал нүд ирмэхийн зуур ч өөрчлөгдөж болно. Олиггүй нөхөрлөл цэцэглэж, чухал каръер орхигдож, алдагдсан итгэл дахин асаж болно. Урсгалаараа явахад бүх зүйл хүссэнээр бүтнэ гэдэг үлгэр буюу. Харин ая тухтай байдлаа түр хойш тавихад, амьдрал улам амттай болдгийг сана.

13.Хэн болохоор төрсөн, тийм л бай Амьдралыг уртаар нь биш, энгээр нь дүгнэ. Хүн гэдгээрээ бахархаж, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдар. Зүрх сэтгэлээ дага, бас тархиа цуг авч яв.

14.Өөрийгөө хэзээ ч бүү орхи Энэ бол чиний л амьдрал. Өөрөө бүтээ, эс бөгөөс өөр нэгэн чиний өмнөөс хийх болно. Зөвхөн нэг зүйлтэй зууралдах биш, шаардлагатай үед шинээр эхлэх чадварт л хүч чадал оршдог. Байнга суралц, дасан зохиц, өсөн дэвж. Чи хүсч буй зүйлдээ хараахан хүрэхээгүй байж болох ч, өчигдрийнхөөсөө илүү ойртсон л байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35