Их Британийн Standard Chartered банк: Ирэх оны эцэс гэхэд Биткоины ханш 120 мянган ам.долларт хүрнэ
2023, 7 сарын 11. 11:250

Их Британийн томоохон банк болох Standard Chartered-ийн зүгээс орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдэгдэхдээ зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч криптовалют болох Биткоины ханш энэ он дуусахаас өмнө 50,000 ам.долларт хүрэх бол 2024 оны эцэс гэхэд 120,000 ам.доллар болж өснө гэх таамгийг дэвшүүлжээ.

CNBC болон Market Watch агентлагуудын мэдээлснээр Standard Chartered банк мөн өдөр танилцуулсан тайландаа Биткоины ханш цаашид огцом өсөх ба улмаар олборлогчид нийлүүлэлтийг бууруулах магадлалтай хэмээн онцлов.

Уг тайланд “Одоогийн ханшаас бараг 300 хувиар өссөн буюу 120.000 ам.долларын үнэ хамгийн тохиромжит үнэ” гэдгийг дурдаад “Биткоины үнэ оны эцэс гэхэд 67 хувиар өсч 50.000 ам.долларт хүрнэ” гэжээ.

Тус банк нь "крипто зах зээлийн уналтын үе” өнгөрөгч дөрөвдүгээр сард дууссан гэж мэдэгдэж Биткоин ирэх оны эцэс гэхэд 100.000 ам.долларт хүрнэ гэх таамгийг өмнө нь дэвшүүлж байсан юм.

Standard Chartered-ийн шинжээч Жеофф Кендрик тайландаа "Олборлолтын ашигт ажиллагааг харгалзан үзвэл өмнөх төсөөлөл нь хэтэрхий консерватив байсан гэж бодож байна. Тиймээс 20 орчим хувиар нэмж өсөх магадлал өндөр байгаа юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв олборлосон Биткоины ашиг нэмэгдвэл олборлогчид олборлолтын хэмжээгээ багасгасан ч мөнгөний урсгалыг хадгалж чадна. Ингэснээр Биткоины нийлүүлэлт буурч, үнэ өсөх юм” хэмээв.

Түүнчлэн Кендрик өгүүлэхдээ “Шинээр олборлосон Биткоин өнгөрөгч хоёрдугаар улиралд бараг бүгд зарагдаж дууссан хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам олборлогчид бага хэмжээгээр зарж эхлэх нь дамжиггүй юм. Энэ нь Биткоины ханш олборлоход гардаг бэлэн мөнгөний дундаж зардлаас давсан тохиолдолд ажиглагддаг үзэгдэл” хэмээн тайлбарлажээ.

10-ны өдрийн байдлаар CoinMarketCap бирж дээр Биткоины ханш Монголын цагаар 3:51 минутад 17.21 ам.доллар буюу 0.06 хувиар өсөж 32,96,54 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35