​Ажлаас гарахын өмнө эзэмших ганц зүйл
2016, 7 сарын 26. 10:100

Ажлаас гарна гэхээс байж яадан сууна уу? Өөрийн тусгаар тогтнолыг зарлаж, ажлаас гарах өргөдлөө өгөх гэж байвал ‘арай эрт байна’ гэж хэлмээр байна.

Шинэ ажил тань бэлэн биш л бол карьерын дараагийн хэсэгтээ амжилт гаргахын тулд мэргэжлийн танилын хүрээтэй болох хэрэгтэй. Ингэхэд ч багагүй цаг хэрэг болдог. Миний хувьд хувийн бизнесээ эхлүүлэхийн өмнөх хоёр жилийг танил талаа тэлэхэд зориулсан.

Одоогийн байдалдаа сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байсан ч гэсэн тойргоо тэлж, ажлын хамтрагчид, хамт олонтойгоо бат бөх харилцаатай болох хэрэгтэй. Ингээд дараагийн алхмаа зөв хийхийн тулд доорх зургаан алхмыг хэрэгжүүлээрэй:

Танил талтай болох арга хэмжээнүүдэд оролцох

Ажлаа орхиход бэлэн эсвэл яг одоо байгаа байдалдаа аз жаргалтай байгаагаас үл хамааран танил талтай болох арга хэмжээнүүд танд хамгийн их хэрэгтэй. Ялангуяа өдрийн ихэнхийг ширээнээс гинжлээтэй мэт өнгөрөөдөг бол ийм төрлийн арга хэмжээг алгасах хэрэггүй. Хүмүүсийн нэрийн хуудсыг авч, дугаарыг нь утсандаа хадгалж, тухайн салбарт өөрийгөө байдаг болохыг мэдрүүл. Тэр дунд таны ирээдүйн ажил олгогч юм уу үйлчлүүлэгч байж мэднэ. Иймэрхүү арга хэмжээ нь танил талтай болоход туслахаас гадна бизнесийн уулзалт, ажлын ярилцлагуудад өгөх хариултаа хурдан бодож олох бэлтгэл, туршлага болдог.

Үдийн хоолонд гар

Ажлын ширээн дээрээ хооллохоо зогсоох ёстой үе ирээд байна. Өдрийн хоолны цагийг далимдуулан мэргэжилт нэгт нөхөдтэйгээ хамт хооллож, бага ч гэсэн нүүр тулсан яриаг өрнүүлээд аваарай. Хэн ажилд авч байгааг лавлаж, итгэж болохуйц хүмүүст ирээдүйн төлөвлөгөөнөөс хуваалцаж болно.

Эргэлтэд орох

Ажил дээрээ уйдаад байна (эвшээж байгаа эможи), Шинэ ажил!” гэсэн бодлогогүй статус лав зөв алхам биш (таны дарга унших боломжгүй ч гэсэн). Үүний оронд LinkedIn хуудсандаа засвар оруулж, шинэ танилуудаа нэмж, холбоо тасарсан хүмүүстэйгээ эргэн холбогдох хэрэгтэй.

Зэргээ төрөлжүүлэх

Их сургуулиа онц дүнтэй дүүргэсэн тань чухал биш. Та мэдэх учиртай хүмүүстэйгээ хэдийн уулзсан байна ч гэж байхгүй. Тиймээс одоо байгаа танилуудынхаа тусламжтайгаар шинэ хүмүүстэй танилц. Болж өгвөл өдрийн хоолны цагаар юм уу арга хэмжээний үеэр нүүр тулж уулз.

Хуучин даргатайгаа шинэ харилцааг бий болгох

Ажлаас гарахдаа дарга болоод хамт олондоо ‘баяртай’ гэдгээс өөр үггүйгээр одож болохгүй. Өөрийгөө шинэ худалдан авагч, үйлчлүүлэгч, танил болгох үе. ‘Босгосон гүүрээ бүү шатаа’ гэдгийг улам давуулан биелүүлж тэдэнтэй шинэ харилцааг үүсгэж, түүнийгээ бэхжүүл. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35