Хүмүүсийг нэгтгэж чаддаг ухаалаг удирдагч байх 15 арга зам
2015, 6 сарын 26. 8:300

Би цөөн хэдэн гайхалтай удирдагч нартай хамтран ажиллаж, компанийг нь амжилттай ажиллахад нь тусалдаг байв. Би тэдний ололт, амжилтыг үргэлж гайхаж биширдэг байлаа. Тэдний зан араншинг ч хардаг байв. Хачирхалтай нь тэдэнд байдаг нийтлэг шинж бол тэд хэн нэгний соёлыг зураглан, эсрэгээр нь хийдэг явдал байв.

1. Тэд хааяа л гайхуулдаг

Жинхэнэ удирдагч бол ололт, амжилтынхаа тухай сүүлд нь ярьдаг. Хэн нэгэн үргэлж гайхуулж, давуу байх гэж хичээж байгаа бол амжилтанд хүрэх найдваргүйн шинж.

2. Тэд ажлаа цагт нь амжуулдаг

Шилдэг удирдагч нар эхлээд хурал товлодог. Хэрэв тэдний хувьд чухал биш бол хуралд оролцох хүмүүст чухал биш гэсэн үг. Тэд хийж байгаа зүйлсээ, юу ярьж байгаагаа ойлгодог.

3. Тэд цагийг үр дүнтэйгээр ашигладаг

Жинхэнэ удирдагч бол эхлээд хурал хийнэ. Бүхий л сэдвүүдийг эхлээд ярина. Шилдэг удирдагч нар тоглоомд шилдэг хэвээр үлдэхийн тулд секунд бүрийг ашигладаг. Тэд и-мэйлд хариу илгээж, төлөвлөгөөнийхөө чөлөөт цагаар бичдэг.

4. Тэд бусдын орон зайг хүндэлдэг

Удирдагч хүн ажлаа хийхийн тулд бусдын орон зай, хэрэгцээг мэддэг. Тэд баг хамт олондоо ажлаа дарамт болохгүйгээр, яаруулахгүйгээр хийх цаг хугацааг нь олгодог.

5. Тэд нөхөрсөг байдаг

Шилдэг удирдагчдын нэг чухал зан чанар бол тэд ажилдаа сайн байхаас гадна эрүүл тэнцвэртэй байдлыг хадгалах явдал юм. Энэ хандлага бол хэтийн болон урт хугацааны харилцааны хувьд шаардлагатай чухал хандлага бөгөөд удирдагч хүн тухайн компаний хувьд зөв шийдвэр гаргах боломжийг олгодог.

6. Тэд хов жив хөөцөлдөггүй

Ажлын байранд хов жив гардаг. Үр дүнтэй удирдагч нар хов живэнд өртдөг. Тэд хов жив компанийг урагшлуулдаггүй, компаний ёсзүй, соёлд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэг.

7. Тэд гомдоллодоггүй

Хүнд хэцүү үед шилдэг удирдагч нар гомдоллодоггүй. Тэд нөхцөл байдлыг бий болгох үүрэгтэй гэдгээ мэддэг төдийгүй, байгууллагад үзүүлж буй сөрөг нөлөөг зохицуулах ёстойгоо гэдгээ мэддэг. Гомдоллохын оронд нөхцөл байдлыг эерэг болгон өөрчлөх аргыг эрэлхийлдэг.

8. Тэд төлөөлөл бий болгодог

Шилдэг удирдагч нар бүх зүйлийг хийж чадахгүй гэдгээ мэддэг. Бүх зүйлийг хийхийг хүсдэггүй. Тэд ухаалаг хүмүүсээр хүрээлүүлж, тэдгээр хувь хүмүүст ажил хэргээ амжилттай явуулах арга хэрэгсэл, эрх мэдлийг олгодог. Тэд бусдын ололт амжилтаас өөрийнхөө амжилтыг олж хардаг.

9. Тэд шийдэлд чиглэсэн

Болохгүй байгаа зүйлд анхаараад байвал юуг ч хийж чадахгүй. Амжилттай байхын тулд шилдэг удирдагч байгууллагаа авч явах асуудлудыг шийдвэрлэх аргуудыг эрж хайдаг. Шилдэг удирдагч нар тухайн байгууллагаа эсвэл процессийг засч сайжруулах бүхий хэрэгцээ, боломжит шийдлүүдийг гаргаж ирэх боломжийг багийн гишүүддээ олгодог.

10. Тэд хариу үйлдэл үзүүлдэг

Ажилчид, худалдан авагчид, гэрээт ажилчдын хувьд ямар нэгэн хариу өгч байх нь чухал байдаг. Учир нь ажил хойш тавих нь компаний хувьд цаг хугацаа, мөнгийг үргүй зарцуулна гэсэн үг. Үр дүнтэй удирдагч нар сүүлийн үеийн мэдээллийг хүлээж авдаг. Тэд байгууллагын ерөнхий эргэх холбоо, хариу үйлдэл үзүүлэхгүй байхын дутагдалтай талыг мэддэг.

11. Тэд идэвхитэй оролцож, бусдыг ажлаа хийхэд нь дэмждэг

Хуралд орох үедээ эсвэл ажлын семинар зохион байгуулахдаа удирдагчид идэвхитэй оролцдог. Тэдний оролцоо багийн үр дүнтэй түвшинд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэд бусдыг шинэ санаа шийдэл гаргахыг нь дэмжиж, өөрсдөө ч нухацтай бодож үздэг.

12. Тэд өөртөө итгэлтэй, уян хатан байдаг

Компанийг удирдахын тулд удирдагч хүн өөрийн зөн совиндоо итгэлтэй байх ёстой боловч өөр хандлага, чиглэл, үр дүнг зохистой болгох үүднээс төлөвлөгөөндөө оруулж, засварлахад бэлэн байдаг. Тухайн баг найдвартай удирдагч, тогтвортой чиглэлийг эрэлхийлдэг ч сайн шалтгаанаар өөрчлөгдөх чадвартай.

13. Тэд чимээгүй байдаг

Шулуун шударга, хатуу бизнес удирдагчдын жишээ олон байдаг. Та Ричард Брэнсон, Доналд Трамп, Марк Кубан гэх мэт олон удирдагчдыг ТВ-ийн шоу, хэвлэл мэдээллээс харж болно. Манлайллын шилдэг соёлоос харвал миний мэдэхийн олон шилдэг удирдагчид чимээгүй, даруу төлөв, хөдөлмөрч хүмүүс байдаг.

14. Тэд тогтвортой байдаг

Компаниудын удирдагчид ярьсан зүйлээ ажил хэрэг болгож, өөрсдийн хандлага, уриалгадаа тогтвортой байдаг. Бидний нийгэм тодорхой хэмжээгээр тогтворгүй байдаг бөгөөд тогтвортой удирдагчид хэрэг болдог.

15. Тэд шаргуу байдаг

Удирдагчид олон удаа бүтэлгүйтдэг. Тэд одоогийн байр сууринд хүрэхийн тулд эдгээр хүндрэл бэрхшээлийг тэвчиж, давдаг. Шилдэг амжилтын түүхүүдийг аваад үзвэл бүтэлгүйтэл, амжилтын олон сонирхолтой түүхтэй байдаг гэж хэлж болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35