Саудын Араб: Тус улсад төвтэй гадны компаниудыг 30 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн татвараас чөлөөлнө
2023, 12 сарын 8. 17:140

Саудын Араб улс тус улсад төвтэй гадны компаниудыг 30 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн татвараас чөлөөлөх гэх мэт татварын хөнгөлөлт үзүүлэх онцгой бодлогыг хэрэгжүүлэхээр шийджээ.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Саудын Арабын засгийн газраас танилцуулсан татвараас чөлөөлөх багцад тус улсад төвтэй компаниудыг 30 жилийн хугацаанд орон нутгийн аж ахуйн нэгжийн албан татвар болон албан татвар суутган төлөгчөөс чөлөөлөх зэрэг журам багтаж буй талаар онцлов.

Саудын Арабын төрийн өмчит харилцаа холбооны SPA компанийн мэдээлснээр, аж ахуй нэгжийн бүртгэлийн лиценз олгогдсон өдрөөс эхлэн олон улсын компаниуд татвараас чөлөөлөгдөх хөнгөлөлтийг эдэлж эхэлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн тус улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фахлех “Бид энэ хөтөлбөрөөр дамжуулан одоогийн байдлаар гадаадын 200 компанийг татаад байна” гэж цохон тэмдэглэв.

Газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Саудын Араб улс нь угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачлагаар газрын тосны хараат байдлаас ангижирч, эдийн засгаа солонгоруулахын тулд ихээхэн хүчин чармайлтыг гаргаж буй билээ. Энэ ч утгаараа татварын хөнгөлөлт үзүүлэх уг шийдвэр нь Саудын Арабт шинээр ажлын байр бий болгох аж ахуй нэгж, бизнесийн байгууллагыг өөрийн улсад татах замаар эдийн засгийн хувьд газрын тосноос хараат байдлаа бууруулах гэсэн нэгэн томоохон алхам гэж харахаас өөр аргагүй юм.

Саудын Араб улс 2024 оны 1-р сараас эхлэн төв салбараа тус улсад нээгээгүй компаниудад үндэсний төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломжийг олгохгүй гэдгээ 2021 онд зарласнаар тус бүс нутгийн бизнесийн төв болох Арабын Нэгдсэн Эмират улстай (АНЭУ) ширүүн өрсөлдөөнийг эхлүүлсэн билээ.

Тэрчлэн Саудын Арабын Сангийн сайд Мухаммад Аль-Жадан хэлэхдээ “Татвараас чөлөөлөх энэхүү шинэ бодлого нь Саудын Арабт төвтэй дэлхийн компаниудад илүү тодорхой алсын хараа, тогтвортой байдлыг авчрах болно. Бид үндэстэн дамнасан компаниудыг мега төслүүдээр тогтохгүй бүхий л салбарын төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломжийг олгохоос гадна 2029 оны “Азийн өвлийн наадам”, “Экспо 2030” зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
АНУ Вьетнамын худалдааны статусыг “зах зээлийн эдийн засагтай улс” болгон өөрчлөх үү?
02024-5-10 10:44
АНУ: Хятадын 37 аж ахуй нэгжийг экспортын хяналтын жагсаалтад нэмжээ
02024-5-10 8:23
Японы бодит цалин түүхэнд байгаагүй урт хугацаагаар буюу 24 сар дараалан буурчээ
02024-5-10 7:46
Дуучин Жастин Бибер аав болох нь ээ!
02024-5-10 7:45
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
652008