Гайхалтай санаа гаргах гэж байна уу? Нэг зүйлийг нэн тэргүүнд хийе.
2017, 5 сарын 23. 3:010

Гайхалтай санаа бүтээх ‘ид шидийн томъёо’ гэж байхгүй. Харин тохиох боломжийг ихэсгэх шидэт томьёо бол бий. Хамгийн гол нь хийж буй ажилдаа өөрийн эрхгүй эрч хүчтэй ханддаг соёлыг бүтээх хэрэгтэй. Дотоод эрч хүч, эрч хүчийг дэмжих соёл үгүй бол компанийг урагш цойлуулах нээлт хийх тун хэцүү. Бараг л боломжгүй юм.

Ингэж үзвэл компанийг цэцэглүүлж чадах дотоод эрч хүчээр бялхсан орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?

Зөвлөмж 1: Зөв хүнээ ол. Танай байгууллагын зорилго, алсын харааг хараад эрч хүчтэй байж чаддаг хүмүүсийг олсон цагт бүтээлч байдал хязгааргүй нэмэгдэнэ. Мэдээж таныг цаг хугацааны өмнө гишгүүлэхгүй боловч ур чадвартай хүмүүсийг авах нь маргаангүй чухал. Гэхдээ ур чадвартай гэхээс илүү өндөр эрмэлзэлтэй, эрч хүчтэй хүмүүс бас бий. Үүнийг хөлбөмбөгийн дасгалжуулагч Билл Беличикийн хэлснээс харж болно. Тэрээр хөлбөмбөг тухайн тамирчинд ямар утга учиртай болохыг чухлаар авч үздэг: Энэ тоглоомонд үнэн сэтгэлээс дуртай байх нь хамгийн чухал.

Зөвлөмж2: Хүмүүсийн сонирхол болоод эрмэлзлийг дэмжсэн соёлыг бүтээх хэрэгтэй. Хийж буй ажил нь ямар утга учиртай, юунд хүрэхэд яаж болохыг тун тодорхой хэлээрэй. Жишээ нь программист програм бичиж байхдаа цаад зорилгыг мэддэг байх нь зөв. Түүний бичиж буй код ямар асуудлын учрыг тайлах бол? Мөн явц дунд шинэ мэдээллээр хангаж байх нь чухал. Тэдэнд зургийг бүтнээр нь харах боломж олго.

Зөвлөмж 3: Дотоод эрч хүчийг нэмэгдүүлэх үнэлгээ, урамшууллын систем бүтээх. Хүмүүст хийж буй ажил, хүчин зүтгэлийн талаар бүтээлч, шударга,тогтмол хариу зөвлөмж, шүүмж өгч байх хэрэгтэй. Бүтээлч байдал, хувь хүний дотоод эрч хүчийг хадгалж үлдэхийг хүсэж байвал гаргасан шинэ санаанд зориулсан бүх зүйлсийг эрх тэгш, шударга байдлаар үнэлж, шагнадаг байх нь хамгийн чухал билээ. Иймд үнэнхүү бүтээлч ажлыг шагнах шударга бөгөөд ил тод байдлыг олж, санал шүүмж болон туршлага дээр үндэслэн үнэлгээ өгдөг системийг халах хэрэгтэй.

Эцэст нь дүгнэхэд нүд гялбам санаа гэдэг бол амьдралд ганц тохиох одыг эрж хайх биш харин компанидаа хүн бүрийн хүчин зүтгэлийн дүнд бий болдог амжилт бүтээл бүрэлдэх орчин, арга барилыг бүтээх бас хөгжүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35