Хэрхэн "САЙН ХҮН" олж авах вэ?
2015, 12 сарын 28. 9:450

Аливаа байгууллагын хүний нөөцийн бодлогын нэг томоохон хүчин зүйл нь нөөц бүрдүүлэлт байдаг. Захирлууд, хүний нөөцийн менежер, мэргэжилтэнгүүдийн өдөр тутмын ярианаас “сайн хүн олж авах ” гэсэн үгийг олонтаа сонсож байсан байх. Сайн хүн гэдэг нь тухайн байгууллагын хэрэгцээ шаардлага, бизнесийн онцлог, цар хүрээнээс хамаараад өөр өөрөөр тодорхойлогдож болох ч дараах нийтлэг талтай :

  • Боловсрол мэргэжлийн хувьд өндөр зэрэгтэй
  • Ажлын ур чадвар сайтай
  • Мэргэжлийн зэрэгтэй
  • Үнэнч шударга,
  • Ажлын гүйцэтгэлийн хурд сайтай
  • Ёс зүйтэй
  • Хариуцлага хүлээх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Эрүүл гэх мэт олон талын шинж чанарыг багтаана.

Гэтэл байгууллагад хэрэгцээтэй байгаа сул орон тоонд дээрхи шаардлагад нийцсэн ажил горилогчдыг цуглуулах амаргүй ажил. Бүрдүүлэлтийн эх сурвалжаа зөв сонгохгүй бол үр ашиггүй зардал гарах тохиолдол ч олонтаа гардаг. За тэгээд бүрдүүлэлтийн үр дүнгээс сонгон шалгаруулалтын үр дүн шууд хамааралтай байх нь гарцаагүй. Тиймээс бүрдүүлэлийн тооноос илүү чанарыг чухалчлах нь зүйтэй.

Сайн сонгон шалгаруулалт хийхийн тулд хүний нөөцийн менежерүүд ярилцлагын асуулт боловсруулах, үнэлгээний хуудас бэлтгэх, шалгалтын материал боловсруулах гээд л баггүй ажилд дарагддаг. Гэвч бүрдүүлэлтээ зөв эх сурвалжаас сайн хийж чадаагүй бол хичнээн сайн бэлдээд ч хүссэн үр дүндээ хүрэхгүй.

Энэ бүх ажлаа хөнгөвчлөх, гарцаагүй өөрийнхөө бизнест тохирох хүнээ нэг удаагийн үйлчилгээгээр цогцоор нь шийдэх боломжийг бид олгож байна.

Бид 2009 оноос хойш Байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ажлыг цахимжуулан өөрийн www.BizNetwork.mn сүлжээгээр дамжуулан зорилтод хэрэглэгчдээ хүргэж 1,000 илүү байгууллагуудтай хамтран ажиллаж, 120,600 хүний анкетын санг бүрдүүлэн, Монголын идэвхтэй хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн 10 илүү хувийг хамруул хамруулж чадсан туршлагатай хамт болон билээ. 

Бид 2015 онд Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын "Recruitment Service" үйлчигээг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ хүргээд байна.

Та манай үйлчилгээг авснаар дараах алхмаар танай бизнест тохирох “сайн хүн олж авах ” юм. Та цаг мөнгөө хэмнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04